БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2018 оны ЭНГИЙН СХТТШалгалтад тэнцсэн иргэдийн нэрс

Хэвлэх

2018 оны ЭНГИЙН СХТТШалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

2018 оны ХЭЗТ-ны эхний шат буюу СХТТШ-нд тэнцсэн иргэд 2 дахь шалгалт буюу ур чадварын шалгалтад хамрагдах ба ур чадварын шалгалтаас өмнө мэргэжлийн ур чадварын үнэлгээнд зориулж бичиг баримтаа бүрдүүлж өгөх боломжтой юм.


МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ-нд

ХЭРХЭН БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ТУХАЙ

2018 оны ХЭЗТ-ны эхний шат буюу СХТТШ-нд тэнцсэн иргэдээс авах мэргэжлийн ур чадварын үнэлгээний бичиг баримтыг дараахитай адил бүрдүүлнэ.

Эхний шат буюу СХТТШ-нд тэнцсэн иргэдийн тоо эцсийн байдлаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд хүрээгүй учраас 2 дахь шалгалтад өнгөний харалган(өнгө ялгах чадвар сул) болон шалгалтын журам зөрчсөн, шалгалтад ирээгүй иргэдээс бусад бүх иргэнийг тэнцүүлж авна.

Иймд мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оруулах бичиг баримт нь шалгалтад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй учраас заавал бичиг баримт шаардахгүй юм.

Бичиг баримт бүрдүүлж өгөх хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД:

Бичиг баримт хүлээж авах хугацаа : 2018 оны 6 сарын 11нээс 14ны хооронд

 

Хамаарах иргэд : Эхний шат буюу СХТТШ-д тэнцсэн байх, аж үйлдвэрийн салбарт 1 буюу түүнээс дээш жил ажилласан, МСҮТ-д 120-иос дээш цаг суралцсан, их дээд сургууль төгссөн иргэн байх

Хүлээж авах газар : Оршин суугаа харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж өгнө.

(бичиг баримтын эх хувийг ур чадварын шалгалтанд орох өдрөө заавал авч ирнэ.)

Бүрдүүлэх бичиг баримт :Шалгалтын тасалбар, иргэний үнэмлэх, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох бичиг баримттайгаа Мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет (ерөнхий), Ажлын газрын тодорхойлолт, Ажлын туршлагын тодорхойлолт(аж үйлдвэрт 1-ээс дээш жил ажилласан туршлагатай хүн) МСҮТ төгссөн гэрчилгээ (МСҮТ-д 120-иос дээш цаг сурж төгссөн), Их дээд сургууль төгссөн диплом

Мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет, Ажлын газрын тодорхойлолт, Ажлын туршлагын тодорхойлолт -ыг ЭНД дарж татаж авна уу.

Анхаарах зүйлс :

- Ажлын туршлага, МСҮТ болон их, дээд сургууль төгссөн гэрчилгээ, диплом нь заавал аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй хамааралтай байх

- МСҮТ -төгссөн гэрчилгээнд мэргэжлийн нэр, сургалтын цаг, сургалтын агуулга тэмдэглэгээ заавал хийгдсэн байх,

- Их, дээд сургууль төгссөн дипломд мэргэжлийн нэр заавал бичигдсэн байх

 

 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ 2018 оны ЭНГИЙН СХТТШалгалтад тэнцсэн иргэдийн нэрс

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН