БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

2024 ОНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Хэвлэх

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн Тусгай шалгалт 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхрын шалгалтын (CBT) танхимд явагдана.

 

Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна. Үүнд:

1. Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.

2. Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна.

3. Шалгалт эхлэх цаг: 11:00 цаг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.

4. Шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.

Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2024 оны 09 дүгээр сарын 03-нд зарлана.

 
You are here: Home ТУСГАЙ СХТТШ Тусгай шалгалтын зар 2024 ОНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН