2016 оны СХТТШ(EPS-TOPIK) –нд бүртгүүлсэн иргэдийн тоо өмнөх жилтэй харьцуулахад огцом нэмэгдсэн тул өөрчлөлт орсон төлөвлөгөөг анхаарах зүйлийн хамт зарлан мэдээлж байна.
Шалгалтын төлөвлөгөө
Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарийн зарлал |
Шалгалт өгөх өдөр |
Шалгалтын байр |
Тэнцсэн иргэдийг зарлах |
2016.05.02 (Даваа) |
2016.05.14(Бямба)-15(Ням) |
Улаанбаатар хотод |
2016.07.05(Мягмар) |
2016 оны 5 сарын 2-ны өдөр СХТТШ-ын http://epstopik.hrdkorea.or.kr, Монгол дахь EPS төвийн www.monkor.net, ХЭҮСМҮТ-ийн www.hudulmur.mn цахим хуудсаар бүртгүүлсэн иргэн тус бүрийн шалгалт өгөх өдөр, шалгалт өгөх газрыг зарлана.
Шалгалт авах аргад орсон өөрчлөлт
Өмнө |
Одоо |
Өөрчлөлт орсон шалтгаан |
CBT (Компьютерт суурилсан тест) |
PBT (Цаасанд суурилсан тест ) |
Бүртгүүлсэн иргэдийн тоо өссөн |
Зүй бус үйлдэл гарахаас сэргийлж дараахитай адил арга хэмжээ авахыг болсныг мэдэгдэж байна.
СХТТШ-ын эмх журмыг хангах зорилгоор Цагдаагийн болон бүртгэлийн байгууллагатай хамтарч бичиг баримтын тулгалтыг хийхдээ хурууны хээ авагч, метал мэдрэгч зэргийг ашиглан тодорхой арга хэмжээнүүдийг авах тул бүртгүүлсэн иргэд та бүхэн зүй бус үйлдэл гаргаж өөрсдийгөө хохироохгүй байхыг анхаарна уу.
Бусад анхаарах зүйл
- Гар утас, кассет тоглуулагч, PDA, MP3, электрон толь бичиг г.м шалгалтанд оруулахыг хориглосон зүйлсийг авч орж болохгүй. Мэдээлэл дамжуулах хэрэгсэл авч орж ашиглах тохиолдолд зүй бус үйлдэл гаргасанд тооцоно.
- Шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэх, шалгалтын тасалбараа авч ирнэ. Авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүй. (Цагдаагийн газрын ажилтнуудын хяналтан дор оруулна)
- Шалгалтанд бэлэн байхыг заасан цагаас хоцорч ирсэн тохиолдолд оруулахгүй тул заасан цагаас хоцрохгүй ирнэ үү. Жич : 5 сарын 2-ны өдөр шалгалтанд орох өдөр ба бэлэн байх цагийг зарлана.
- Хурууны хээ авах зэргээр бичиг баримтын тулгалтыг удаа дараа давтан хийх арга хэмжээ авах бөгөөд хүний оронд орсон нь илэрвэл журмын дагуу тухайн бүртгэлийг хүчингүй болгож СХТТШ өгөх эрхийг 2 жилээр хязгаарлахыг анхаарна уу.
2016оны 3 сарын 31
Санаачлагч : БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч : БНСУ-ын АҮХНХЭГ
Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөрийн Яам, ХЭҮСМҮТ