БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хамтран 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог хэрэгжүүлж байгаа ба 1 дэх шалтгалт буюу СХТТШалгалт 2019 оны 4 сарын 5-наас 6 сарын 6 -ны хооронд явагдсан. 2019 оны 1 дэх СХТТШалтгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг ЭНД ДАРЖ харна уу.
Онооны тогтолцооны 1 дэх шалгалт (СХТТШ) -д тэнцсэн иргэдээс 2 дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.
2 дахь шалгалт буюу ур чадварын шалгалтын хуваарийг 2019 оны 6 сарын 20-нд зарлана.