Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Энэ жил хэзээ түртгэл яавагдах бол.
ХАРИУЛТ: Энэ жилийн бүртгэлийн товыг 2 сарын дундуур зарлана.
2017-01-19
Ene jil bvrtgel yawagdahgui yumuu niitlel tawigdsan bna vnen vv
ХАРИУЛТ: Энэ жилийн бүртгэлийн товыг 2 сарын дундуур зарлана.
2017-01-19
сайн байна уу? энэ жилийн бүртгэл хэзээ эхлэх бол, яаж, хаана, очиж бүртгүүлэх вэ? энэ талаар мэдээлэл авах гэсэн юм.
ХАРИУЛТ: Энэ жилийн бүртгэлийн товыг 2 сарын дундуур зарлана. Бүртгэл аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр явагддаг.
2017-01-19
Энэ 2017 онд ТУСГАЙ ШАЛГАЛТ авахгүй юмуу? Цаашдаа яах бол
ХАРИУЛТ: 2017 онд Монгол улсад Тусгай шалгалт явагдахгүй болсон. Цаашид хэрхэхийг тухайн үед нь 2 улсын Хөдөлмөрийн яамд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэр гаргана.
2017-01-19
Сайн байна уу? Миний нэр байршсан байгаа боловч Eps.co.kr дээрээс хайлтанд гарч ирэхгүй байна би хэд хэд оролдож үзлээ регистэрийн дугаарч тэр гадаад паспортийн дугаар ч тэр аль.алинаар нь болохгүй байна яах хэрэгтэй вэ?
ХАРИУЛТ: Байршсан эсэх мэдээллэ шалгахын тулд хайлт хийх биш шинээр бүртгэл үүсгэх хэрэгтэй. Тэгээд бүртгэлээрээ нэвтэрч орсноор өөрийн мэдээллээ шалгана. Бүртгэл үүсгэх зааврыг Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар-ыг дарж харна уу.
2017-01-19
сайн байна уу би 2015 онд бүртгүүлээд 2016онд ажлын санал ирсэн тэгээд солонгосд байх хугацаандаа зөрчил гаргасан гээд виз зөвшөөрөл цуцлагдсан 2017 оны тусгай шалгалтанд бүртгүүлж болох болов уу
ХАРИУЛТ: Хэрвээ визний зөвшөөрөл олгогдоогүй бол дараагийн удаад мөн адил олгогдохгүй. 2017 онд Монгол улсад Тусгай шалгалт явагдахгүй.
2017-01-18
сайн байна уу энэ жилийн бүртгэл эхэлсэн болвуу яаж хаана очиж бүртгүүлэх вэ тэр талаар мэдээлэл өгнө үү
ХАРИУЛТ: Энэ жилийн бүртгэлийн товыг 2 сарын дундуур зарлана. Бүртгэл аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр явагддаг.
2017-01-17
сайн байнуу би солонгсот нэг үйлдвэртээ гэрээгээр 5жил ажилласан, Гэхдээ гэрээ дуусаагүй байхад үйлдвэр цалин өгөхгүй байсаар харлаад ажиллаж байгаад монгол сайн дурараа ирсэн. Одоо тогтвортой журамд хамрагдах боломжтой ву
ХАРИУЛТ: Үгүй. Визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд энэ журамд хамаарахгүй.
2017-01-17
Би одоо Солонгост гэрээгээр ажиллаж байгаа юм л даа. Нэг үйлдвэртээ 4 жил 3 сар болж байгаан. Гэхдээ анх орж ирээд 4 сар болоод үйлдвэрээсээ гараад / 3 сарын бичгээ аваад / 14 хоноод буцаад гэрээгээ хийгээд орсон юм. Нэг үйлдвэртээ, Нэг хаяган дээр, уул нь байгаан. Энэ тохиолдолд /// Тогтвортой ажилчины журамд /// багтаж чадах болов уу? Эсвэл // Тусгай шалгалт өгч заавал орж ирэх үү??
ХАРИУЛТ: БНСУ-ын Хөдөлмөрийн биржээс 3 сарын бичиг авч, ажил сольсон гэсэн тэмдэглэгээ хийгдсэн л бол нэг хаягтаа байгаа нь хамаагүй ажлын байр сольсонд тооцогдоно. Тиймээс тогтвортой ажилчны журамд хамаарахгүй. Таны хувьд Монгол руу буцаж очоод Тусгай шалгалт өгч байршсанаар одоо ажиллаж байгаа үйлдвэртээ дахин ажиллах боломжтой болно.
2017-01-17
Сайн байна уу ? Солонгост байдаг хүнээр татуулахад юу хэрэгтэй байдаг юм бол ямар нэгэн шалгуур авдаг юм болов уу бүрдүүлэх материал гэж байдаг бол хэлж туслаач баярлалаа
ХАРИУЛТ: БНСУ руу гэрээгээр явахад хүнээр татуулна гэсэн ойлголт байхгүй. Учир нь БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийг байршуулахдаа коджуулдаг. Энэ нь байршсан иргэдэд эрх тэгш боломж олгох зорилготой. БНСУ-ын гадаад ажилчид хүлээн авах тогтолцоо буюу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо нь хамгийн шударга явагддаг.
2017-01-17
Сайн байна уу ?. Гэрээгээр ажиллах бүртгэл нь хэзээ эхлэх вэ?. Ямар материал бүрдүүлэх вэ. ? Бүртгэлийн хураамж хэдэн төгрөг байдаг юм. Хэлж өгч туслана уу?. Баярлалаа
ХАРИУЛТ: 2017 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байгаа тул бүртгэл хэзээ явагдах нь одоогоор тодорхойгүй байна. Цээж зураг, гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамж 24 доллар байдаг. СХТТШалгалтын бүртгэлийг аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр хийдэг.
2017-01-15
Eps.go.kr сайт дээр миний мэдээлэл хэзээ орох бол 16онд тэнцсэн
ХАРИУЛТ: Шалгалтад тэнцэж байршсан иргэдийн мэдээлэл орсон байгаа. Eps.go.kr сайтад бүртгэл үүсгэн нэвтэрч орж мэдээллээ шалгаж болно.
2017-01-10
Сайн байна уу? Өнгөрсөн жил хэдэн оноогоор тэнцүүлсэн вэ?
ХАРИУЛТ: 2016 онд шалгалт өгсөн иргэдийг онооны дарааллаар жагсааж квотын дагуу 1189 хүнийг тэнцүүлсэн. Шалгалтанд тэнцсэн иргэдийн доод оноо 146 байсан.
2017-01-09
Сайн байна уу? Урьд гэрээгээр яваад харласан хүн гэрээний бүртгэлд хамрагдах боломжтой юу?
ХАРИУЛТ: Бүртгүүлэх боломжтой. Гэвч СХТТШалгалт болон ЭМҮШ-нд тэнцэж байршаад ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдохгүй байх магадлалтай. БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд гэрээгээр явах боломжгүй болдог.
2017-01-08
Gereenii bvrtgel hezee hna ywagdah we
ХАРИУЛТ: 2017 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байгаа тул бүртгэл хэзээ явагдах нь одоогоор тодорхойгүй байна. СХТТШалгалтын бүртгэлийг аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр хийдэг.
2017-01-07
Sai baina uu 3 sarin hugatsaatai aylalin viz gj baidag yum bnle terig yaaj haanas asuudag uu medeelel uguuch .bayarlalaa
ХАРИУЛТ: Аяллын визний талаар БНСУ-ын элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас лавлана уу.
2017-01-06
Sain baina uu ta bvhend ene uduriin.mend hvrgey.2017 onii bvrtgel hezee ehleh ym.bol helj uguuch
ХАРИУЛТ: 2017 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.
2017-01-04
Сайн байна уу? Бүртгэл хэзээ эхлэх вэ?
ХАРИУЛТ: 2017 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.
2017-01-03
Сайн байна уу? энэ жилийн бүртгэл хэзээ явагдах вэ?
ХАРИУЛТ: 2017 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байна.
2017-01-03
Ajiliin Sana l irj bga hvmvvsiin nerne.bairshsan irgediin ner.dotr bhgvi bhiim yamar.uchirt ym be nerne bairshaagvi hvmvvsg.yagd yawuuld bgn be
ХАРИУЛТ: 2016 онд ажлын санал авсан иргэдийн дотор 2014 болон 2015 онд байршсан иргэд байгаа. БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршаагүй иргэн ажлын санал авах ямар ч боломжгүй. БНСУ-ын гадаад ажилчид хүлээн авах тогтолцоо буюу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо нь хамгийн шударга явагддаг.
2016-12-30
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН