2024 оны 07-р сарын 24
БНСУ-д ажиллах хүсэлтэй ажил хайгч иргэдийн II ээлжийн шалгалт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд явагдсан бөгөөд СХТТШ-д 110 онооноос дээш оноо авч тэнцсэн ЭНД ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын үр дүнг зарлан мэдээлж байна.
Шалгалтад тэнцсэн нэр бүхий ажил хайгч иргэд II шатны шалгалт болох Ур чадварыг үнэлэх шалгалтад заавал хамрагдана. Уг шалгалтад хамрагдаагүй бол сонгон шалгаруулж авах иргэдийн тооноос хасагдахыг анхаарна уу.
Жич: Ур чадварын шалгалтад бэлтгэх материалыг ЭНДЭЭС татаж авч бэлтгэнэ үү.
Ур чадварыг үнэлэх шалгалтын 2 –р ээлжийн хуваарийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дараах сайтуудад зарлан мэдээлнэ. http://hudulmur-halamj.gov.mn, http://www.monkor.net.
○ Шалгалтын оноог - http://www.eps.go.kr –с харна.
Монгол ажилтан сонгон шалгаруулах дараалал :
① 1 дэх шалгалт (СХТТШ) → ② 2 дахь шалгалт ур чадварын шалгалт + мэргэжлийн ур чадварын үнэлгээ → ③ оноог нэгтгэх - Эцсийн байдлаар хариу гаргах: Нийт нэгтгэсэн оноогоор өндөр оноо авсан дарааллаар эцсийн байдлаар шалгаруулна.
- (2 дахь шалгалт) ур чадварыг үнэлэх шалгалтын нийт оноотой харьцуулахад 60 хувь хүртэлх оноо авсан хүмүүс тэнцэхгүй.
Нийт цуглуулах оноо |
(1 дэх шалгалт)
СХТТШ |
(2 дахь шалгалт )
УЧШ |
Мэргэжлийн ур чадварын үнэлгээ (нэмэлт оноо) |
|||
Нийт |
Ажлын туршлага |
МСҮТ буюу их дээд сургууль төгссөн |
Мэргэжлийн үнэмлэх |
|||
200 оноо |
100 оноо |
100 оноо |
5 оноо |
3 оноо |
1 оноо |
1 оноо |
Асуулт бүр 2.5 оноо |
Биеийн тамир 30, Ярилцлага 30 Суурь ур чадвар 40оноо |
Хамаарах иргэд: Эхний шат буюу СХТТШ-д тэнцсэн байх, аж үйлдвэрийн салбарт дэд салбар хэмжих
2 ДАХЬ ШАЛГАЛТ (Ур чадварын шалгалт+ Мэргэжлийн ур чадварын үнэлгээ)
Мэргэжлийн чадварын үнэлгээ (оноо нэмэх тогтолцоо)
СХТТШ-д тэнцсэн ажил хайгч иргэдээс зөвхөн аж үйлдвэртэй холбоотой ажлын туршлагатай, МСҮТ-ын гэрчилгээтэй, эсвэл их дээд сургууль төгссөн дипломтой иргэд оноо нэмүүлэх зорилготойгоор нотлох бичиг баримтыг 2024 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтэст /2 давхар 207 тоот/ биечлэн авчирч бүртгүүлнэ.
Бүртгүүлэх бичиг баримтын бүрдэл:
· Иргэний үнэмлэх
· Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хамрагдах хүсэлт /хавсаргасан маягт/,
· Мэргэжлийн үнэмлэх, МСҮТ –ийн гэрчилгээ, их дээд сургуулийн диплом зэрэг нотлох баримтын хуулбар /шалгалтын өдөр эх хувийг авчирна/
※ Мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет, Ажлын газрын тодорхойлолт, Ажлын туршлагын тодорхойлолтыг ЭНДЭЭС татаж авна уу.
Жич: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэд нь ур чадварын шалгалтад урьдчилж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд зарлагдсан хуваарийн дагуу шалгалтаа өгнө. Ур чадварын шалгалтын үеэр нэмэлт 5 хүртэлх оноо авах хүсэлтэй иргэд нь дээрх бичиг баримтыг урьдчилж заавал өгсөн байна.
Нягтлан шалгах үйл явц:
Нэгдүгээрт: Бичиг баримтыг шалгана. /ХХҮЕГ- Илгээгч байгууллага/ → Хоёрдугаарт: Ур чадварын ярилцлагын шалгалтын үед тухайн сэдвээр асуулт асууна. /БНСУ-ын АҮХНХЭГ, ярилцлагын комиссын гишүүн/ →
Гуравдугаарт: Ур чадварын шалгалтын дараа бичиг баримт сэжигтэй бол дахин шалгана. /БНСУ-ын АҮХНХЭГ, ХХҮЕГ- Илгээгч байгууллага/
Ангилал |
Холбогдох бичиг баримт |
Бичиг баримтын агуулга |
Бусад |
Ажлын туршлага |
Ажлын газрын тодорхойлолт (сонгоно) |
Компани (Гадаадад ажилласан бол зуучлагч компани) нь ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх боломжтой тохиолдолд Eps.go.kr –с олгодог лавлагаагаар орлуулж болно. |
Компаниас олгосон байна. /хавсралт 2-2/ |
Ажлын туршлагын тодорхойлолт (сонгоно) |
Компани нь (Гадаадад ажилласан бол зуучлагч компани) дампуурах, үйл ажиллагаа зогсох, барилгын ажил зогсох, бүртгэлгүй компанид ажилласан зэргээр ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөхөд хэцүү тохиолдолд өөрөө бөглөж батлан даагчаар (төрөл садан болохгүй) гарын үсэг зуруулна. |
Батлан даагч 2 хүнээр гарын үсэг зуруулж иргэнийн үнэмлэхийг хавсаргана. /хавсралт 2-3/ |
|
МСҮТ ба Дээд боловсрол |
МСҮТ -ийн гэрчилгээ (эх хувь) |
Улсын болон хувийн хэвшлийн МСҮТ- ээс олгосон гэрчилгээ -курсийн нэр, цаг, агуулга байх |
Хуулбарыг өгч бүртгүүлнэ. эх хувийг шалгалт өгөхдөө авч ирнэ. |
Дээд сургуулийн (төгсөх ангид суралцаж буй) диплом |
Тухай сургуулиас олгосон төгсөлтийн диплом (гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй. ) |
||
Мэргэжлийн үнэмлэх |
Мэргэжлийн үнэмлэх эх хувь, эсвэл тодорхойлолтын эх хувь |
Улсын мэргэжлийн үнэмлэх олгох тогтолцооны дагуу улсын шалгалт өгч авсан үнэмлэх |
Гадаадад авсан үнэмлэхийг хүлээж авахгүй, Хуулбарыг өгсний дараа шалгалт өгөх өдөр эх хувийг авч ирнэ. |
※ Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүй болгож цаашид СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хязгаарлана. /Тухайн мэдээллийг Илгээгч байгууллагатай хамтарч холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ./
Дараах тохиолдолд нэмэлт оноонд тооцохгүй буюу хүлээн зөвшөөрөхгүй болохыг анхаарна уу. Үүнд:
(Ажлын туршлага) Бүртгүүлэгч нь аж үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой компанид ажиллаж байсан ч энгийн худалдаа, менежмент (нягтлан бодох бүртгэл, хүний нөөц г.м), боловсрол, төрийн албан хаагч болон олон нийтийн байгууллагын ажилтан (инженерийн чиглэлээс бусад), үйлчилгээний салбар (хоол, шатахуун түгээх станц, ресторан, үсчин г.м) зэрэг энгийн ажлын туршлагыг мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хүлээн зөвшөөрөхгүй.
Зөвхөн боловсролын салбарын туршлагатай бол тухайн салбарын инженер, техниктэй холбоотой боловсрол олгодог байсан бол хүлээн зөвшөөрнө.
Жишээ нь: МСҮТ-ийн байгууллагад тоног төхөөрөмж ашиглалтын багш хийдэг байсан бол хүлээн зөвшөөрнө.
(Мэргэжлийн үнэмлэх) Аж үйлдвэрийн салбартай хамааралгүй үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь: жолооч, хэлний курс, мэргэжлийн зэргийн үнэмлэх ( эмч эм зүйч, өмгөөлөгч г.м), тогооч, үсчин гоо сайханч зэрэг үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх, дээд боловсролын диплом г.м
(МСҮТ-ийн гэрчилгээ) Боловсролын сургалт явуулах зорилго нь аж үйлдвэрийн ажлуудтай холбогдолгүй МСҮТ-ийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.
Жишээ нь: асран хамгаалагч бэлтгэх курс, ня-бо, менежер удирдагч бэлтгэх курс г.м
(Боловсролын гэрчилгээ) Аж үйлдвэрийн салбарын ажил мэргэжилтэй хамааралгүй бол хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн улс өөрийн орны онцлогийг харгалзан үзэж илгээгч байгууллагаас хүлээн зөвшөөрөх шалгуурыг тогтоох. Жишээ нь: Эрүүл мэндийн тэнхим, биеийн тамирын тэнхим, сувилагчийн тэнхим, нягтлан бодох бүртгэлийн тэнхим г.м аж үйлдвэрийн салбартай хамааралгүй тэнхим.
ЖИЧ: ДАРААГИЙН ШАТНЫ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ХУВААРИЙГ 2024 ОНЫ 8-Р САРЫН 16-НЫ ӨДӨР www. hudulmur-halamj. gov.mn САЙТААР ЗАРЛАН МЭДЭЭЛНЭ.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР