Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
миний код буруу байна.Одоо яах вэ?
ХАРИУЛТ: Овог нэрээрээ шалгуулаад шалгалтад орно. Программд алдаа гарч коднууд өөрчлөгдсөн байгаа.
2024-03-20
2 сарын 26нд бүртгүүлсэн хүмүүсийн шалгалтын тов хэзээ гарах вэ?
ХАРИУЛТ: СХТТШ-ын хуваарь 3 сарын 19-нд зарлагдана.
2024-03-16
Snbnuu Ene onii 1 sard gereegee bugdiin tsutsluulsan ymaa tegeed eniig butsaah bolomjtoi bolvuu? Esvel ehnees ni dahiad ehleh heregtei yu?
ХАРИУЛТ: Ажилчин өөрийн саналаар татгалзсан бол 1 жил байрших эрхийг хязгаарлана. 1 жил өнгөрсний дараа дахин байршуулах хүсэлтээ илгээснээр дахиж байрших боломжтой. 2024.01 сараас 2025.01сар хүртэл хязгаарлагдана гэсэн үг.
2024-03-14
СХТТШ тов хэзээ зарлагдах вэ?
ХАРИУЛТ: СХТТШ-ын хуваарь 3 сарын 19-нд зарлагдана.
2024-03-13
Нүүр хүзүүндэ швэстэй бол яху?
ХАРИУЛТ: Хориглосон заалт байхгүй хэдий ч таны ярилцлага бүхий дүрсийг ажил олгогч үзэж сонгоно.
2024-02-29
2024-02-29
2 udaa gereegeer ywsan hvn ywj boldog yum bolowuu? Tus bvrdee 2jil 4n sar 2jil 6n sar baisan. Niit 4n jil 10n sar bolson.
ХАРИУЛТ: Бүртгүүлж болно. 5-аас дээш жил болсон бол гэрээний виз дахин олгодоггүй.
2024-02-19
Солонгост ажиллаад ур чадвартай болсон харалсан хүмүүстээ барилгын салбарт нэг боломж олгомоор л юм Карказны мужаан сайн хийдэг хүмүүс их бий
ХАРИУЛТ: Та энэ талаар Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын алба, эсвэл МУ-ын Гадаад харилцааны яаманд хандаж санал гаргах нь зүйтэй.
2024-02-19
Entry delayd болоод гэрээ цуцлагдсан ХХҮЕГазар дахиад байрших байхоо гэсэн цаад үйлдвэр нь цуцласан байна шалтгааныг нь хэлсэнгүй ээ хүлээ гэсэн хэр уддаг юм болоо EPS.go.kr дээрхи мэдээлэл нь өөрчлөгддөг юм бол уу яах ёстой вэ? Хэр хугацаанд хүлээдэг юм болоо хариу өгч туслаач
ХАРИУЛТ: БНСУ-ын хүлээн авагч байгууллагаас байршуулах ажлыг хариуцдаг. Хэдий хугацааг эндээс тодорхой хэлэх боломжгүй. Eps.go.kr дээрх мэдээлэлд өөрчлөлт орно. Та дахин нэвтэрч шалгаарай.
2024-02-16
Сайн байна уу Солонгост хэлний курсээр 1 жил сураад харлаж байсан өршөөлийн хуулиар өөрөө буцаж монголд ирсэн 1жил болоод магистрт суралцахаар явж 2 жил суралцсан сургуулиа төгсөөгүй буцаж ирсэн виз бол хүчинтэй байсан Одоо ирээд 12 жил болжээ гэрээгээр бүртгүүлж болхуу
ХАРИУЛТ: БНСУ-д хууль бусаар оршин суусан бол ХЭЗТ-ны дагуух СХТТШ-нд бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагыг хангахгүй. Өмнө нь хууль бусаар оршин суусан л бол ирээд хэдэн жил болсон хамаагүй, визийн зөвшөөрөл олгогддоггүй.
2024-02-08
Ажил олгогч үйлдвэр гэрээгээ цуцласан байсан. Яг ямар учраас яагаад цуцласан талаар мэдмээр байх юмаа Тэгээд одоо дахиад хэлний шмлгалт өгөх үү?
ХАРИУЛТ: ХХҮЕГ дээр биеэр очиж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан шалтгааныг асууж болно. Ажил олгогчийн шалтгаанаас цуцлагдсан бол ажил хайгчаар шууд байршуулах тул дахин шалгалт өгөх шаардлагагүй.
2024-02-03
сайн байна уу СХТТШ-ын Насны хязгаар нь 39 байсаныг 42 болгож байгаа гэсэн зар яваад байсан хэдийнээс эхлэх юм бол мэдээлэл өгч болох уу
ХАРИУЛТ: Насны хязгаарт өөрчлөлт ороогүй болно.
2023-12-19
Ner bairshsan bol gadaad pas medeelel solih bolomjtoi yu? Ajliin sanal irtel huleeh uu?
ХАРИУЛТ: Нэр байршсан бол дараа ажлын санал ирэх үед паспортны мэдээллээ солиулаарай.
2023-10-19
Hi Hadaad pas shineer avsan yumaa haana ochij burtguuleh ve?
ХАРИУЛТ: Гадаад паспортаа шинэчилсэн бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр очиж бүртгүүлнэ үү.
2023-10-19
2023-10-18
Sn bnu anh udaa bvrgvvleh gj bgaa hvn bnaa herhen bvrtgvvleh we
ХАРИУЛТ: ХЭЗТ-СХТТШалгалтын бүртгэл зарлагдсан үед цахимаар бүртгэлээ хийлгэнэ. ЗААВРЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ
2023-09-01
Burtguulsen gadaad pasport maani ashiglah bolomjgui bld shineer avah shaardlagatai bolchihson. Tegeheer shine pasportoo zaaval ochij burtguuleh uu? Yah yostoi bdag ve?
ХАРИУЛТ: Гадаад паспортын мэдээлэлд өөрчлөлт орсон бол очиж мэдээллээ өгөөрэй.
2023-08-23
eps.go.kr dr yagd hayag neej bolku bn ve? Bas hayag yagd ustdag ve?
ХАРИУЛТ: eps.go.kr дээр хаяг нээж болж байсан. Дахиад оролдоод үзээрэй. Ямар хаяг ямар тохиолдолд устаад байгаа талаар тодруулахын тулд тодорхой мэдээлэл хэрэгтэй тул 310949 рүү залгаж зөвлөгөө мэдээлэл авна уу.
2023-08-10
sn bnu? bi eruul mendiin shaltgaanas bolod nislege 2 hoishluulsan chin tsaad uildver maani gereege tsutsaltsan ymaa. 2023.03.27ni odor tsutsalsan bj ter odorooso ner dahij avtomataar bairshdag gsen mini dahij bairshaagui 5 sar bolj bn hodolmor halamjid helheer toohgui uurlaad bh ymaa yag yaaj hana handah ystoi ve?? hariuu
ХАРИУЛТ: Ажил хайгч эрүүл мэнд, ар гэрын гачигдал гэх мэт ажил хайгчийн хувийн шалтгаанаар явахаа хойшлуулах тохиолдолд ажил хайгчийн хариуцлага гэж үзэн 1 жилийн хугацаанд ажил хайгчаар байрших эрхийг хасдаг тул байрших эрхээ нээгдтэл хүлээнэ үү.
Ажил олгогчийн буруугаас буюу шалтгаанаас гэрээ цуцалсан бол эхний ээлжинд дахин байршуулдаг бол энэ удаад ажил хайгчийн шалтгаанаас гэрээ цуцалсан болохоор хязгаарлагдаж байгаа. Энэ нь 100% ажил хайгч таны хариуцлага юм.
2023-08-09
sain bnu bi topik4 onootoi yumaa zaaval gereeni shalgalt uguh shaardlagatai yu topik4 onoogooroo gereeni beltgeld helni shalgalt uguhgui shuud burtguulj boldog uu
ХАРИУЛТ: Болохгүй. БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс EPS-TOPIK шалгалтыг авч тэнцсэн тохиолдолд дараагийн алхам буюу ур чадварын шалгалтыг авдаг.
2023-08-02
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН