Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Bi omnon 2013onii4sariin22 gereeger ywand sar bolchod irseen dahiad gereeger garch blohuu
ХАРИУЛТ Буцах болсон шалтгаанаа даргадаа хэлээд хөдөлмөрийн гэрээгээ цуцлаад визний болон хууль зөрчсөн асуудал гаргаагүй бол бүртгүүлэх боломжтой.
2017-03-22
Sn bnu 2sariin16 nd ajiliin sanal irsen..23nd huleej awsan..Odoo hurtel viz n garaagui bhin bugd garaagui bga yu zowhon miniih garsangui yu.
ХАРИУЛТ Визний зөвшөөрөл ирсэн эсэхийг ХХҮЕГ-ын хариуцсан мэргэжилтнээс нь лавлана уу.
2017-03-16
Тусгай шалгалт цаашдаа авах болов уу? уул нь ядаж жилд 1 удаа аваад байвал
ХАРИУЛТ Зөвхөн Монголд бус гэрээгээр ажиллах хүч авдаг бусад орнуудад ч гэсэн 2017 онд тусгай шалгалт явагдахгүй. 2018 онд тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргана.
2017-03-12
ene tusgai shalgaltaa bitgii hasaarai ircheed argaa olj chadahgvi bgaa mongolchuudad ih heregtei shvv bayarlalaa
ХАРИУЛТ Таны саналыг цааш нь уламжилъя.
2017-03-10
Sain bnu 2014 onii 7 sard solongost 3.5 jil ajilchad irsen odoo tusgai shalgaltand bvrtgvvlj bolohu 2017 ond bvrtgehgvi bol 2018 ond bvrtgehiin boluu medeelel ogooch
ХАРИУЛТ БНСУ-ын АҮХНХЭГ-аас тусгай шалгалтыг 2017 онд явуулахгүй, түр завсарлуулах шийдвэр гаргасан. 2018 онд явуулах эсэх талаарх шийдвэрийг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан гаргана.
2017-03-09
burtgel hezee hurtel urgeljij bgaa we
ХАРИУЛТ 2017 оны бүртгэл 3 сарын 6,7,9ний өдрүүдэд явагдана.
2017-03-09
esvel БНСУ-ын ХЗЯ Цагаачлалын албанаас gereegeer burtguuleed tetsvel yavj bolohuu geed asuuj boloh bolvuu asuuj bolhoor bol haanaas yaj asuuh be
ХАРИУЛТ БНСУ-ын ХЗЯ Цагаачлалын албаны лавлах 1345-аас асууна уу.
2017-03-09
sain bnuu gereegeer ajillaj bgaad gereenii hugtsaa duusaad 8 sar harlaj bgd ireed 4 jil bolj bnaa solongos elchingees asuulagsan tanii omno uud haalga neelttei bga gsen hariu irsen l de dahij gereegeer ajilhaar yavj boloh boluu
ХАРИУЛТВизний зөвшөөрөл олгох эсэхийг БНСУ-ын Хууль зүйн яам шийддэг тул тааж хэлэх боломжгүй. БНСУ-д хууль бусаар амьдарч байсан иргэдэд визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол гардаг.
2017-03-09
Sain bnauu shalgaltand beldhed tanai baiguullagas yamar neg surgalt yawaggdag yumuu helj ogch tuslaach
ХАРИУЛТ: Манай төв дээр СХТТШалгалтад бэлтгэх сургалт явагддаггүй.
2017-03-09
Sain bainuu ta buhend ene odrin mendig hurgei bi neg yum asuuj lawlah gsn yumaa solongosin vizend neree meduulsen hun solongosin hodolmorin gereend birtguulj boloh bolow uu
ХАРИУЛТ: Болно. Гэхдээ СХТТШалгалтад бүртгүүлэхдаа гадаад паспортоо авч очих ёстой гэдгийг анхаарна уу.
2017-03-08
dornogowi aimg bvrtgvvleh gj bsn yum lda 30hvn bvrtgesn gj bsn. bvrtgvvleh hvmvvsin too hyzgaartai bdg yumuu? huzgaartai bdg bol yagd tom tauuhun hvn bvrtgedg yum?
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг СХТТШ-ыг зохион байгуулах ажил нь хоёр улсын Хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохицуулагддаг. БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас жил бүр гадаад ажилчин авах квотыг тогтоодог бөгөөд энэ квотын дагуу СХТТШалгалт өгсөн иргэдийг онооны дарааллаар жагсаан тодорхой тоогоор тасалдаг. Өнгөрсөн жил Монгол улсаас авах гадаад ажилчны квот 1100 хүн байсан ба бүртгүүлэх хүний тоонд хязгаар заагаагүй. Гэтэл 15000 гаруй иргэд СХТТШ-д бүртгүүлсэн. Энэ жилийн квот 1500 хүн бөгөөд хоёр улсын яамд харилцан ярилцсаны үндсэн дээр бүртгүүлэх хүний тоог бас зааж өгөх нь зүйтэй гэсэн санал дээр нэгдсэн. Тиймээс бүртгүүлэх хүний тоог хязгаарлаж байгаа.
2017-03-08
Тусгай шалгалт гэж юу вэ? Яаж бүртгүүлдэг вэ?
ХАРИУЛТ: Тусгай шалгалт нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээний нийт хугацаагаа дуусгаад визний зөрчилгүй нутаг буцаж ирсэн иргэдээс авдаг шалгалт юм. 2017 онд Монгол улсад тусгай шалгалт явагдахгүй.
2017-03-08
Өнгөрсөн жил шалгалт өгөөд 135 оноо авсан оноо нь 2жил хүчинтэй гэж байсан энэ жилбүртгүүлэхгүй шалгалт өгөхгүй гэсэн үгүү утсаар мэдээлэл авах гэхээр утасаа авахгүй юм
ХАРИУЛТ: Шалгалтын онооны хүчинтэй хугацаа нь шалгалтад тэнцсэн иргэдийн хувьд яригдана. Тэнцээгүй тохиолдолд дахин бүртгүүлж дахин шалгалт өгөх хэрэгтэй.
2017-03-07
2016 оны 9 сард нэр байршсан. ажлын санал ирсэнийг утсаар болон энэ сайтаас үзнэ гэсэн бсан. яаж орж үзэх вэ.
ХАРИУЛТ: Ажлын санал ирсэн иргэдийн нэрсийг манай сайтаар биш ХХҮЕГ-ын http://www.hudulmur-halamj.gov.mn/content/33 сайтаар зарладаг. Мөн ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх албанаас ажлын санал ирсэн иргэд рүү утсаар мэдэгддэг.
2017-03-07
2004 ond solongost gereegeer ajillaj bgaad tendee harlaad 2008 ond uuriin huselteer /albadan garguulalguigeer/ eh orondoo irsen hun gereegeer ajillah huseltei bgaa bol odoo yavagdaj bui burtgeld burtguulj bolohuu????
ХАРИУЛТ: СХТТШалгалтад бүртгүүлж болно. Гэвч СХТТШ болон ЭМҮШ-нд тэнцэж байршин ажлын санал авсны дараа визний зөвшөөрөл олгогдохгүй байх магадлалтай тул үүнийг харгалзан үзэж бүртгүүлэх эсэхээ шийднэ үү.
2017-03-06
Тогтвортой ажилчины журам байхаа больсон юмуу? Саяхан Энэ хууль цуцлагдсан юм уу?
ХАРИУЛТ: Үгүй. Тогтвортой ажилчны журам хэвийн хэрэгжиж байгаа.
2017-03-04
3 jiliin gereegeer ajilaj ircheed daraaa in 3 sariin viz meduuleh bolomj in her neelttei baidag we.... bas 3 jiliin gereegeer emegtei hunii ajiliin bair her baidag bol medeelel ogoorei bayarllaa....
ХАРИУЛТ: БНСУ-д гэрээгээр ажиллах хугацаа 4 жил 10 сар байдаг. Визний зөрчилгүй буцаж ирсэн иргэдийн хувьд виз мэдүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй. БНСУ-д гэрээний эмэгтэй ажлын байр ховор байдаг. Нийт гэрээгээр ажиллагсдын 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
2017-03-04
Sn bnu umnu n gereenii ajilchinaar burtguulj bgagui odo anh uda burtguleh gj bga bol yu yu burduuleh shaarflagatai we ehleed helnii shalgalt ugdug ym bolu eswel ehled burtguldeg uu todorhoi heled uguch bayrlala
ХАРИУЛТ: Эхлээд СХТТШалгалтад бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ цээж зураг, гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх, төлбөрийн баримттайгаа бүртгэл явагдаж байгаа газарт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Шалгалтад бүртгүүлсэн иргэд БНСУ-ын АҮХНХЭГ-аас гаргасан шалгалт өгөх хуваарийн дагуу тухайн өдөр цагт шалгалтын байранд очиж шалгалтаа өгнө.
2017-03-02
Sn bnuu. . Helnii tovshin togtooh shalgaltand tentschiheed ur chadvariin shalgalt zaaval ogoh estoi ymuu. .
ХАРИУЛТ: Үгүй. Ур чадварын шалгалт өгөх эсэх нь тухайн хүний сонголт.
2017-03-01
sainbainuu bi 2016 oni 5 sard dhalgalt ogood tensen yma odo haana ervvl mendiin vzlegt oroh be heleed ogooch
ХАРИУЛТ: ЭМҮШ-нд хамрагдах хуваарийг ХХҮЕГ-аас гаргадаг. Хуваариас хоцорсон тохиолдолд ХХҮЕГ-т өөрийн биеэр хандаж хүсэлт гаргах хэрэгтэй.
2017-02-24
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН