Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
90 honogiin hugatsaatai viz yaj garguulah we? ymar material burduulj, haana ogdiin bol, aimgiin towdoo ogj boloh boluuuu ene talaar delgerengui medeelel ogooch
ХАРИУЛТ: Аяллын визний талаар Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны визний материал хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас лавлана уу.
2016-12-28
Өнөөдөр л гэхэд 51 хүн нислээ. Утсаар залгаж мэдэгдхийг сайн мэдэж байгаа хүлээж байгаа. Хүмүүс байн байн залгаж асууж лавлаж байхгүй бол мэдэхгүй өнгрөөх зүйл болдог гэх юм ийм зүйл болдог уу?? Утас ямар нэгэн байдлаар холбогдохгүй бол мэйл хаягаар мэдэгдэж болох уу???
ХАРИУЛТ: БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч илгээх алба хариуцдаг. ХХҮЕГ-аас ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг www.hudulmur.mn сайтаар мэдээлэхээс гадна утсаар холбогдож мэдэгддэг. Тиймээс утас нь холбогдоогүйгээс үүсэх хариуцлагыг хувь хүн өөрөө хүлээнэ. Мэйл хаягаар мэдэгдэх бололмжгүй. Учир нь анкет дээрх мэйл хаяг алдаатай байх тохиолдол олон байдаг.
2016-12-27
bi 2016oni gereni ajilchni shallgaltand tentssen getel ywahaa huleeged bvten 2 sar bolj bna mna tanidag hvni ingej heleed bgagan asuudal garaad hooshlogdson bvh gereni ajilchid ywagv bga ged bgaa odoo on gargaad 1 sarin 10dar ywna gesen gedd bga ene unen uuu joohn tailbar higed uguuch er oilgoho boliloo suuldee
ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдийн хувьд хэн хэзээ ажлын санал авах нь харилцан адилгүй. 2016 онд байршсан иргэд 2017 оноос ажлын санал авах эрх нь нээгдэнэ. Ажлын санал авсан иргэд БНСУ-д гэрээгээр ажиллах боломжтой болно.
2016-12-27
Sain bnau?say 2016 ond shalgalt ogood tentssen gereeni ajilchid ywtsagaasan uu hariulj tus bolooch
ХАРИУЛТ: 2016 онд бүртгүүлсэн иргэд нь 2017 оны хүний нөөцийг бүрдүүлнэ. Тиймээс 2016 онд бүртгүүлж байршсан иргэд 2017 оноос ажлын санал авах эрхтэй.
2016-12-27
Сайн байна уу ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд солонгос гэрээгээр ажиллах сонирхол маш их байна. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Хаана хандах вэ?
ХАРИУЛТ: Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл жилд 1 удаа явагддаг. Ирэх жилийн бүртгэлийн тов гараагүй байна. Бүртгэл явагдах үеэр аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэст цээж зураг, гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамжтайгаа очиж бүртгүүлнэ.
2016-12-26
Сайн байна уу Миний нэр байршаад нэг жилийн хугацаа нь дуусан дахиад эрх нь сунгагдсан юмаа. Сүүлд ажиллаж байсан газартай холбоо бариж чадаагүй бөгөөд одоо холбоо барин дахин тэрхүү газраа ажиллах боломжтой болов уу. Тэр үйлдвэртээ нэг жил зургаан сар ажилласан юмаа.
ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдэд тэгш боломж олгох үүднээс коджуулан байршуулдаг. Тиймээс энгийн шалгалт буюу жилд 1 удаа явагддаг СХТТШ-нд тэнцэж байршсан иргэдийн хувьд овог нэрээрээ хайлгаж ажлын санал авах боломж байхгүй.
2016-12-24
Sain Bain u hvmvvst ajiliin Sanal asirj bga yu
ХАРИУЛТ: Ажлын санал ирж байгаа. Ажлын санал авч визний зөвшөөрөл нь олгогдсон иргэд 7 хоног бүр явж байгаа.
2016-12-21
ner bairshssan udruus neg neg jileer sungadgui yumuu burtguulsen udruus neg neg jileer sungadag yumuu
ХАРИУЛТ: Байршсан өдрөөс хойш байрших хүчинтэй нийт хугацаа нь 2 жил байдаг.
2016-12-20
tusgai shalgaltand tentssen eregtei ur chadvariin shalgalt ugch bolohuu
ХАРИУЛТ: Үгүй. Энгийн шалгалт буюу жилд 1 удаа явагддаг СХТТШ өгч тэнцсэн иргэд ур чадварын шалгалтанд орох боломжтой.
2016-12-20
Eps.go.kr website-iin hodolmor erhleh zovshoorliin togtoltsoon der 11 sariin 1 nd garsah gj irsen baisan. Ene tohioldold ajliin sanal hurdan irdeg gej sonsson. Yagaad odo boltol ajliin sanal irehgui bgaa ym bol?
ХАРИУЛТ: Цагаачлалын дэвшлийг харах хүснэгтийн 3 дахь мөрөнд байгаа Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт гэдгийн ард Гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн бол удахгүй ажлын санал ирнэ гэсэн үг. Хэрвээ ийм тэмдэглэгээ 11 сарыэ 1-нд хийгдсэн бөгөөд танд ажлын санал ирсэн тухай мэдэгдээгүй байгаа бол ХЭҮСМҮТөв рүү холбогдож лавлах хэрэгтэй.
2016-12-20
ta nar shalgalt awahdaa tegj heleegvi bizdee 112gj urdan 80s deesh awsan bol tentsdeg bsan bizdee hoishid bnga 112deesh awsan hvn tentsehvv
ХАРИУЛТ: Үгүй. 80-с дээш оноо авсан иргэдийг онооны дарааллаар жагсаадаг. Тусгай шалгалтын хувьд улирал бүр босго оноо өөр өөр байгаа. Тухайн улирлын ажиллах хүч авах квотыг харгалзан тоог баталдаг. Өмнөх шалгалтуудыг харахад 140 оноогоор тэнцэх явдал ч байсан. Тусгай шалгалтын зар дээр "Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Ажиллах салбар тус бүрээр 200 оноо авах ёстойгоос 80-аас дээш оноо авсан иргэдээс ажиллах салбараас хамаарахгүйгээр онооны дараалалаар сонгох ба сонгох хүний тоог дараа нь жич зарлана." гэж байгаа.
2016-12-15
SAIN BNA UU.? 3 R DUSGAI SHALGALT ND TENTSEED BAIRSHCAN IGERDIIH YU BOLJ BGAN BOL EHNEESE SANAL NI IREJ BGA HUUMUUS BGAN BOLUU.? BHGUI BGA BOL HEZEENEES SANAL IERHIIN BOLOO.? BAYARLLAA
ХАРИУЛТ: Байрших бүртгэлээ хийлгэж байршсан иргэдэд ажлын санал ирсэн нь явдаг. Тиймээс ажлын саналаа авсан нь явж байгаа. Байршингуут ажлын санал авах эрх шууд нээгдэнэ.
2016-12-15
80 desh onoo awsan hvn tentsene gee bz dee yamar baga hvn awdag yum be
ХАРИУЛТ: Үгүй. Шалгалтын зар дээр "Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Ажиллах салбар тус бүрээр 200 оноо авах ёстойгоос 80-аас дээш оноо авсан иргэдээс ажиллах салбараас хамаарахгүйгээр онооны дараалалаар сонгох ба сонгох хүний тоог дараа нь жич зарлана." гэж байгаа.
2016-12-14
Sn bnu . Solongosruu yvj ajil hih gsen yam. hana ochihuu. Ymar2 bichig barimt burduulj ogoh vee. Heled ogooch
ХАРИУЛТ: Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл жилд 1 удаа явагддаг. Ирэх жилийн бүртгэлийн тов гараагүй байна. Бүртгэл явагдах үеэр аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэст цээж зураг, гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамжтайгаа очиж бүртгүүлнэ.
2016-12-14
sain bainuu 4daxi tusgai shalgaltiin onoo hedees deesh tentssen hvmvvsiig awsan ym boloo
ХАРИУЛТ: 2016 оны 4 дэхь Тусгай шалгалтад 112-с дээш оноо авсан иргэд тэнцсэн.
2016-12-14
Sain bna u ta bvhend ene odriin mend hvrge bi ene Jil 3n Jilin greeted tenssn yma tegeed ur chadwariin shalgaltand orsn yma ur chadwariin shalgaltand orsn hvmvvsg 2 r eeljind ajilj zuuchalj solongosruu yawuulna gsn ene talaar medeelel ogch mini ner erd songodohgvi yma yawahgvi gsn vgv
ХАРИУЛТ: Байршсан иргэдэд өөрийнхөө ур чадварыг харуулж, богино хугацаанд ажлын санал авах боломжийг нээх үүднээс ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг. Ур чадварын оноо болон таны мэдээллийг Солонгос ажил олгогч үзэх боломжтойгоор хөдөлмөрийн биржид байршуулдаг. Хэнд ажлын санал тавих нь ажил олгогчийн сонголт байдаг. Байршсан иргэд 2 жилийн хугацаанд ажлын санал авах эрх нь нээлттэй.
2016-12-13
sain baina uu minii antek ni deer minii utasni dugaariig buruu bichtsen bhiin eps.go.kr deer bgaa antektiig harlaa ooriin min utasni dugaar buruu bnaa odoo yah we zasaj blh uu tanaih
ХАРИУЛТ: ХЭҮСМҮТ-д буюу байрших бүртгэлээ хийлгэсэн газраа өөрийн биеэр очоод бичиг баримтаа үзүүлээд өөрийн мэдээлэлдээ засвар оруулах хүсэлт гаргах хэрэгтэй.
2016-12-11
Sain Bain u on garsnch greet ajilchdaa yawuulahuu
ХАРИУЛТ: СХТТШ-ын бүртгэлийн талаар асууж байгаа бол бүртгэлийн товыг хоёр улсын Хөдөлмөрийн яам харилцан тохиролцсоны үндсэн дээр зарладаг. Ирэх жилийн бүртгэлийн тов тухайн үедээ гарна. Харин байршсан иргэдийн хувьд бол байрших хүчинтэй хугацаа 2 жил байдаг. БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан иргэдийн хувьд байрших хүчинтэй хугацаандаа ажлын санал авах эрх нь нээлттэй.
2016-12-07
Sn bna uu bi anh udaa ywah gej bg yumaa hezee burtgel n ywagdah be naana n burduuleh material ene ter gej bga yu zowolgoo ogch tuslaach
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр явах нь 10 үе шаттай. Эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(СХТТШ) өгдөг. СХТТШ-д тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ(ЭМҮШ) өгнө. ЭМҮШ-нд тэнцсэн иргэд БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэдэг. Байршсан иргэд ажлын санал авсан тохиолдолд дараагийн ажлын гэрээнд гарын үсэг зурах, визний зөвшөөрөл гэх мэт үе шатуудыг дамжина. Хамгийн эхний үе шат болон СХТТШ-ын бүртгэл нь жилд 1 удаа явагддаг. СХТТШ-ын бүртгэлийн товыг хоёр улсын Хөдөлмөрийн яам харилцан тохиролцсоны үндсэн дээр зарладаг. Энэ жилийн бүртгэл 3 сард явагдсан. Ирэх жилийн бүртгэлийн тов тухайн үедээ гарна. СХТТШ-д бүртгүүлэхэд гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, зураг, бүртгэлийн хураамж зэргийг бэлтгэнэ. Дэлгэрэнгүйг ШАЛГАЛТЫН ЗАР цэсний ХЭЗОТ-СХТТШ хэсгээс харна уу.
2016-12-07
Sain baina uu? gereenii hugatsaagaa duusgaagui irsen bol dahij gereegeer ywah bolomjtoi yu?
ХАРИУЛТ: Визний зөрчилгүй бол жилд нэг удаа явагддаг энгийн СХТТШалгалтад бүртгүүлэх боломжтой. СХТТШ болон ЭМҮШ-нд тэнцсэнээр байршиж ажлын санал авах боломж нээлттэй.
2016-12-05
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН