БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

mogi: Asuult

Hi, Bagsh, alban haagch nar yawj gardag yum be? yu bvrdvvleh estoi bh uu? bayarlalaa

ХАРИУЛТ: Виз мэдүүлгийн талаар БНСУ-ын элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас лавлана уу.

2017-02-08

lobha2: Тусгай шалгалт

Сайн байна уу энэ тусгай шалгалт яагаад авахаа больчив олон хүнийг хохироож байгаа юм биш биздээ солонгост 4 жил ажилсан хүмүүс хуучин үйлдвэртээ ажиллах хүсэл нь талаар болохнээ үүнээс чинь болоод олон залуус буцах хүсэлгүй болж бна ш дээ Би ч бас одоо солонгост гэрээгээр 4жил ажиллаж бна. Үйлдвэрээ солиод энэ үйлдвэртээ 3 жил ажиллаж бна тусгай шалгалт өгөөд буцаж энэ үйлдвэртээ ажиллана гэж бодож байсан юмсан харалж үлдэхээс өөр замгүй болждээ гэж.......

ХАРИУЛТ: Дахин ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд тусдаа квот байдаг бөгөөд сүүлийн үед тогтвортой ажилчны тоо өсч байгаа нь энэ квотыг бүрэн хангах хэмжээнд байна гэж үзсэний улмаас БНСУ-ын АҮХНХЭГ-аас 2017 онд тусгай шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргасан. Гэрээгээ дуусгаад ирж байгаа иргэдийн хувьд энгийн шалгалт өгөх боломж нь нээлттэй. 2017 оны энгийн шалгалтын бүртгэл 3 сарын эхээр явагдана.

2017-02-08

мөхнгэрэл: асуулт

Энэ оний 3 сарийн 7-9 хооронд яавагдах болсонон үнэн үү.яамар бичиг барит хэрэгтээ болоо тодорхой хэлээд өгөөч.гэрээгээр яавах бүртгэл нь.......

ХАРИУЛТ: 2017 оны бүртгэл 3 сарын эхээр явагдах төлөвтэй байгаа. Иргэний үнэмлэх юмуу гадаад паспорт, цээж зураг, төлбөрийн баримттайгаа өөрийн биеэр бүртгэл явагдах газарт очиж бүртгүүлнэ.

2017-02-08

mogi: Asuult

Hi, 2017 oni bvrtgel hezee boloh be? Gereegeer yawah hvni. helni tuvshin yamar bh estoi be? yaj bvrtgvvlj oroh uu? yaj medeh be?/ bvrtgel ehlej bgaag/. todorhoi hariult hvsej bna. bayarlalaa

ХАРИУЛТ: 2017 оны бүртгэл 3 сарын эхээр явагдах төлөвтэй байгаа. Бүртгэлийн зарыг 2 сарын сүүлээр зарлана. ХЭЗОТ-СХТТШалгалтын даалгаварт ажил мэргэжлийн үг хэллэг орсон байдаг. Шалгалтын материалын талаар Интернэт ашиглан СХТТШ-д бэлтгэх боломж бий.-г дарж харна уу.


2017-02-08

antoosh: баярлалаа

Асуултанд хариулж өгсөнд баярлалааа

ХАРИУЛТ: Талархал илэрхийлсэнд баярлалаа. Танд амжилт хүсье.

2017-02-06

ODONGOO: asuult

jil garan haralj bgad uuruu irsen hvn 68 iin 1 daruulaad 2jil bolj bn erh n seregtsen bn gsen gereegeer yawj boloh bolwuu nas zaadiimuu

ХАРИУЛТ: ХЭЗОТ-СХТТШалгалтад 18-40 насны иргэдийг бүртгэдэг. Хууль бусаар амьдарч байсан иргэдийн хувьд ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол байдаг. Визний зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд гэрээгээр явах боломжгүй.

2017-02-06

ALTANGEGEE: Asuult

SAIN BNA UU? 2016oni 3r dusgai shalgantand tentscen humuust ajiliin sanal her ih irej bgan bol.?er ni heden sard ajiliin sanal ih irdeg ve??

ХАРИУЛТ: Байршсан иргэд ажлын санал авах эрх нь нээгдсэн. Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг ХХҮЕГ-аас зарладаг. Ерөнхийдөө цагаан сарын дараачаас ажлын санал бөөн ирэх хандлага байдаг.

2017-02-06

almas mangas: asuult

sain bnuu 1jild boldog bvrtgeld ongorson 5sard irsen hvn bvrtgvvlj bolhuu jil garuu gereegeer ajilaj bgaad 3sariin bichgee awch garaad heden sar nemeeed haraar bj bgaad irsen ymaa bvrtgvvlj bolhuu

ХАРИУЛТ: Визний хугацаагаа хэтрүүлсэн иргэд СХТТШ-д тэнцэж, ЭМҮШ-нд тэнцсэнээр байршиж болох ч ажлын санал авсны дараа БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгогдохгүй.

2017-02-02

almas mangas: asuult

odoo jild 1boloh bvrtgeliin bosog onoo hed be

ХАРИУЛТ: Энэ жилийн босго оноо хэд байхыг урьдчилан хэлэх боломжгүй. Учир нь жил бүр СХТТШ өгч 80-аас дээш оноо авсан шалгуулагчдыг онооны дарааллаар жагсааж, тухайн жилийн квотыг харгалзан тэнцсэн иргэдийн нэрсийг зарладаг. Тиймээс жил бүр босго оноо өөр байдаг.

2017-02-02

Ундрал: Sain bna uu?

Hudulmur-halamj.gov.mn orj bolohgui bhiin yasiin boloo?

ХАРИУЛТ: Түр саатал гарсан байх. Дахин оролдож үзнэ үү.

2017-02-01

antoosh: hariulaarai

Сайн байна уу? Би 13 онд 6сарын гэрээтэй ажилж байгаад ирсэн юмаа. Одоо гэрээгээр бүртгүүлээд явж болох юм болов уу? Өмнө нь явахдаа цаад компаниас урилга ирж явж байсан. Хэрэвээ болох бол энгийн анх удаа гэдэг нь юм болуу эсвэл тусгай нтр гэсэн нь юм боловуу? Хариулад өгөөрэй баярлалаа

ХАРИУЛТ: Өмнө нь гэрээгээр явж байсан ч хөдөлмөрийн гэрээний хугацаа(нийт 4 жил 10 сар)-гаа дуусгаагүй, визний хугацаа хэтрүүлээгүй  ирсэн иргэдийн хувьд энгийн шалгалтад бүртгүүлэх боломж бий.

2017-02-01

Нямаа: burtgel

2017 onii burtgel 2 sardaa bagtaad yvagdah bolov uu

ХАРИУЛТ: Үгүй. 2017 оны бүртгэл 3 сарын эхээр явагдана.

2017-01-31

Zodkhuu: Nutag butsah zardal

Sain bnuu nutag butsah zardalaa avj chadaagvi mgld irsen yuma haana handaj ter zardala olj avj bolhuu

ХАРИУЛТ: Холбогдох материалаа бүрдүүлэн Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ, мэдээлэл, сургалтын үндэсний төв болон МУ дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын суурин төлөөлөгчийн газраар дамжуулан 13 дахь сарын цалин болон нутаг буцах зардлаа нэхэмжилж болно.

Бүрдүүлэх материал

- Гадаад паспортын хуулбар  (нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх )

- Нэхэмжлэгчийн нэр дээр хадгаламжийн дэвтрийн хуулбар (картны хуулга байж болно)


Холбоо барих хаяг :

ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ, мэдээлэл, сургалтын үндэсний төв

Утас:77121285

ХУД, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор 1-р байр (Жигүүр грандын оффис) 7 давхар 701 тоот МУ дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын  суурин төлөөлөгчийн газар

Утас : 310949, 7000-0949

2017-01-31

батушка: орон нутаг

орон.нутгийн.харьяатай. тэгхээр орон нутантаа бүртгүүлэнэ гэсэн үгүү. Түр оршин суугаа хаянаараа болхуу

ХАРИУЛТ: СХТТШалгалтын бүртгэл харъяаллын дагуу явагдана.

2017-01-26

Nubster: Хэлний шалгалт

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд заавал бүртгүүлж байж өгөх үү эсхүл бүртгүүлэхээсээ өмнө өгдөг юм уу хэзээ авдаг юм бэ интернэтээр солонгосявах талаар хайхаар өөр өөр мэдээллүүд байх юм. Яг албан ёсны мэдээллийг хаанаас авах вэ?

ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг СХТТШалгалтыг EPS-TOPIK буюу ХЭЗОТ СХТТШ (Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны СХТТШ) гэдэг. Энэ шалгалтын бүртгэл жилд 1 удаа явагддаг. Бүртгэлийг аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр хийдэг. ХЭЗОТ СХТТШ-д тэнцсэн иргэн ЭМҮШ (Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ)-нд тэнцсэнээр БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ хийлгэдэг. Байршсан иргэн ажлын санал авснаар БНСУ-д гэрээгээр ажиллах боломжтой болдог.

2017-01-26

Nubster: Бүртгүүлэх

Сайн байна уу би солонгос улсад ажиллах хүсэлтэй байгаа юмаа хаана хэзээ ямар бичиг баримттай очиж бүртгүүлэх вэ? Бүртгэлийн хураамж гэж авдаг юм уу? Хэдэн төгрөгавдаг вэ

ХАРИУЛТ: СХТТШалгалтын бүртгэлийг аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр хийдэг. Цээж зураг, гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамж 24 доллар байдаг. 2017 оны бүртгэлийн тов хараахан гараагүй байгаа тул бүртгэл хэзээ явагдах нь одоогоор тодорхойгүй байна.

2017-01-26

nevermore: ajiliin sanal

sain bnuu hudu ajilar yavj bgad irsima ajiliin sanal irsen eseheee yaaj shalgah we todorhoi medeelel ugj tus bolooch

ХАРИУЛТ: Ажлын санал ирсэн эсэхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч илгээх албанд хандаж лавлана уу.

2017-01-24

мөхнгэрэл: сайн байн уу.

Сум орон нутагт гж бна.яаг хаана юум болоо.өмнө- говь аймгийн ханбогд сумд яавагдах болвуу.

ХАРИУЛТ: Бүртгэл сумын биш аймгийн хөдөлмөрийн хэлтэс дээр явагддаг.

2017-01-21

dawaanyam: ???

2016onii engiin shalgaltand tentssen 1185 irgedees yg hed ni ywsan bga we ? er ni 2016 onii humuus ywj bga yu ? omnoh humuus n ywaagui daraagiin burtgel l geh yum..

ХАРИУЛТ: 2016 онд бүртгүүлсэн иргэдээр 2017 оны хүний нөөцийг бүрдүүлдэг. Үүнтэй адил 2017 онд бүртгүүлэх иргэд 2018 оны хүний нөөцийг бүрдүүлнэ. 2016 онд шалгалт өгч байршсан иргэд 2017 оноос ажлын санал авах эрх нь нээгдсэн. Эхнээсээ ажлын санал авч байгаа.

2017-01-21

Базараа: Тусгай шалгалт

Тогтвортой ажиллаж байгаад ирсэн, дахин явах сонирхолтой иргэдэд ямар нэг боломж одоогоор байхгүй гэсэн үгүү? Энгий шалгалтыг нь өгөөд хуучин үйлдвэртээ очиж болохгүй юу?

ХАРИУЛТ: Ажлын байраа солилгүй нэг үйлдвэртээ тогтвортой ажилласан иргэдийн хувьд  нутаг буцахаасаа өмнө үйлдвэрийн захиралтайгаа гэрээ байгуулаад хөдөлмөрийн биржид хүсэлт гаргасан тохиолдолд шалгалтгүй буцаж явах боломжтой. Үйлдвэрээ сольсон иргэдийн хувьд жилд 1 удаа явагддаг энгийн шалгалтыг өгч байршиж болно. Энгийн шалгалтаар байршсан тохиолдолд бусад иргэдийн адил коджуулах бөгөөд хуучин үйлдвэр нь овог нэрээр хайж ажлын санал тавих боломжгүй.

2017-01-21

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 35
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН