Хөдөлмөр Эрхлэх Зөвшөөрлийн Тогтолцооны Ур чадварын түвшин тогтоох шалгалтын зарлал
Хөдөлмөр Эрхлэх Зөвшөөрлийн Тогтолцооны дагуу СХТТШ-нд тэнцсэн иргэдээс авах Ур чадварын түвшин тогтоох 4 дахь удаагийн шалгалтыг зохион байгуулах гэж байгаа тул уг шалгалтанд орох хүсэлтэй иргэд энэхүү зарлалын дагуу бүртгүүлнэ үү.
2016 оны 9 сарын 12
Санаачлагч : БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт Хөдөлмөрийн Яам
Хэрэгжүүлэгч : БНСУ-ын АҮХНХЭГ
Хамтран хэрэгжүүлэгч : Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
⃝ Аж үйлдвэрийн салбарт бүртгэнэ. Бүртгүүлэгч нь суурь ур чадварын 3 төрлөөс(угсрах, холбох, хэмжилт хийх) өөрийн шалгуулахыг хүсэж буй аль нэг төрлийг сонгож бүртгүүлнэ.
⃝ Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
- 2016 оны СХТТШ (PBT)-нд тэнцсэн иргэдээс сайн дураараа хамрагдахыг хүссэн иргэн
Жич : Өмнөх ур чадварын шалгалтанд орсон, Ажил хайгчаар бүртгүүлээгүй, визний татгалзсан хариу авсан, тусгай СХТТШ-нд тэнцсэн иргэд бүртгэлд хамаарахгүй.
⃝ Бүртгэл
- 2016 оны 9 сарын 19 (Даваа) –нөөс 9 сарын 21 (Лхагва)
- Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байранд
- Өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхээ авч ирнэ.
- Бүртгэлийн хураамж байхгүй.
⃝ Шалгалтанд орох тодорхой хуваарийг 2016 оны 10 сарын 7-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын www.hudulmur.mn цахим хуудсаар зарлана.
- Шалгалт авах хугацаа (урьдчилсан байдлаар) : 2016 оны 10 сарын 22(Бямба) -ноос 10 сарын 24 (Даваа )-ны өдрүүдэд явагдана.
- Шалгалт авах газар (урьдчилсан байдлаар) : Монгол улс Улаанбаатар хот
⃝ 2016 оны 11 сарын 7 (Лхагва) -нд шалгалтын хариуг зарлана. Шалгалтын хариуг EPS –ийн www.eps.go.kr цахим хуудсаар зарлах тул гишүүнээр элссэний дараа хүн бүр өөрийн оноогоо харах боломжтой.
⃝Ур чадварын шалгалтанд өндөр үнэлгээ авсан* иргэн нь эхний ээлжинд харин ур чадварын шалгалт өгсөн иргэн нь удаах ээлжинд ажилд зуучлуулах эрх авна.
(Бага үнэлгээ авсан** иргэн нь эхний ээлжийн ажил зуучлалд хамаарахгүй.)
Өндөр үнэлгээ * : нийт авсан оноо 200(авах ёстой оноо 250)-аас дээш
Бага үнэлгээ ** : нийт авсан оноо 100-аас доош
⃝ Шалгалт нь “биеийн тамир”, “ ярилцлага”, “суурь ур чадвар” гэсэн 3 төрлөөс бүрдэнэ.
Шалгалтын оноо
Нийт оноо |
Биеийн тамир |
ярилцлага |
Суурь ур чадвар |
Бусад |
250 |
50 |
100 |
100 |
|
“ Биеийн тамир”- ын шалгалтын агуулга
Ажиллах салбар |
Шалгах төрөл |
Шалгалтын агуулга |
Бусад |
Бүх салбарт адилхан |
Гарын хүч |
Гарын хүч хэмжигчээр хоёр гарын хүчийг тус бүр 1 удаа хэмжинэ. (Хэмжих нэгж - кг) |
Биеийн өндөр ба жинг хэмжиж үзнэ. |
Гэдэсний хүч |
Гэдэсний хүч хэмжигчээр гэдэсний хүчийг 1 удаа хэмжинэ.(хэмжих нэгж –кг) |
“ярилцлага”-ын шалгалтын агуулга
Ажиллах салбар |
Шалгах төрөл |
Шалгалтын агуулга |
Бусад |
Бүх салбарт адилхан |
Өөрийгөө танилцуулах ба хандлага |
Бэлтгэх чадвар, илтгэх цаг ба агуулга, хандлага |
Шалгуулагчтай хийж буй ярилцлагаар 1 минутын дүрс бичлэг хийх |
Суурь харилцан яриа, үйл хөдлөлөөр заах |
Солонгос хэлний суурь харилцан яриа болон үйлдлээр зааж хариулах |
||
Оноосон нэр таах |
Тоног төхөөрөмжийн зураг харж нэршлийг хэлэх |
||
Ажлын байрны суурь чадвар |
NCS стандартын мэргэжлийн суурь чадварууд (бусадтай харилцах харилцаа, хамт олонч байдал, засвар хийх, асуудал шийдвэрлэх, техникийн чадвар) |
“ Суурь ур чадвар” –ын шалгалтын агуулга
Ангилал |
Шалгалтын агуулга |
Тайлбар |
Ерөнхий даалгавар |
Углуурга модыг хийх |
Ажлын хавтан дээр өнгө, хэлбэр,хэмжээгээр нь ялгаж тохирох нүхэнд хийнэ |
Төмөр цагариг өлгөх |
ажлын зориулалтын өлгүүр дээр янз бүрийн хэмжээтэй цагаригийг тохирох байрлалд өлгөнө |
|
Сонгох даалгавар |
1. угсрах |
Заасан цагт багтаж 2төрлийн шрупийг зургийн дагуу угсраад задлана |
2. холбох |
Заасан цагт багтаж өгсөн багажыг ашиглан заасан байрлалд холбоод задлана |
|
3. хэмжилт хийх |
Заасан цагт багтаж эзлэхүүн ба уртыг хэмжинэ |
Жич: Ерөнхий даалгаварыг бүх хүн гүйцэтгэнэ, сонгох даалгаварын 3 төрлөөс нэгийг сонгож гүйцэтгэнэ.
⃝Шалгалт өгөх хүмүүсийн анхааралд
- Бүртгүүлсэн хүн тус бүрээр шалгалт өгөх нарийн хуваарийг 2016 оны 10 сарын 7 –ны өдөр зарлах тул зарлалаа анхааралтай уншиж хоцрохгүй байхыг анхааруулья.
- Заасан хуваарийг (газар, огноо) өөрчлөх боломжгүй ба бэлэн байх ёстой цагаас хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй.
- Иргэний үнэмлэхээ авчраагүй бол шалгалтанд оруулахгүй.
- Шалгалтын дундуур осол гэмтэл гаргахаас урьдчилан сэргийлнэ үү. Анхаарал болгоомжгүй байдлаас гаргасан осол гэмтлийн хариуцлагыг шалгалтанд орж байгаа иргэн өөрөө бүрэн хариуцна.
- Шалгалтын бүх материал ба багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байх тул шалгуулагч ямар нэгэн зүйл бэлдэж ирэх шаардлагагүй.
- Шалгалтанд ороход биедээ эвтэйхэн байхаар хувцаслаж ирнэ үү.
- Шалгалтын дундуур зүй бус үйлдэл гаргах тохиолдолд оноог хүчингүй болгоно.
- Зарлалын хамт нийтэд дэлгэж байгаа шалгалтын хуудсыг анхааралтай сайн уншиж өндөр үнэлгээ авахын төлөө бэлтгэл сургуулилт хийж үзээрэй.
- Шалгалтын үр дүнгээс хамааралгүйгээр СХТТШ-нд тэнцсэн хэн ч бай ажил хайгчаар бүртгүүлж болох бөгөөд энэхүү ур чадварын шалгалтын оноо, ярилцлага, бичлэг зэргийг ажил олгогчдод ажилчнаа сонгоход танилцуулна.
2016 ур чадварын шалгалтын материал: БИЕИЙН ТАМИР
2016 оны ур чадварын шалгалтын материал: УГСРАЛТ
2016 оны ур чадварын шалгалтын материал: ХОЛБОЛТ