Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
sain bna uu yuni omno ta buhend ajilin amjilt husie bi 3 jiliin omno duguigaar yabj bgaad 4 zamin uulzbar deer hun morgoson tiim bolohoor yamar hugatsaani daraa gereegeer yabj bolohuu ug nu bi hugatsaandaa irsen hariult ogsond bayarlalaa
ХАРИУЛТ: Ямар нэгэн хэрэг зөрчил гаргасан нь цагдаагийн байгууллагад тэмдэглэгдэж, хуулийн хариуцлага хүлээсэн бол энэ нь визний зөвшөөрөл олгогдох эсэхэд нөлөөлдөг. Таны хувьд СХТТШалгалтад бүртгүүлж, ЭМҮШинжилгээнд тэнцсэнээр байрших боломжтой. Харин ажлын санал авсны дараа БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгогдох байх магадлалтай. Визний зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд гэрээгээр ажиллах боломжгүй.
2016-12-02
odoo ywah humuusiig hezeenees burtgeh we?
ХАРИУЛТ: Ирэх жилийн бүртгэлийн тов шинэ он гарч байж гарна.
2016-12-02
SAIN BNA UU? BI 2012 ND IRSEN YUM SUULIIN UILDVER TE 10 SAR GARAN AJILSAN YUM. DUSGAI SHALGALTAND TENTSEED BAIRHSTAN BGAN MAA. ZAAWAL SUULIIN AJILAJ BSAN UILDVERIISE AJIL SANAL AVAN YOSTOI YU?? HUGTSAA NI HER UDAAN AJILSAN BH YOSTOI YUM? TEGEED AJILIIN SANAL ER NI OND HEDEN UDAA YAVAGDDAG YUM BOL? BAYARLLAA ULIRAL BOLOGND YAVAGDDAG YMUU?
ХАРИУЛТ: Хэрвээ сүүлийн үйлдвэртээ 1 жилээс дээш хугацаагаар ажиллаагүй бол тэр үйлдвэрээс ажлын санал авах боломжгүй. Өөр ажил олгогчоос ажлын санал авах эрх нээлттэй.
2016-11-28
bi tusgai shalgaltand tentseed ajliin sanal irsen yma. yvah bolomjgui bsan uchir,ajliin sanalaasa tatgalzaad 1jiliin chuluu avchihsan, odo yvj boloh bolovu.( 2016-5-10)chuluu avsan hugatsaa,
ХАРИУЛТ: Чөлөө авна гэсэн ойлголт байхгүй. Харин хувийн шалтгаанаар ажлын саналаас татгалзсан тохиолдолд БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших хугацааг 1 жилээр түтгэлзүүлдэг. Хэрвээ таны энэ хугацаа дууссан бол өөрийн биеэр ХХҮЕГ-т хандаж байршилтаа сэргээлгэх хүсэлт гаргах хэрэгтэй.
2016-11-27
Би гэрээгээр Солонгост ажиллаж байгаа юмаа, 1 үйлдвэртээ 4 жил 5 сар ажиллаж байгаан Дунд нь 14 хоног гараад буцаад орсон юм солонгосын хөдөлмөрийн биржид ажил сольсон гэж тэмдэглэгдсэн байна гэнээ тэгэхээр тусгай шалгалт өгж байж ахиж орж ирэх үү хэдэн сарын дараа ахиж орж ирж болох уу захиралдаа юу гэж хэлэх үү ямар бичиг авж явдаг юм ?
ХАРИУЛТ: Тусгай шалгалт нь улиралд 1 удаа явагддаг бөгөөд тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэн тусгай шалгалтад орох боломжтой. БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн гэрээний хугацаагаа дуусгаад, визний хугацаагаа хэтрүүлэлгүй зохих журмын дагуу нутаг буцсан иргэдийг тусгай шалгалт өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтад оруулдаг. Тусгай шалгалт өгөх иргэд нутаг буцахын өмнө бичиг баримт бэлтгэх шаардлагагүй. Нутаг буцаж очоод тусгай шалгалтын бүртгэл явагдах өдрүүдэд ХХҮЕГ-т очиж бүртгүүлээд, шалгалтаа өгч тэнцээд, байршсаныхаа дараа захиралдаа байршсан гэдгээ хэлбэл тэр үед захирал тань таны овог нэрээр шүүлгэж танд ажлын санал тавих боломжтой.
2016-11-26
Sain Bain u ajiliin Sana l irwel utasdaj hel hvv ur chadwariin shalgaltand Orson hvmvvsg 2r eeljind yawuulach gsn bsn ene talaar medee lel ogch bayarllaa
ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх албанаас ажлын санал ирсэн иргэдэд утасдаж мэдэгддэг. Гэхдээ таны бүртгэлд байгаа утас холбогдохгүй юмуу ямар нэгэн байдлаар холбоо барих боломжгүй байгаа тохиолдолд ХХҮЕГ хариуцлага хүлээхгүй. Ажлын санал ирснээс хойш 14 хоног дотор ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд ажлын саналаас татгалзсанд тооцдог. Тиймээс байршсан иргэд өөрсдөө ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайт руу тогтмол хандаж ажлын санал ирсэн эсэхээ шалгаж байх нь зүйтэй. Ур чадварын шалгалтын талаар бичсэн зүйлийг сайн ойлгосонгүй. Ойлгогдохуйц бичнэ үү.
2016-11-26
Сайн байна уу? Хэрэв ажлын санал ирвэл яаж мэдэгддэг вэ, утсаар ярьж хэлдэг үү?
ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх албанаас ажлын санал ирсэн иргэдэд утасдаж мэдэгддэг. Гэхдээ таны бүртгэлд байгаа утас холбогдохгүй юмуу ямар нэгэн байдлаар холбоо барих боломжгүй байгаа тохиолдолд ХХҮЕГ хариуцлага хүлээхгүй. Ажлын санал ирснээс хойш 14 хоног дотор ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд ажлын саналаас татгалзсанд тооцдог. Тиймээс байршсан иргэд өөрсдөө ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайт руу тогтмол хандаж ажлын санал ирсэн эсэхээ шалгаж байх нь зүйтэй.
2016-11-23
сайн уу энэ давтан эрүүл мэндын үзлэгт ямар хүн орох ёстой вэ би уулна 8 сард өгөөд тэнсэн юмаа нэр байршсан байгаа санал ирээгүй давтан гэхээр нь ахиж өгөх юм болов уу гэж бодооод асуусан юмаа баярлалаа
ХАРИУЛТ: Ажлын санал авч визний зөвшөөрөл гарсны дараа эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагдана.
2016-11-21
гэрээгээр ажиллаж байгаад монголд ирээд буцаж явааагүй байгаа нутаг буцах зардлаа хаанаас яаж ямар бичиг баримт бүрдүүлж авах вэ,шийдэж өгөх хугацаа нь ямар байдаг вэ
ХАРИУЛТ: Манай төв нь БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа нутаг буцаж ирсэн иргэдийн 13 дахь сарын цалин болон нутаг буцах зардлаа нэхэмлэх бичиг баримтыг Самсунг даатгалын компани руу илгээж өгөх үйл ажиллагааг явуулдаг. Тиймээс та бичиг баримтаа бүрдүүлж өгч болно. Хэрвээ гадаад иргэний оршин суух үнэмлэхээ хураалгалгүй орж ирсэн бол нилээн хугацаа орно. Манай төвийн 310949 утсаар холбогдож болно.
2016-11-21
2 jil garantai ajilad irsen hun tusgai shalgaltiig ogch bolhu2
ХАРИУЛТ: Болохгүй. Солонгост гэрээгээр 3-с дээш жил ажилласан, визний асуудалгүй буцаж ирсэн иргэд тусгай шалгалт өгөх боломжтой.
2016-11-21
solongos ruu gereegeer ywahad bvrtgel odoo heden sard yawagdah we
ХАРИУЛТ: 2017 оны бүртгэлийн тов цагаан сарын дараа тодорхой болно.
2016-11-20
http://hudulmur-halamj.gov.mn/ ene sait ruu orj uzeed ajiliin sanal gsiin orj uzeheer gargaj irku bhiin yaj orj uzeh we
ХАРИУЛТ: Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг ХХҮЕГ-ын фэйсбүүк хаягт бас тавьдаг. Хаяг: https://www.facebook.com/%D0%A5%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%BC%D3%A9%D1%80-%D1%85%D0%B0%D0%BB%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%B9%D0%BD-%D2%AF%D0%B9%D0%BB%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80-957831380894257/?fref=ts
2016-11-18
sain baina uu gereegeer ajillah humuusiin ner irwel utasaar zalgaj helne biz dee https://www.eps.go.kr/ sait ruu orj burtguulsen chin aldaa zalgaad bldggui ee tgd id card gej yu yum
ХАРИУЛТ: ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх албанаас ажлын санал ирсэн иргэдэд утасдаж мэдэгддэг. Гэхдээ таны бүртгэлд байгаа утас холбогдохгүй юмуу ямар нэгэн байдлаар холбоо барих боломжгүй байгаа тохиолдолд ХХҮЕГ хариуцлага хүлээхгүй. Ажлын санал ирснээс хойш 14 хоног дотор ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд ажлын саналаас татгалзсанд тооцдог. Тиймээс байршсан иргэд өөрсдөө ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn сайт руу тогтмол хандаж ажлын санал ирсэн эсэхээ шалгаж байх нь зүйтэй.
2016-11-18
Sain baina uu. Yum asuuh gsen yumaa. Bi solongost 3 jil neg uildvertee ajillaad sain duraaraa nutag butssan yumaa dahij yvna gevel tusgai shalgaltand burtguuleh gsen yum solongosoos ner maani ireh bolov uu say 10 sariin burtgeleer ner orj irsengui ee. Zaaval hariu ugch tus bolooroi
ХАРИУЛТ: Гэрээгээр 3 жил ажилласан иргэд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бол 1 жил 10 сараар хугацаагаа сунгах боломж байдаг. Гэрээний хугацаагаа сунгаж нийт 4 жил 10 сар юмуу 3 жилээс дээш хугацаагаар ажилласан, визний асуудалгүй иргэд тусгай шалгалтад орох боломжтой. Тиймээс та үндсэн 3 жилийн хугацаа сунгаагүй бол таны нэр тусгай шалгалт өгөх боломжтой иргэдийн нэрсийн жагсаалтад ирэхгүй. Үндсэн гэрээний хугацаагаа сунгаагүй иргэдийг БНСУ-ын талаас үргэлжлүүлэн ажиллах хүсэлгүй гэж тооцож байгаа.
2016-11-18
Tusgai 3-r shalgalt ogood buh yumandaa tentseed anked boglood so yavuulsan yumaa tegsen eps -ruu orood uzheer butsaasan gesen bh yum odoo yah ystoi yum bol heleed ogooch
ХАРИУЛТ: Та ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх төвд өөрийн биеэр хандана уу.
2016-11-17
Sain Bain u bi say ur chadwariin shalgalt ND orsn yma tegd jahan bga onoo awaad ajilne Sana l irehgvi gsn vg v hariulj ogch
ХАРИУЛТ: Үгүй. Ур чадварын шалгалтад бага оноо авсан нь ажлын санал ирэхгүй гэсэн үг биш.
2016-11-16
ene jiliin burtguulsen shalgaltaa ugsun eruul mendiin uzlegtee orson humuusees ywaj ehelsen uu hlj ogooch
ХАРИУЛТ: Үгүй. Энэ жил бүртгүүлсэн иргэд 2017 оноос ажлын санал авах боломжтой.
2016-11-16
sain baina uu gereegeer ajillah humuusiiin ner irj bgaa yu bas gereege hiisen emnelegee soliotson yumuu ali emnelegt shinjilgee ogj bgan
ХАРИУЛТ: Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтад тавьдаг. ЭМҮШ-г Мөнгөн гүүр эмнэлэгт өгнө. Утас: 7711-1103
2016-11-15
Sain baina uu gereenii ajilchidiig hezeenees burtgej ehleh ve ?
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг жилд нэг удаа бүртгэдэг бөгөөд энэ жилийн бүртгэл 3 сард явагдсан. Ирэх жилийн бүртгэлийн тов тухайн үедээ гарна. Бүртгэлийн тов гарангуут сайт дээр шалгалтын зар тавигдах болно.
2016-11-11
мм за баярлалааа миний нэр ч уулна байна лдаа одоохондоо байршаагүй л байгаа нь байна байршихад хэр удах бол уулна би анкедаа бөглөөд өгсөн байгаа
ХАРИУЛТ: Байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг байршуулах ажил нь БНСУ-ын гадаад ажилчин хүлээн авах байгууллагын ажил үүргийн хуваарийн дагуу хийгддэг ба 2016 онд бүртгүүлсэн иргэдийг байршуулах ажил энэ оныг дуустал үргэлжилнэ.
2016-11-08
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН