БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2024 ОНЫ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

2024 оны 02 дугаар сарын 02

2024 ОНЫ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 26-29-НЫ ӨДРҮҮДЭД WWW.EHALAMJ.MN ВЭБ САЙТААР БҮРТГЭНЭ.

ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАРЧИЛГААГ 02 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШУУЛНА.

www.hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net сайтаас тус тус үзнэ үү

1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

o Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2024 оны 02 дугаар сарын 26-29-ны өдрүүдэд цагийн хязгаарлалтгүй бүртгэнэ.

o Энэ удаагийн бүртгэлийн онцлог нь БНСУ-аас аж үйлдвэр, үйлчилгээ-1 салбарууд дээр нэмэгдэж дараах /БАРИЛГА, ХАА, ГАЗАР ТАРИАЛАН, ҮЙЛЧИЛГЭЭ- 2/ салбаруудад ажилтан сонгон шалгаруулж авах бөгөөд жилийн 2 дугаар хагаст ойн аж ахуй, уул уурхайн салбарт нэмэлт бүртгэл хийгдэнэ.

o Бүртгүүлэх хүсэлтэй иргэн мэдээлэл зөвлөгөө, туслалцаа авах бол өөрийн оршин суугаа Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтэс дээр өөрийн биеэр очиж зөвлөгөө, мэдээллийг авч болно. /Бүртгэлийн хугацаанд/

o Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

o Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй

o Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа нь дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно. /Иргэний үнэмлэхний лавлагаагаар бүртгэл хийгдэхгүй./

o Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.

o Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна.

o Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх/ болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./

o Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрын дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.

Үүнд: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаас сонгож авахнийт хүний тоо 4261

Салбар

Эцсийн байдлаар авах хүний тоо

Бүртгэх иргэдийн тоо

Босго оноо

Аж үйлдвэр

2,939

8000

110

ХАА газар тариалан

590

5300

80

Барилга

250

2500

80

Үйлчилгээ 1

10

200

80

Үйлчилгээ 2

472

4000

80

o Эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. Ижил оноотой бол багтана. /Харааны харалган буюу өнгө ялгах чадваргүй бол хасагдана./

o Солонгос хэлний шалгалт өгч тэнцсэн иргэн ур чадварын шалгалтад ороогүй тохиолдолд эцсийн шалгаруулалтаас хасагдана.

2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

o Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/

o Бүртгэл хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 26-29-ны өдрүүдэд 28 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/

o Бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал /2024 оны 03-р сарын 05-ны дотор ХХҮЕГ-т бичгээр хүсэлт гаргаж /орон нутгийн иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс/ хураамжийг буцаан авах боломжтой. Дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй тохиолдолд буцаан олгох боломжгүй.

o Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага

o 18- 39 настай байх (1984 оны 2-р сарын 26-наас 2006 оны 2-р сарын 29-ний өдрийн хооронд төрсөн байх);

o Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

o БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

o БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;

o БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;

o Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

o Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);

o Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангилалын визээр бүртгүүлэх боломжгүй.

o Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;

o Бүртгүүлэгч бүртгэлийн анкет бөглөхдөө оршин суусан хугацааг заавал бөглөх ба тухайн визээр 5-аас дээш ажилласан бол СХТТШ-нд орох боломжгүй.

БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРААС ИРҮҮЛСЭН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ОНООНЫ ТОГТОЛЦООНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗАРЫГ ОРЖ ХАРНА УУ.

 

 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ 2024 ОНЫ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН