2023 ОНЫ СХТТШ-Д ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
(АЖ ҮЙЛДВЭР БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР)
2023.06.02
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН (АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР) УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН 525 ИРГЭД, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ТЭНЦСЭН 388 ИРГЭДИЙН НЭРСИЙН жагсаалт болон ЭМҮШ-д хамрагдах хуваарийг тус тус танилцуулж байна.
1. Үйлчилгээний салбарт тэнцсэн иргэдийн жагсаалт дарж шалгана уу
2. Аж үйлдвэрийн салбарт тэнцсэн иргэдийн жагсаалт дарж шалгана уу
Шалгалтад хамрагдсан иргэн бүр EPS-ийн цахим хуудас (www.eps.go.kr)-аас шалгалтын оноогоо шалгах боломжтой.
○ Шалгалтын оноог шалгах арга
① "EPS-TOPIK" вэб сайтад хандах (eps.hrdkorea.or.kr/epstopik)
② Хэл сонгох (Солонгос эсвэл Англи)
③ "Тестийн үр дүн" болон "Шалгалтын үр дүнг харах" дээр дарна уу.
④ Паспортын (ID) дугаар болон төрсөн огноог оруулна уу.
Нэг. Шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах заавар:
ü Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, цээж зураг 1 хувь;
ü Ерөнхий шинжилгээний төлбөр 133,000 төгрөг (ХӨСҮТ-ийн кассанд тушаах);
ü Зориулалтын саванд өлөн шээс авч очих (эмийн сангаас зориулалтын сав авах);
ü Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн шингэн, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглээгүй байх;
ü Шинжилгээнд өөрийн өмнөөс өөр хүн оруулахыг хориглох;
ü Амны хаалт (маск) заавал хэрэглэх;
ü Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах /Цаг болон хувийн зохион байгуулалтыг маш сайн хангах/;
ü 09:00-12:00 цагийн хооронд хуваарьт өдрийн дагуу шинжилгээнд хамрагдах;
Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн мэдээлэл
Эмнэлгийн нэр |
Байршил |
Шинжилгээ өгөх өдөр, цагийн хуваарь |
Шинжилгээ авах хэсэг |
Холбоо барих утас |
ХӨСҮТ |
Баянзүрх дүүрэг , Намьянжүгийн гудамж, 4 дүгээр хороо |
06-р сарын 05~06.23-ны өдрүүдэд 09:00-12:00 цаг |
ХӨСҮТ-ийн 1-ийн Б байр 1 давхарт |
11-453849 |
Хоёр. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэл хийлгэх заавар:
Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд БНСУ-ын хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршуулах бүртгэлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул ӨӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУВААРЬТ ӨДРИЙГ СОНГОН АЖЛЫН ЦАГААР ИРЖ “АЖИЛ ХАЙГЧИЙН АНКЕТ” БӨГЛӨНӨ.
Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
ü Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);
ü Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);
ü Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);
Дараах хуваарийн дагуу ХХҮЕГ-ын 2 давхарт иргэдийг хүлээн авна.
Шинжилгээнд хамрагдсан өдөр |
Ажил хайгчийн бүртгэл хүлээн авах өдөр |
Хүлээн авах цаг |
06-р сарын 05 |
06-р сарын 08 |
Ажлын цаг: 08:30-12:30; 13:30-17:30 цагийн хооронд |
06-р сарын 06 |
06-р сарын 09 |
|
06-р сарын 07 |
06-р сарын 12 |
|
06-р сарын 08 |
06-р сарын 13 |
|
06-р сарын 09 |
06-р сарын 14 |
|
06-р сарын 12 |
06-р сарын 15 |
|
06-р сарын 13 |
06-р сарын 16 |
|
06-р сарын 14 |
06-р сарын 19 |
|
06-р сарын 15 |
06-р сарын 20 |
|
06-р сарын 16 |
06-р сарын 21 |
|
06-р сарын 19 |
06-р сарын 22 |
|
06-р сарын 20 |
06-р сарын 23 |
|
06-р сарын 21 |
06-р сарын 26 |
|
06-р сарын 22 |
06-р сарын 27 |
|
06-р сарын 23 |
06-р сарын 28 |
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС