БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (КОМПЬЮТЕРТ СУУРИЛСАН EPS-TOPIK) ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам /ХЭХЯ/ Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам /ХНХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо(ХЭЗОТ)-ны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

2017 оны 2 сарын 24

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт Хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч: БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран ажиллах байгууллага: Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам,

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

  1. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэл явагдах хугацаа: 2017 оны 03 дугаар сарын 06, 07, 09-ний өдрүүдэд (3өдөр) (3сарын 8-нд Бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй) Ирсэн дарааллын дагуу нийт 8000 хүн бүртгэнэ.

Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)

СХТТШ-нд 80-аас дээш оноо авсан хүмүүсээс аж үйлдвэрийн салбарт 1500 хүнийг хамгийн өндөр онооны дарааллаар жагсааж шалгаруулж авна.

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

· Бүртгэлийн маягт (бүртгэл явагдах газраас зөвхөн бүртгэлийн хураамжаа төлсөн иргэдэд үнэгүй олгоно)

v Бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн маягт зөвхөн нэг удаа олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болно.

· Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт

· 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх).

· Шалгалтын хураамж төлсөн баримт

v Шалгалтын хураамж: 24 доллартой тэнцэх Монгол төгрөгөөр тушаана

v Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. Төлбөрийг зөвхөн шалгалтын бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-9-ний өдрүүдэд төлнө.

v Хүлээн авагч байгууллага: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

v Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах шаардлага гарсан бол бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-9-ний өдрүүдэд мэдэгдсэн тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан олгоно. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

· Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 03-р сарын 07-аас 1999 оны 03-р сарын 06-ний өдрийн хооронд төрсөн байх)

· Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

· Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

· Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

2. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:

· Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цагийг бүртгүүлэгч тус бүрээр 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зарлалын самбар, www.hudulmur-halamj.gov.mn болон epstopik.hrdkorea.or.kr , http://www.monkor.net вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.

· Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт байрлах Компьютерт суурилсан тестийн өрөөнд онлайнаар авна.

· Бүх шалгуулагч заасан хугацаанд заасан шалгалтын танхимд бэлэн байх ёстой. (1-р ээлж 09:20, 2-р ээлж 12:20 цагт, 3-р ээлж 14:20 цагт)

Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх

· Бүртгэсэн газраас олгосон шалгалтын тасалбар /Бүртгэлийн шар хуудас/

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй.

Шалгалтын бүтэц:

Асуултын бүтэц

Асуултын тоо

Нийт оноо

Хугацаа

Сонсох

25

100

40 мин

унших

25

100

30 мин

Нийт

50

200

70 мин

 

·

 

Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.

Тэнцсэн иргэдийг зарлах хуваарь (сар бүр зарлана)

Шалгалт авах өдөр

Тэнцсэн хариу зарлах өдөр

Шалгалт авах өдөр

Тэнцсэн хариу зарлах өдөр

2017.04.10 - 2017.4.30

2017.5.15

2017.5.1 - 2017.5.31

2017.6.12

2017.6.1 - 2017.6.30

2017.7.18

2017.7.1 - 2017.8.16

2017.8.28

 

· Шалгалтын дүнг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны сайт http://epstopik.hrdkorea.or.kr Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын www.hudulmur-halamj.gov.mn, Монгол дахь EPS төвийн http://www.monkor.net зэрэг вебсайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ.

  1. АНХААРАХ ЗҮЙЛС

· Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, PDA8, MP3 тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно.

· Дээр дурьдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтын дундуур шударга бусаар хариулт бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах арга хэмжээ авна.

· Хүний паспорт ашиглан шалгалтанд орох, хуурамч бичиг баримт ашиглахаас сэргийлж удаа дараа шалгах ба баригдсан тохиолдолд хатуу арга хэмжээ авахыг анхаарна уу.

· Шалгалт өгөх иргэд нэрсийн жагсаалтаас шалгалт өгөх хувиараа харж тогтсон цаг хугацаандаа шалгалтанд хоцрохгүй ирэх ёстой. Иргэн өөрийн хариуцлагаас болж хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно.

· Шалгалтын бүртгэлийн анкетан дээрх овог нэр, төрсөн он сар өдөр зөрсөн тохиолдолд ажил хайгчаар байршиж явах боломжгүй болно. Тиймээс овог нэр хувийн мэдээлэлээ буруу бичсэнээс гарах хохиролыг хувь хүн өөрөө хариуцна.

· Тестийг боловсруулахдаа Гадаад иргэдийн хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор Солонгос хэлний стандарт сурах бичгийг ашиглан нийтэд дэлгээгүй даалгаваруудаас 100 хувь оруулна.

4. БУСАД ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ

· БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллийн Яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь ажиллах хүч гаргах албан ёсны эрхтэй болно.

· СХТТШ өгсний дараа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас солонгосын хөдөлмөрийн биржид байршуулсан ажил хайгчийг солонгосын ажил олгогч ажилд авах зөвшөөрөл хүснэ. Аж ахуй нэгж байгууллага болон сургалтын байгууллагууд, хувь хүн "Шалгалтанд бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хууран мэхлэх, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно.

· Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу ажил хайгчаар бүртгүүлэх баталгаа бөгөөд, харин Солонгост ажиллах баталгаа болохгүй

· СХТТШ-ын хураамж 24 ам. доллар (эсвэл тухайн өдрийн ханшаар тооцсон монгол төгрөг)байх бөгөөд тэнцсэнээс хойш явах хүртэл гарах зардлыг ХХҮЕГ-аас тогтоож нийтэд зарлана. Иймд ямарваа нэг хувь хүн буюу байгууллагын ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.

БНСУ-ЫН Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газар

Монгол улсын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар

 

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (КОМПЬЮТЕРТ СУУРИЛСАН EPS-TOPIK) ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН