БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

ba: hi

Bi 2003-2006ond E-8 bizteigeer gereegeer 3jil ajillaad hugatsaandaa irsen. Ene shalgaltiig ogoh erkhtei yu? Zaaval E-9 biztei 3-aas deesh jil ajilsan baikh shaardlagatai yu? Bidnii ued 3jil ajilaad sungadaggui baisan shuu dee.

ХАРИУЛТ: Та тусгай шалгалт өгөх эрхтэй. Заавал 3-с дээш жил ажиллаасан байх ёстой гэсэн шаардлага байхгүй.

2012-05-01

NARAN: ajliin amjilt

Ene shalgaltiin materialiig zarj baigaa gazar baigaa bolov uu, bas ali surgaltiin tovd handaj boloh ve?

ХАРИУЛТ: СХТТШ-ын материалыг зардаг газрын тухай сайн мэдэхгүй байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу топикт бэлдэнэ гэсэн сургалтын төвд хандвал илүү үр дүнтэй. Гэхдээ бид тийм сургалтын төвийн байршил, хаягийн талаар сайн мэдэхгүй байна.

2012-05-01

NARAN: hi

Hi, asuultand mini tsag aldalgui hariulj ogsond ikh bayarlasan shuu. Bi zaavriin daguu orj uzlee, yag ali hesgiig ni harah ve, 2012oni 04.20 oruulsan material yumuu? 26,25,24geed esvel end bgaa buh material yumuu, ene tuhai todorhoi helj ogch tuslaach?

ХАРИУЛТ: Тэр жагсаалтанд харагдаж байгаа материалууд нь СХТТШ-нд ирж байсан материалууд бөгөөд 24, 25, 26 гэдэг нь 24, 25, 26 дахь удаагийн шалгалтанд ирсэн материалууд гэсэн үг. СХТТШ нь үгсийн сан ба дүрэм, бичих, унших, сонсох гэсэн 4 хэсэгтэй. Харин тусгай шалгалт нь унших, сонсох гэсэн 2 хэсэгтэй. Тиймээс тусгай шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс СХТТШ-ын дунд шатны шалгалтанд ирсэн материалуудаас унших, сонсох хэсгийн материалыг татаж авч бэлдэхэд болно.

2012-05-01

byamba: talarhal

urgelj asuultand mine tsag aldalgui hariuldagd chine bayarllaa ^^

2012-05-01

NARAN: Hi tusgai shalgalt

Hi tusgai shalgalt ogoh humuus end tavisan baigaa shalgaltiin materialaas tataj avch beldej boloh yum uu? esvel oor material baih yum bolov uu? tusgai shalgaltnii helnii shalgaltand beldeh zaavar zovlogoo ogch tuslaach?

ХАРИУЛТ: Тусгай шалгалтыг энэ жил анх удаа авах гэж байгаа болохоор тусгай шалгалтанд бэлдэх материал гэж байхгүй. Тиймээс СХТТШ-ын дунд шатны материалын унших, сонсох хэсгийн материалыг татан авч эхний хэсгийн 15 хялбар асуултанд хариулж шалгалтанд бэлдэхийг зөвлөж байна. Тусгай шалгалт гэдэг нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт мөн бөгөөд тусгай гэж нэрлэсэн учир нь Солонгос улсад гэрээгээр ажиллаж байсан хүмүүс л энэ шалгалтыг өгөх боломжтой юм.

2012-04-29

NARAN: HI

HI, Ta buhend ajliin amjilt husey.Solongos helnii tusgai shalgalt ogoh gesen yumaa. Solongos helnii dund shatnii materialiig haanaas tataj avch beldej boloh ve? Dund shatnii materialiig ene saitad bairshuulj ogch tuslaach?

ХАРИУЛТ: Дунд шатны шалгалтын материалыг татах зааврыг ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ цэсний Монгол буцах иргэдэд өгөх зөвлөмж хэсэгт Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх арга, тактик гарчигтай мэдээлэлд оруулсан байгаа.

       СХТТШ-ын МАТЕРИАЛ ТАТАХ ЗААВАР:

      www.topik.go.kr сайт руу орж 시험 소개 цэсний 외국어서비스 гэдгийг дарж ороод Mongolian монгол хэлийг сонгоно. Тодорхойлолт авах болон шалгах жагсаалтаас Шалгалтанд ирж байсан асуултаас татаж авах-ийг даран орж шалгалтын материалаас татаж авна уу.

2012-04-28

batdelger: asuult asuuy

niigmiin negdsen hotolbor gesen garchigtai hamragdah irged gadaadiin irgenii unemlehtei buhii l gadaad irged bolon gadaad ajilchin, oyutan geh met tus ulsiin irgenshil avahiig husch bui gadaad irged tuhain surgaltand interneteer burtguuleed medegdel ogch bolno uuchlaarai iim surgalt yavuulj baigaa gazriig helj ogohgui yu

ХАРИУЛТ: Сургалт нь хаана явагддаг талаар сайн мэдэхгүй байна. Та Солонгост явагддаг сургалтын талаар www.mglradio.com вэб сайтны Эрэл сурал булангийн админаас асуувал үр дүнтэй байх.

2012-04-26

batdelger: asuult asuuya yaraltai

solongost solongos helnii surgaltand suuval deed tal ni heden sar suuj togsoh ve helj ogohgui yu

ХАРИУЛТ: Та хэлний курсын тухай асууж байна уу. Их сургуульд суралцах гэж байгаа оюутнууд бол доод тал 1 жил хэлний курст суудаг. Ямар хугацаанд хэр амжилттай сурах нь хувь хүнээс шалтгаалах тул дээд тал гэсэн ойлголт байхгүй. Та Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой болох гэж байгаа бол шалгалтанд тэнцэтлээ сургалтанд суух хэрэгтэй.

2012-04-26

ariun: asuult

sain bnuu asuuh ym bn bi solongost gereegeer ajillaad 6 jil boloh gej bn odoo 6sard viznii hugatsaa duusna 6 jil gereegeer ajillasan hvnii viziig sungahgvi gesen teged end ymar neg argaar viz sungah bolomj bgaa yu todorhoi hariu ugch tus bolooch

ХАРИУЛТ: Визээ сунгуулах боломж байхгүй. Харин гэрээт хугацаагаа дуусгаад эх орондоо сайн дураараа ирсэн хүмүүс Солонгос улсад дахин гэрээгээр явах боломжтой. Үүний тулд солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтыг өгч тэнцсэн байх ёстой. Тусгай шалгалтыг энэ жилээс Монгол улсад авч эхэлнэ.

2012-04-25

Gombo: Сайн байцгаана уу?

Тусгай шалгалтанд бүртгэл 5 сарын хэдийгээр явагдах болоо Бүртгүүлэхэд юу юу шаардах бол?

ХАРИУЛТ: Тусгай шалгалтын тов одоогоор гараагүй байгаа тул бүртгэл хэзээгээр явагдах нь тодорхойгүй байна. Тусгай шалгалтын тов тодорхой болмогц бүртгэлийн тухай болон бүрдүүлэх материалын  тухай мэдээлэл сайт дээр тавигдах болно.

2012-04-24

batdelger: asuult asuuy

solongost surgaltand suuj baigaa hun ooroo urilga bichij hun urih erhtei yu

ХАРИУЛТ: Визтэй холбоотой асуултыг БНСУ-ын ЭСЯ-ны визний мэдүүлэг хүлээн авдаг байгууллагаас лавлах хэрэгтэй. Визний зөвлөгөө өгдөг Passport Express XXK-ийн утасны дугаар нь 7010-0154, 7010-0152.

2012-04-24

otgoo: asuult

anh bvrgvvlhed anketnii aldaanaas bolj ajiliin sanal irsen bsan n tsutslagdsan yumaa tegeed odoo ahiad zuw bolgoj zasuulsan tegeed odoo solongosiin hudulmuriin gereenii ajil haigchaar ner maani bairshsan esehiig yaaj medeh we vvniig yamr neg argaar medeh heregtei bdag ta bvgd tusalj uguuch.zaawal.......dagvadorj owogtoi otgontsetseg.

ХАРИУЛТ: Нэрээ байршсан эсэхээ Хөдөлмөрийн Төв Биржээс лавлаж болно. Өөрөөр шалгах боломж байхгүй

2012-04-22

ireedui: hariulj ogooch

odriin mend ym asuuh gesen ymaa bairshisan humuusiin AJLIIN SANAL duusaj bgaa ym uu eniig asuuh gesen ymaa hariulj ogooch

ХАРИУЛТ: Ажлын санал дуусна гэж байхгүй. Солонгосын хөдөлмөрийн бирж нэр байрших хүчинтэй хугацаа нь 2 жил байдаг. Энэ хугацаанд ажлын санал авах боломжтой.

2012-04-19

byamba: asuult bna

niit ner ni bairshsan humuusees hed ni yawaad hed ni uldej bgaan boloo teriig medej boloh uu? heleed uguuch?

ХАРИУЛТ: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан 2197, явсан 1256. Ажлын санал хүлээж байгаа 2263 хүнээс 698 нь эрэгтэй, 1565 нь эмэгтэй байна.

2012-04-18

batdelger: asuult asuuy

solongost viznii hugatsaana duusaad haraar ajil hodolmor erhelj baigaa gadaadiin irgen solongosiin yamarch surgaltand suuj boloh uu surgaltand suuhad nohtsol shaardlaga tavihgui yu

ХАРИУЛТ: HRDKorea буюу 한국산업인력공단 -с зохион байгуулдаг "Гадаад ажилчдын мэргэжил дээшлүүлэх" сургалт нь Солонгост гэрээгээр ажиллаж байгаа гэрээт ажилчдад зориулсан сургалт юм. Зөвхөн Е-9 визтэй иргэд хамрагдах боломжтой. Өөр бусад сургалтын талаар мэдэхгүй байна.

2012-04-17

batdelger: asuult asuuy

solongost viznii hugatsaana duustsan haraar ajil hodolmor erhelj baigaa gadaadiin irgen barigdalguigeer sain duraaraa nutag butssan tohioldold ergeed solongos ruu gereegeer ymuu zahiraliinhaa urisan urilgaar hugatsaa shaardalguigeer hurdan viz daruulj solongos ruu yavj boloh uu

ХАРИУЛТ: Солонгост визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар байсан иргэдийг хилээр гарахад нь хар тамга дарж Солонгост орж ирэх эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг. Энэ хугацаа нь Солонгост хууль бусаар хэр удаан байснаас шалтгаална. 3 жил тутамд 1 жилээр орох эрхийг нь хасдаг.

2012-04-16

naya: bayarlalaa

ta bvhend ih bayarlalaa .asuusan zvildee todorhoi hariult avsandaa ih bayartai bnaa. ta bvhend sain saihan bvhniig hvsen erooe.vrgelj amjilt bvteeleer dvvren baigaarai . ajliin undur amjilt hvsie

ХАРИУЛТ: Танд баярлалаа. Амжилт хүсье

2012-04-14

otgoo: xend xariutslga tootsohiin be?

2011 bvrtgvleed bvh shalgalt shinjilgeende oroo tentseed biznii zuwshuurul irtsen mungu tugruguu tushaatsan bhd yaahaaraa emegtei hvvhdiig eregtei gd solongosiin hudlumurin birj dr bn gd bvh zviliig nuraaj bgaan be?mongol hudulmuriin birj ene hdn sar yugaa hiij eniig medeegvi zvgeer suuj bsiin bi odoo hohirood vldeh estoi yu?

er n ih teneg uym boltson bgaa bhgvi yu hagas jil garan huutsuldvvlcheed etsest n ta nar yagad iim balai hariutslgagvi yum hvnd zvgeer heleed suuj bdgiin.bvh zvil bichig barimtnii daguu bhd hvisiine soliood bicheed yawuulj bdg ajilaa hiij chadku bol bitgii turiin alband bugluus bolj suujii.

ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэр байршуулах асуудлыг Монголын Хөдөлмөрийн Төв Бирж хариуцдаг. Тиймээс та энэ асуудлаа Хөдөлмөрийн Төв Биржид хандаж шийдвэрлүүлнэ үү.

2012-04-13

naya: asuult bna

ta bvhend ene udriin mend hvrgie. tusgai shalgaltand hed orchim hvn oroh bolomjtoi ve. too zaasan bgaa yu. herev tiim bol bvrtgeliig hediinees ehleh ve. alban yosnii medeeg haanaas olj avch boloh tuhai helj ogooch . uildveriin ezenii urilagiig hediid avah ve.helnii shalgaltand tentssenii daraa yu, yu bvrdvvleh shaardlagatai ve.todorhoi helj ogch tus bolooch . ta bvhnii ajild undur amjilt hvsie. heregtei medeelel ogch bdagt chini gvnee talarhaj yavdag shvv.

ХАРИУЛТ: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тусгай шалгалт нь компьютерт суурилсан шалгалт юм. Тусгай шалгалт авах анги нь 1 удаад 30-35 хүнээс шалгалт авах боломжтой. Бүртгүүлсэн хүний тооноос шалтгаалаад хуваарийг гаргана. Бүртгэлийг 5 сард хийхээр төлөвлөж байгаа. Тусгай шалгалтын тов тодорхой болонгуут энэ сайт дээр мэдээлэл гарна. Үйлдвэрийн эзний урилгыг та өөрөө авах шаардлагагүй. Тусгай шалгалтанд тэнцсэн хүмүүсийн нэр бирж дээр /анх гэрээгээр явах хүмүүсээс тусдаа/ байршина. Тэгээд эзэн чинь таныг гэрээгээр авах саналаа ирүүлнэ гэсэн үг. Тусгай шалгалтын тов тодорхой болоход бүртгэлийн тухай мэдээлэл болон бүрдүүлэх материалын тухай мэдээлэл сайт дээр тавигдах болно. 

2012-04-12

Gombo: Hi

suuld ajillasan uildbertee ajillahgui shine songolt huleebel her hugatsaand songolt ireh boloo bas shinjilgee ene ter ogoh yumuu tusgai shalgaltand tentseed

ХАРИУЛТ: Сонголт ямар хугацаанд ирэхийг хэлэх боломжгүй. Тусгай шалгалтанд тэнцсэн хүмүүс анх явсан шиг сургалтанд суухгүй, харин эрүүл мэндийн шинжилгээнд орно.

2012-04-12

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 134
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН