БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Самсон даатгалын газраас нутаг буцах замын зардал болон 13 дахь сарын цалинг нэхэмжлэх үйлчилгээ

Хэвлэх

БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь ХХҮЕГ-тай хамтран БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй иргэдийн даатгалаа нэхэмжилсэн материалыг хүлээн авч Самсон даатгалын газарт илгээх үйлчилгээг үзүүлдэг билээ. 2017 оны 12 сарын байдлаар Самсон даатгалаас нутаг буцах замын зардал болон 13 дахь сарын цалингаа нэхэмжилсэн 211 иргэний 129,957,209 вонын буцаалтыг шийдвэрлүүлсэн байна.

Самсон даатгалын газраас нутаг буцах замын зардал болон 13 дахь сарын цалингаа нэхэмжлээгүй Монгол улсын 1180 иргэн байгаа бөгөөд эдгээр иргэдэд үйлчилгээг хүргэх үүднээс тухайн иргэний гэрийн хаягаар шуудан илгээх ажлыг энэ сард зохион байгууллаа.

 
You are here: Home Мэдээлэл Зарлал Самсон даатгалын газраас нутаг буцах замын зардал болон 13 дахь сарын цалинг нэхэмжлэх үйлчилгээ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН