БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

ALTANGEGEE: ASUULT BNA

SAIN BNA UU? 3R DUSGAI SHALGALT BURTGUULEED BUH YUMAN DAA TENTSEED BAIRSHUULAH ANKET A UGSUN YUM TSAAD KOREA TALDAA NER MAANI BAIRSHCAN YUM BOLUU? YAJ MEDEH VE? BAYARLLAA

ХАРИУЛТ: Байршсан эсэхээ www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд бүртгэлээ нэвтэрч орсноор шалгах боломжтой. www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэх зааврыг энд дарж харна уу.

2016-11-07

luu: асуулт

сайн байна уу өдрийн мэнд хүргье eps.go.kr сайт дээр нэр байршсан эсэхэээ яаж мэдэх вэ??

ХАРИУЛТ: www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэх зааврыг энд дарж харна уу. Бүртгэл үүсгэсний дараа бүртгэлээрээ нэвтэрч ороод зүүн гар талд байрлах жагсаалтаас Цагаачлалын дэвшлийг харах гэдгийг дарна. Гарч ирэх хүснэгтэд таны мэдээлэл харагдана. Ажил хайгчаар байршуулсан мэдээлэл/огноо гэсэн мөрөнд тэмдэглэгээ хийгдсэн бол таны нэр Солонгосын хөдөлмөрийн биржид байршсан гэсэн үг юм.

2016-11-06

bolno: асуулт

гэрээгээр 4 жил 4 сар болж байгаан нэг үйлдвэртээ гэхдээ дунд нь нэг гараад 14 хоноод буцаад орсон юм өөр үйлдвэрт бол ороогүй тэгэхээр шалгалт өгөхгүйгээр буцаж орж ирж болох болов уу?

ХАРИУЛТ: Хэрвээ ажлаасаа түр гарах хугацаандаа ажил солих бичиг авах гэх мэтээр Солонгосын хөдөлмөрийн биржид тэмдэглэгээ хийлгүүлсэн бол 1 үйлдвэртээ ажилласнаар тооцохгүй. Харин тэмдэглэгээ хийгдээгүй бол 1 үйлдвэртээ ажилласнаар тооцогдох ба энэ тохиолдолд шалгалт өгөлгүйгээр буцах боломж бий.

2016-11-05

bolno: Сайн байна уу?

1 үйлдвэртээ 4 жил 10 сараа дуусгаад ахиж орж ирвэл заавал тусгай шалгалт өгөх үү захиралдаа юу гэж хэлэх үү?

ХАРИУЛТ: Үйлдвэр солилгүй нэг үйлдвэртээ 4 жил 10 сар ажилласан иргэд нутаг буцахаасаа өмнө Солонгосын хөдөлмөрийн бирж дээр захиралтайгаа хамт очиж дахин ажиллах хүсэлт гаргаж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тохиолдолд тусгай шалгалт өгөхгүйгээр буцаад явах боломжтой. Захиралдаа 성실근로자 근로 계약 체결 하고 가야 한다고 한다. гэж хэлэхэд болно. 

2016-11-05

sondor: asuult

sn bn u eps.go.kr yaj burtgel uusgeh be uul n burtguulsen yum a tegsen chin burtgel bgui geed bn todorhoi sain tailbarlaad ogooch burguuleh zaavariig n ogooch

ХАРИУЛТ: Энд Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар дарж харна уу.

2016-10-28

Очир: ур чадвар

Сайн байна уу? Ур чадварын шалгалтанд орж чадаагүй хүмүүс сонгогдохгүй юм уу? Тодорхой хариу өгч туслана уу?

ХАРИУЛТ: Үгүй. Ур чадварын шалгалтад ороогүй ч гэсэн байрших бүртгэлээ хийлгэж байршсан иргэдэд ажлын санал авах боломж нь нээлттэй. Ур чадварын шалгалт нь байршсан иргэдэд өөрийн ур чадвараа харуулах боломжийг олгох зорилготойгоор зохион байгуулагддаг.

2016-10-27

Munkhbaatar javkhlantugs: Sain bainuu

Sain bainuu bi solongost gereegeeree 4jil 10sar ajillaad irlee solongost topik.n shalgalt ogood topik4.tei hvn butsaj yvahiin tuld zaawal shalgalt ogoh yostoi yu alban yosnii tuwshin togtooh topik zeregtei hvmvvsiig shuud neriin bairshuulaad yvuulah tal baidgiin boluu

ХАРИУЛТ: Дахин гэрээгээр ажиллах иргэдэд 2 янзын арга зам бий. 1. Нэг үйлдвэртээ 4 жил 10 сар ажилласан бол буцаж ирэхээсэээ өмнө үйлдвэрийн газраараа дамжуулан Солонгосын хөдөлмөрийн биржид хүсэлтээ гаргаснаар шалгалт өгөлгүйгээр явах 2. Үйлдвэр сольсон бол буцаж ирээд Тусгай шалгалт өгч тэнцээд байрших. Гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс eps-topik шалгалтыг авдаг. Topik шалгалтаас ажлын байранд хэрэглэгддэг үг хэллэг орсноороо ялгаатай. Тиймээс topik шалгалтын оноогоор байрших бүртгэл хийлгэх боломжгүй. Дахин гэрээгээр явах иргэд жилд 4 удаа явагдаж буй Тусгай шалгалт өгч тэнцсэнээр байрших боложтой.

2016-10-27

Мөнхбаясах: бүртгүүлмээр байна

энэ оны бүртгэл хэзээ болох вэ энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч энэ жил бүртгэх үү

ХАРИУЛТ: Анх гэрээгээр явах иргэдийг жилд 1 удаа бүртггэдэг. Энэ жилийн бүртэл 3 сард явагдсан. Тиймээс ирэх жилийн бүртгэл явагдах үеэр л бүртгүүлэх боломжтой.

2016-10-26

nevermore: bayrlaa

www.eps.go.kr sitaar orohoor minii turuu jiliin shalgaltiin ym garj ireed bh yumaa eniig yaaj yanzlah we

ХАРИУЛТ: Та өмнө жил шалгалтад тэнцэж байршаад энэ жил дахиад шалгалт өгсөн гэсэн үг үү. Хэрэв тийм бол ХЭҮСМҮТ-д хандаж мэдээллээ шалгуулах хэрэгтэй. Байрших хугацаа дуусаагүй байхад дахиад байрших бүртгэл хийлгэсэн бол өмнөх байршилтаа цуцлах хүсэлт гаргах ёстой.

2016-10-26

travel: Сайн байна уу?

Сайн байна уу? ТВ5 телевизийн хажууд байдаг хөдөлмөрийн биржийн Facebook хаяг нь юу юм бол?

ХАРИУЛТ: Хөдөлмөрийн төв биржийн вэб сайт нь www.hudulmur-halamj.gov.mn, нүүр номын хаяг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

2016-10-26

munkhnasan: Сайн байна уу

Сайн байна уу миний бие нь солонгос явахгээд хэлний шалгалт өгөөд эрүүл мэндийн үзлэгт ороод ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн юм ажлын санал ирэхэд аль хэр уддаг юм боллоо монгол улсын хөдөлмөрын биржийн мэдээлэлээр их л хүн явсан байх юм миний шар хуудасны дугаар 50413341 холбоо барих утас 99932690 안녕 내 옐로우 페이지 50413341 연락 전화 번호 99932690 나는 더 많은 지식 몽골 국제 노동 지금은 모두 한국이 작업이 교환에 구직자를위한 건강 검진으로 등록 할 때 언어 테스트가 주어 말했다 이동하는 데 걸리는 시간입니다 있었 을까

ХАРИУЛТ: Байршсан иргэдэд Солонгос ажил олгогч хэзээ ажлын санал тавина, тэр үед ажлын санал ирдэг. Тиймээс ажлын санал ирэх хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй.

2016-10-21

nevermore: bairshih

sain bn uu bi 7.28nd ner bairshih batalgaagaa hiilegsen ymaa teged ner bairshsan esehee medj chadadguiee ur chadvariin shalgaltiin daraagar bugdiig ni bairshuulah ymuu esvel odo eeljer bairshij bga yu

ХАРИУЛТ: Байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийг байршуулах ажил хийгдэж байгаа. Байршсан эсэхээ www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд нэвтэрч орсноор шалгаж болно.

2016-10-18

манхилаг: sain bnauu

сайн байна уу? гэрээгээр ажиллахад яаж бүртгүүлэх вэ? орон нутгийх бол орон нутагтаа бүртгүүлэхүү? шалгалт нь хэзээ вэ?

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг жилд 1 удаа бүртгэдэг. Бүртгэлийг аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр хийдэг. Орон нутгийн иргэд аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэст очиж бүртгүүлнэ. Бүртгэл явагдах өдрийг БНСУ болон Монгол улсын Хөдөлмөрийн яамд харилцан тохиролцож зарладаг. Энэ жилийн бүртгэл 3 сард явагдсан. Ирэх жилийн бүртгэлийн тов он гарч байж гарна. Бүртгэл явагдаж дууссаны дараа шалгалтын товыг зарладаг.

2016-10-17

ebvki: Sain bna uu

Sain bna uuu ene udriiin mend shalgalt eruul mendiiin uzlegtee. Tentsen yumaa ner bairshsan esehee yaaaj shalgah we eps.go.kr. Haygaaar orood burtguuleed shalgah getel 16orontoi kod neheeed boldgvi ee uulni 9 sard bairshina gej bsan hariu ugj tuslaach

ХАРИУЛТ: 2016 онд шалгалт өгсөн иргэдийн шалгалтын дугаар нь 0132016P гээд бүртгэлийн дугаар болон 8 оронг үргэлжлүүлэн бичнэ. Байршуулах ажил хийгдэж байгаа.

2016-10-13

amaraa_9996: dahin yvah

Sain bainuu? Ene udriin mend. Bi BNSUlsad 3jil gereegeer baij baigaad gereenii hugatsaa duusaad irsen ym. 2015 onii 3sard Mongold irsen ba odoo ahiad gereegeer yvah huseltei baigaa buguud tusgai burtgeld ni burtguulj boloh bolovuu?

ХАРИУЛТ: Тусгай шалгалтад бүртгүүлэх эрхтэй иргэдийн нэрсийг БНСУ-аас ирүүлдэг. Тухайн нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэн Тусгай шалгалт өгөх боломжтой. 2016 оны 4 дэхь тусгай шалгалтын бүртгэл 10 сарын 26-28ны өдрүүдэд ХЭҮСМҮТ дээр явагдана. Бүртгэл явагдах үеэр ХЭҮСМҮТ дээр очиж нэрээ шүүлгэж болно.

2016-10-13

SILVER: butsaan olgolt

solongos ulsad ajillaj bh uyiin butsaan olgoltin materialaa 2016 oni 6 sard burduulj ogson yumaa. getel odoo boltol hariu bhgui bh yum haashaa handah heregtei ve tuslaach.

ХАРИУЛТ: Манай төв нь буцах зардал болон 13 дахь сарын цалингаа нэхэмжлэх иргэдийн материалыг хүлээн авч Солонгос улс руу явуулж өгөх болон буцаан олголт ямар шатандаа явж байгаа талаар лавлаж өгөх үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс та манай төвийн 310949 утсаар холбогдож болно.

2016-10-11

SILVER: shalgaltiin huvaari

Solongos ulsad omno ni gereegeer ajillaj bsan irgediig dahin ajilluulah daraagin eeljni burtgel hezee yvagdah ve.

ХАРИУЛТ: 2016 оны 4 дэхь Тусгай шалгалтын бүртгэл 10 сарын 26-28ны өдрүүдэд ХЭҮСМҮТ дээр явагдана.

2016-10-11

dulamjaw: ddddddd

Urd urdnii hvmvvs ni yawaagvi bhad nemeed l bvrtgeed bh ym. Hvmvvsiin setgel zvigeer togolson l ym bolhiimdaa zailuul gj

ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэд ажлын санал авсан тохиолдолд Солонгост гэрээгээр ажиллах боломж нь нээгдэнэ. Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршихын тулд эхлээд СХТТШ болон ЭМҮШ-нд хамрагддаг. СХТТШ болон ЭМҮШ-ний хураамж нь тухайн үйл ажиллагааг явуулахад  гарч байгаа зардал юм. Иргэдийг бүртгэхдээ 100% гэрээгээр явуулна гэсэн амлалтыг хэн ч өгдөггүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ажлын санал маш бага ирдэг гэдгийг зар дээр анхааруулдаг.

2016-10-01

dulamjaw: ddddddd

Bairshaad 2 jil bolloo . Hugatsaa ni duusahaas umnu tsaash ni damjuulj urd jiliin hvmvvsee yawuulii gj ulamjilj boldoggvi ymuu. Arai dendvv ymaa baahan mungu awchihaad

ХАРИУЛТ: Байршсан иргэдэд Солонгос ажил олгогч ажлын санал тавьсан тохиолдолд Солонгост гэрээгээр ажиллах боломж нь нээгддэг. Солонгос ажил олгогчийн сонголтод хэн ч нөлөөлөх боломжгүй.

2016-10-01

nevermore: ur chadvariin shalgalt

sain bn uu ene ur chadvariin shalgaltand ni burtguulj amsangui ene shalgaltiig zaaval uguh yostoi yu yaraltai hariulj ugj tus bolooch

ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтыг заавал өгөх ёстой биш. Ур чадварын шалгалт нь өөрийн ур чадвараа харуулах боломжийг олгох зорилготой. Ур чадварын шалгалтад өндөр оноо авсан иргэд нь эхний ээлжинд ажилд зуучлуулах эрхтэй болдог.

2016-09-28

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 39
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН