Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
solongost emchluuleheer yavah gej baigaa hun emchluuleh emnelgiinhee urilgaar yavdag gel uu solongos emnelguud bolohoor manaih urilga yavuulj hun emchildeggui gesen baihin
ХАРИУЛТ: Та Солонгос улс руу зорчих визний бүрдүүлэх материалын тухай мэдээлэл авах гэж байгаа бол манай байгууллагад бус Монгол дахь Солонгосын элчин сайдын яаманд хандах хэрэгтэй. Танд хэрэг болох болов уу гээд Монгол дахь Солонгосын элчин сайдын яамны блогийн хаягийг бичлээ. blog.naver.com/mng_consul
2012-03-29
www.mglclub.com/news6/569526 gesen ene sait deer baigaa zuiliig ta unshaad ug shalgaruulaltand ni haraar5-aas deesh jil hodolmor erhelj baigaa huvidaa25-sayas deesh hemjeeni tsalin orlogo burduulj chadsan huuli durem zorchij heregt holbogdoj baigaagui emegtei ug shalgaruulaltand ni oroltsoj boloh bolohguig ni helj ogch tuslaach
ХАРИУЛТ: Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа тодорхой хэмжээний шалгуурыг хангасан иргэдэд урт хугацаагаар оршин суух виз олгоно гэсэн л хууль байдаг. Хууль бусаар байгаа иргэдэд виз олгох тухай хууль байхгүй. Та удаан хугацаагаар Солонгост амьдрах хүсэлтэй байгаа бол Цагаачлалын албанаас мэдээлэл авна уу.
2012-03-27
solongosiin huuli zuin yamnii mongol hel deer orchuulagdsan veb saitig helj ogch tuslaach
ХАРИУЛТ: Солонгосын хууль зүйн яамны монгол хэл дээр орчуулагдсан сайт байхгүй. Та Солонгост байгаа бол Солонгосын хуулийн талаар мэдээлэл авахыг хүсвэл Гадаад ажилчдад туслах төв болон хууль зүйн товчоонд хандаж болно.
2012-03-27
solongost haraar ajillaj baigaa hund urt hugatsaagaar orshin suuh urilga viz oldoh uu
ХАРИУЛТ: Солонгост хууль бусаар оршин сууж байгаа хүнд урт хугацаагаар оршин суух виз олгох тухай хууль байхгүй.
2012-03-27
Би Солонгост гэрээгээр 5 жил ажиллаад сая өнгөрдөг 1 сарын 15 нд бүүр ирсэн юм, Би ахиж гэрээгээр гарж ажиллах гэсийн 6 сарын дараа визэнд ордог гэхийн би ЭНЭ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ИРСЭН ХҮМҮҮСИЙН 6 САРД АВАХ ШАЛГАЛТАНД ОРЖ БОЛОХ БОЛОВ УУ? МИНИЙ 6 САРЫН ХУГАЦАА 7 САРЫН 15 НД ДУУСНА Л ДАА
ХАРИУЛТ: Та тусгай шалгалтанд орж болно.
2012-03-24
Хөдөлмөрлөхийг зөвшөөрсөн хугацаандаа сайн дураараа нутаг буцаж дахин Солонгос улсад ажиллахыг хүссэн иргэдээс авах тусгай шалгалтыг өгөх хүсэлтэй иргэдийн бүртгэл, судалгаа gesen bhiin uulzaltan deeree ochij bvrtgvvleh shaardgalagtai yu? bi umnu n ajillaj bgaad ireed say 2011ond shalgalt uguud odoo neree hvleegeed suuj bn herwee bi shalgalt ugwul bolhuu? birj deer ner bairshsan bgaa
ХАРИУЛТ: Та урьд нь Солонгост гэрээгээр ажиллаж байгаад гэрээт хугацаандаа сайн дураараа ирсэн бол тусгай шалгалтыг өгч болно. Уулзалтанд 310949 утсаар ярьж бүртгүүлнэ үү.
2012-03-23
гэрээгээр байж байгаад ирсэн хүмүүсийн өгөх шалгалтанд заавал сүүлийн үйлдвэртээ 1 жил ажилласан хүн өгөх эрхтэй юмуу? энийг асууж тодруулаад өгөөч тэгэхүү?
ХАРИУЛТ: Та энэ мэдээллийг хаанаас авсныг мэдэхгүй ч бидэнд байгаа мэдээллээр бол сүүлийн үйлдвэртээ 1 жил ажилласан хүн тусгай шалгалт өгөх эрхтэй гэсэн зүйл алга.
2012-03-22
hey odriin mend ym asuuh gesen ym 2011 onii burtguulsen ym odoogoor heden hun ywsan ym heden hun uldej bgaa talaar heleed ogooch tegeed onii bolon nernii aldaatai hun hezee bairshih ym bol en talaar heleed ogooch guij bna
ХАРИУЛТ: 2011 онд шалгалт өгсөн хүмүүсээс 5100 хүн шалгалтанд тэнцсэн. Үүнээс 3780 хүн биржид нэр нь байршсан. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар 1075 хүн Солонгос улс руу гэрээт ажилчнаар явсан байна. Оны болон нэрний алдаатай хүмүүс бичиг баримттайгаа Хөдөлмөрийн төв биржийн 1008 тоотод биеэр очиж алдааг засуулах хэрэгтэй. Засуулсаны дараа шууд байршина. Хөдөлмөрийн төв биржийн утас: 7012-1285
2012-03-21
Хөдөлмөрлөхийг зөвшөөрсөн хугацаандаа сайн дураараа нутаг буцаж дахин Солонгос улсад ажиллахыг хүссэн иргэдээс авах тусгай шалгалтыг өгөх хүсэлтэй иргэдийн бүртгэл Энэ бүртгэл яг албан ёсны бүртгэл юмуу? бүртгүүлэх гэж очихдоо ямар бичиг баримт авч очих вэ?
ХАРИУЛТ: 5-р уулзалтан дээр 17:30-18:00 цагт Хөдөлмөрлөхийг зөвшөөрсөн хугацаандаа сайн дураараа нутаг буцаж дахин Солонгос улсад ажиллахыг хүссэн иргэдээс авах тусгай шалгалтыг өгөх хүсэлтэй иргэдийн бүртгэл, судалгаа хийгдэнэ. Энэ нь тусгай шалгалтын бүртгэл биш юм. Тусгай шалгалтыг 6 сард авахаар бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Үүний нэг нь тусгай шалгалтыг өгөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг хийж, эргэж холбогдох утас, мэйл хаягийг тэмдэглэн авч тусгай шалгалтын тов тодорхой болоход тэдэнд мэдээлэх ажил юм. Мөн уулзалтан дээр тусгай шалгалтын тухай болон шалгалт өгөх арга тактикийн тухай мэдээлэл хийгдэх болно.
2012-03-20
hi ene udrin mend 2011 ond bvrtgvvleed tentssen irgedees heden % n yvsan heden hvnii ner n irj heden hvnii ner vldsen zereg medeellvvdiig tavij bgaach birjid ner n bairshiltai heden hvn bgaa ve?
ХАРИУЛТ: 2011 онд шалгалт өгсөн хүмүүсээс 5100 хүн шалгалтанд тэнцсэн. Үүнээс 3780 хүн биржид нэр нь байршсан. Долоо хоног бүр харилцан адилгүй тооны хүмүүс явж байгаа. Тэгэхээр яг тэдэн хүн үлдсэн гэх мэдээллийг оруулах боломжгүй. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар 1075 хүн Солонгос улс руу гэрээт ажилчнаар явсан байна.
2012-03-20
solongos ulsiin mongol uls daxi aj uildver hunii nootsiin hereg erhleh gazriin lavlah utasnii dugaariig ogch tuslaach
ХАРИУЛТ: БНСУ-ын Монгол улс дахь аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын утасны дугаар 310949. Хаяг: 1-р амаржих газрын урд Фламинго цамхаг 4 давхар, 401 тоот.
Жич: Энэ monkor.net сайт нь БНСУ-ын Монгол улс дахь аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын сайт юм. Та бүхэн ТАНИЛЦУУЛГА цэсний HRDK Монгол дахь төв гэсэн хэсгээс төвийн танилцуулга, байршил, хаягийг харж болно.
2012-03-19
Sain bn u tanaihaas ahiad neg ym asumar bna ahij burtgel 5,6 sard ywagdah suragtai bna ene unen bolow uu.
ХАРИУЛТ: Бүртгэлийг 5,6 сард хийхээр асуудал яригдаж байгаа. Гэхдээ тов нь тодорхой болоогүй байна. Тов тодорхой болмогц бүртгэлийн тухай мэдээлэл сайт дээр тавигдана.
2012-03-13
hodolmoriin biirjed bairlasn neree yaaj harah we
ХАРИУЛТ: Сайн байна уу? Та Солонгос улсын хөдөлмөрийн биржид нэрээ байрласан эсэхийг яаж харах вэ гэж асууж байна уу. Тэгвэл хувь хүн өөрөө нэрээ байршсан эсэхийг шалгах боломжгүй. Харин Солонгос улсад ажиллахаар бүртгүүлээд, шалгалтанд тэнцсэн хүмүүс Монгол улсын хөдөлмөрийн төв биржийн сайт болох www.hudulmur.mn -ийн БНСУ-Д АЖИЛЛАХ хэсгийн АЖЛЫН САНАЛ гэсэн мэдээллийг байнга шалгаж байх хэрэгтэй.
2012-03-11
хэзээгээр энэ шалгалт авагдах юм бол
ХАРИУЛТ: Солонгос улсад дахин гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдээс авах тусгай шалгалтын тов одоогоор гараагүй байна. Тусгай шалгалтыг 6 сард авахаар яригдаж байгаа. 5 сард сайт дээр тодорхой мэдээлэл нь гарах болно.
Тусгай шалгалтанд ажлын байранд хэрэглэгддэг үг хэллэгийн талаарх асуултууд байх тул та бүхэн солонгос хэлээ сайн давтаарай.
2012-03-08
Sain bna u bi tanaihaas neg zuil asumar bna. Bolomjtoi bol hariultiig min unen ogorei. Bi say 2011 ond burtguuled shalgaltand unachihsan ym gehde bi itgel naidwaraa aldaagui ahij burtgel ywagdwal bi zaawal tentsene gesen zorilgotoi bga harin ene 2012 ondoo bagtaj ahij burtgel ywagdah bolow u. Ta buhen ndad uneniig n medej hariultig n ogorei. Ta buhende mash ih bayrlalaa ajiliin amjilt...
ХАРИУЛТ: Сайн байна уу. 2012 онд бүртгэл явагдана. Одоогоор яг хэзээ бүртгэл явагдах хугацаа нь батлагдаагүй байна. Бүртгэл явагдах хугацаа батлагдмагц сайт дээр мэдээлэл нь тавигдах болно.
2012-03-03
MYAGMARSUREN UUGANTSETSEG 1992.04.25 2012.01.16-nd ner ni irsen, BURENDAMBA TSENDBAYAR 1989.05.18 2012.01.17-nd ner ni irsen, ENKHTAIVAN ZOLJARGAL 1985.08.11 2012.01.17-nd ner ni irsen,ERDENEBILEG UUGANZAYA 1988.08.03 2012.01.17-nd ner ni irsen, TUMURBEKH ERDENECHIMEG 1975.03.25-nd ner ni irsen. edgeer humuusiin ner ni 2010on bolon 2011oni shalgalt ogch tentssen humuusiin ners dund ogt baikhgui yum , ene yamar uchirtai yum boloo. uuniig asuuj tailbarlaj ogooch. tegeed dandaa emegtei baikh yum. shudraga yum gej bna uu, ah duu hamaatan sadnaa ingeed yavuulaad l baikh yumaa. hyanalt taviachee.
ХАРИУЛТ: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөөгүй, гэрээт ажилчнаар явахаар бүртгүүлээгүй хүмүүс Солонгосын хөдөлмөрийн биржид бүртгэгдэх ямар ч боломж байхгүй. Тиймээс шалгалт өгөөгүй болон шалгалтанд тэнцээгүй хүнд ажлын санал ирэхгүй.
2012-02-26
www.hudulmur.mn solongosiin hudumuriin birj deer ner ni bairshsan irgediin ners gesen teren dotor minii ner baiddagui. asuusan chine nernii aldaatai 1 useg iluu bichsen geed bh yum teriig yaaaaaaah yum bolooo hezee zasaad hezeed ni bairshuulah yum bol?
ХАРИУЛТ: Солонгос улсын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах ажлыг Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж хариуцдаг. Тиймээс та Хөдөлмөрийн төв биржийн 7012-1285 утсанд хандана уу.
2012-02-15
sain bainauu daatgaliin asuudlaar tanaid handaad barag 2 jil orchim bolohod yamarch hariu ugsungui. Nutag butsah daatgaliin 500000 wonoo solongost ochood jurmiin daguu bairshuulsan. Byambasuren ovogtoi Purevdorj 2009 onii 9 sard gereegeer ochison bolno. Ene munguu erguulen nehemjleh gesiimaa tuslanuu
ХАРИУЛТ: Та манай төвийн 310949 утсаар ярьж асуудлаа шийдвэрлүүлнэ үү.
2012-02-14
сайн байна уу? Солонгост гэрээгээр сайн дураараа ажиллаж байгаад нутаг буцсан иргэдээс авах шалгалтанд заавал сүүлийн үйлдвэртээ 1 жил ажилласан хүн тэр шалгалтыг өгөх эрхтэй юмуу? би болохоор сүүлийн үйлдвэртээ 5 сар ажиллаад монгол буцсан юма? гэрээгээрээ 5 жил 4 сар ажилласан гол нь сүүлийн үйлдвэртээ 5 сар ажиллаад нутаг буцсан юм л даа?
ХАРИУЛТ: Сайн дураараа нутаг буцсан иргэдээс авах тусгай шалгалтыг Монголд авч эхлээгүй байгаа тул яг нарийн заалт нь тодорхой бус байна. Бидэнд байгаа мэдээллээр бол:
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаагаа сунгуулсан ба хөдөлмөрлөхийг зөвшөөрсөн хугацаандаа сайн дураараа нутаг буцаж дахин Солонгос улсад ажиллахыг хүссэн иргэдээс тухайн улсын ажиллах хүч илгээгч байгууллага дахь Компьютерт Суурилсан Шалгалт(CBT room)-ын танхимд уг Солонгос хэлний тусгай шалгалтыг улиралд 1 ба түүнээс дээш удаа байнга авч байхаар төлөвлөж байна.
2012-02-10
solongosiin birj deer minii ner bairshaagui bwal hend handah we?
ХАРИУЛТ: Монгол улсын Хөдөлмөрийн төв биржээс өгсөн цагаан хуудас нь Солонгосын хөдөлмөрийн төв бирж дээр нэр байршсан баталгаа болно. Солонгосын хөдөлмөр бирж дээр нэр нь байршсан эсэхээ хувь хүн өөрөө харах боломж байхгүй. Хэрвээ байршсан эсэхийг шалгуулахыг хүсвэл Хөдөлмөрийн төв биржийн 7012-1285 утаснаас лавлана уу.
2012-02-09
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН