Ур чадварын шалгалт 2019.06.27-30-ны өдрүүдэд Политехник коллеж дээр явагдана. СХТТШ-д тэнцсэн иргэд доорх хуваарийн дагуу өдөр цагт шалгалт авах газар бэлэн байна уу.
1 дэх шалгалт буюу СХТТШ-нд тэнцсэн хүмүүсээс 2 дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.
СХТТШ-д тэнцсэн иргэд ур чадварын шалгалтанд заавал хамрагдана. Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.
Ур чадварын шалгалтын бүтэц
º Биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүтнэ.
º Биеийн тамир 30, ярилцлага 30, суурь ур чадвар 40 оноотой байх буюу нийт 100 оноотой байна.
2019 оны Ур чадварын шалгалтын хуваарийг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.