Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулж, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт авах болсныг мэдэгдье.
*ТУСГАЙ ШАЛГАЛТ гэдэг нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирээд (3 жил, 4 жил 10 сараар ажилласан) дахин Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан солонгос хэлний түвшин тогтоох ТУСГАЙ шалгалт (СХТТТШ) юм.
Жич: Тусгай шалгалтад бүртгүүлэх боломжтой эсэхийг жагсаалтаас (ЭНД) дарж шалгана уу.
Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад тэнцснээр БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.
2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам
Зохион байгуулагч: БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар
Хамтран зохион байгуулагч : Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
1. Шалгалтын хуваарь
Бүртгэлийн хугацаа |
Шалгалтын хуваарь зарлах |
Шалгалт авах хугацаа |
Шалгалтын хариу зарлах |
Бүртгүүлэх боломжит насны хязгаар |
8-р сарын 1~2–ны өдөр |
8-р сарын 7-ны өдөр |
8-р сарын 21–ний өдөр |
9-р сарын 03-ны өдөр |
1984.08.02 ~2006.08.01 -ны хооронд төрсөн иргэн |
* Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хэрэгжилтээс хамаарч шалгалтын хуваарьт өөрчлөлт орж болно.
2. Шалгалт өгөх салбар : Аж үйлдвэрийн төрөл: Аж үйлдвэр, ХАА, МАА, Барилга
⃝ БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр дахин ажиллах хүсэлтэй иргэн нэг жилээс дээш тасралтгүй ажилласан сүүлийн үйлдвэрт сонгогдон ажиллах хүсэлтэй бол шалгалтад бүртгүүлэхдээ тухайн үйлдвэрийн чиглэлийн дагуу дэд салбарын төрлийг сонгох шаардлагатайг анхаарна уу.
3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : БНСУ-ын дотоодын хөдөлмөрийн зах зээлд уялдуулан зарлана.
⃝ Сонгон шалгаруулах иргэдийн тоог нийт 200 оноотой шалгалтаас 110 онооноос дээш оноо авсан иргэдээс өндөр онооноос дараалуулан тогтооно.
4.Шалгалт авах газар ба хуваарь зарлах
⃝ Шалгалт авах газар: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын компъютерт суурилсан шалгалтын танхим
⃝ Шалгалтын хуваарь зарлах: 2024 оны 08 дугаар сарын 07 -ны өдөр.
⃝ Зарлах мэдээллийн хэрэгсэл:
- И Пи Эс Топик шалгалтын цахим хуудас (http://epstopik.hrdkorea.or.kr)
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас
(http://hudulmur-halamj.gov.mn)
5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
· БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн хугацаа нь 2010 оны 01 дүгээр сарын 01 -нээс хойш;
· 18-39 настай;
· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй;
· Солонгос Улсаас албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй;
· Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
· БНСУ-д Е-9, Е-10 визийн ангиллаар 5 болон түүнээс дээш жил хөдөлмөр эрхлээгүй байх;
*Жич: БНСУ-ын Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 18.2.2 дугаар зүйлд заасан ажил эрхлэх хугацааг сунгасан хүмүүс, энэ тохиолдолд 6 жил, Цагаачлалын тухай хууль (2017.11) шинэчлэн батлагдахаас өмнө нутаг буцсан гадаад ажилчны тохиолдолд, БНСУ-д оршин суусан хугацаа 5 болон түүнээс дээш жил байсан ч тусгай шалгалт өгөх боломжтой иргэдийн жагсаалтад байх тохиолдол гарах ч шалгалтад бүртгүүлэх боломжгүй юм.
6. Бүртгэл
⃝ Бүртгэл явагдах хугацаа : 2024 оны 08 дугаар сарын 01, 02 –ны өдөр (2 өдөр) Бүртгэл зохион байгуулах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 207 тоот
⃝⃝ Цаасаар бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт
· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн зураг;
· 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
· Шалгалтын хураамж:28$ ам.доллар
※ Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлуулах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн хураамжийг иргэнд буцаан олгоно. (Бүртгэл цуцлуулсаны дараа дахин бүртгүүлэх хүсэлт гаргах боломжгүй.)
1. |
Бүртгэл явагдах хугацаа |
2024 оны 8-р сарын 01-ний өдрийн 09:00 ~ 17:30 цаг 2024 оны 8-р сарын 02-ны өдрийн 09:00 ~ 17:30 цаг |
2. |
Бүртгүүлэх, дугаар олгох |
9080... үүсгэх ба ХХҮЕГ-аас дугаар өгөгдөнө. |
② Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл
※ Овог нэр монголоор бичигдсэн байна. ※ СХТТШ-д бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлага болохыг анхааруулж байна. ※ Бүртгүүлэх үед тэмдэглэсэн овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж зураг, бичиг баримтын зураг зэрэг нь дараа нь тухайн иргэнийг солонгост ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй байдаг. |
⃝ Бүртгэлийн хураамж: 28 ам.доллартай тэнцэх Төрийн банкны тухайн өдрийн зарласан /зарах ханшаар/ монгол төгрөгөөр тооцож тушаана.
Тусгай СХТТШ-ын нэмэлт оноо ба хураамжаас чөлөөлөх шалгуур
Ангилал |
Хураамж чөлөөлөх |
|||||
Нутаг буцах иргэдийг дэмжих мэргэжлийн сургалт төгссөн ажилтан |
он |
Солонгос хэлний курс (20 оноо) |
Ажилд орох буюу аж ахуй эрхлэх сургалт(5 оноо) |
бүртгэлийн хураамж /28 ам.доллар/ чөлөөлнө.
|
||
Төгссөн иргэн |
ТОПИК-ийн 3-р түвшин буюу түүнээс дээш оноотой иргэн |
Төгссөн иргэн |
||||
2016 |
Байхгүй |
20 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө |
5 оноо нэмнэ |
|||
2017оноос хойш |
5 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө.
|
|||||
Улирлын ажлыг дуусгаж буцсан ажилтан |
Улирлын ажил эрхэлж дууссаны дараа хилээр гарсан бол 10 оноо нэмнэ. |
Хамааралгүй |
||||
U-turn компанийн ажилтан |
ТОПИК-ийн 3-р түвшинтэй бол 20 оноо нэмнэ. |
хамааралгүй |
||||
※ Шаардлага хангаж буй иргэд хавсралтад буй маягтыг бөглөн Мэргэжлийн сургалтын гэрчилгээ болон солонгос хэлний топикийн 3-р түвшиний курс төгссөн гэрчилгээний хамт өгнө.
※ Давхардуулж нэмэлт оноо өгөхгүй тул хүсэлт гаргагч нь дээрх 3 сонголтоос зөвхөн аль нэгийг сонгож материалаа өгнө
7. Шалгалтын бүтэц
Бүтэц |
Асуултын тоо |
Оноо |
Цаг |
Унших |
20 |
100 |
25 минут |
Сонсох |
20 |
100 |
25 минут |
Нийт |
40 |
200 |
50 минут |
o Шалгалтын оноо
Нийт оноо |
Унших |
Сонсох |
Нэмэлт оноо |
||
Нутаг буцах иргэдийг дэмжих мэргэжлийн сургалт төгссөн ажилтан |
Улирлын ажлыг дуусгаж буцсан ажилтан /ангилал сольсон/ |
U-turn компанид ажиллаж ТОПИК-3 авсан ажилтан |
|||
200 |
100 |
100 |
5,10,20,25 оноо |
10 |
20 |
○ Шалгалтын цагийн хуваарь
Ангилал |
Шалгалтын бэлтгэл ажил |
Шалгуулагчдад заавар өгөх |
Шалгалтын цаг |
|
Унших (25 минут) |
Сонсох (25 минут) |
|||
1-р ээлж |
08:50-09:00 |
09:00-09:30 |
09:30-09:55 |
09:55-10:20 |
2-р ээлж |
10:20-10:30 |
10:30-11:00 |
11:00-11:25 |
11:25-11:50 |
3-р ээлж |
12:50-13:00 |
13:00-13:30 |
13:30-13:55 |
13:55-14:20 |
4-р ээлж |
14:20-14:30 |
14:30-15:00 |
15:00-15:25 |
15:25-15:50 |
*Шалгуулагч заавар өгөх цагаас өмнө ирсэн байх.
O Тестийн төрөл
- Олон төрлийн сонголтын асуултууд
- Унших, сонсох шалгалт нь завсарлахгүй шууд үргэлжлэн явагдана.
O Шалгалтын асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” тестийн эмхэтгэлд үндэслэн бэлтгэсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.(http://epstopik.hrdkorea.or.kr )
⃝ Шалгалтад ирэхдээ авчрах бичиг баримт:
※ Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспортыг авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
8. Хариу зарлах
⃝ Хариу зарлах өдөр : 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр
⃝ Зарлах мэдээллийн хэрэгсэл:
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар : www.hudulmur-halamj.gov.mn
- Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPS төв) ( www.monkor.net)
- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)
⃝ Шалгалтын хүчинтэй хугацаа шалгалтын хариу зарласан өдрөөс эхлэн 2 жил байна.
9. Анхаарах зүйлс
⃝ Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтад тэнцсэн ч тус шалгалт
хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
⃝ Тусгай шалгалтад тэнцсэнээр хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулах явц хурдан, явахын өмнөх сургалтаас чөлөөлөгдөх гэх мэт буцаж явах процессийг богиносгох давуу талтай.
⃝ Шалгалтын үеэр гар утас, кассетын хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно (Эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно);
⃝ Шалгуулагч нь хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.
Шалгалтын журам зөрчиж зүй бус үйлдэл гаргасан иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж байгаа бөгөөд журам зөрчиж БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх болно.
⃝ Шалгалтад бүртгүүлсэн иргэний гадаад паспортын хувийн мэдээлэл нь анкетад бөглөсөн овог нэр, төрсөн он, сар, өдөртэй зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх болон БНСУ-д хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй, хувийн мэдээллийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн өөрөө бүрэн хариуцна.
O Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаврыг “ The standard Textbook for EPS-TOPIK “ тестийн эмхэтгэлд түшиглэн нийтэд ил болгоогүй
даалгавар (шинээр боловсруулсан даалгавар )-уудаас 100 хувь боловсруулна.
EPS-TOPIK стандарт сурах бичиг нь дараах цахим хуудаст байршиж байгаад бөгөөд иргэд үнэгүй татаж авах боломжтой.
EPS-TOPIK Стандарт сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >
Бүлэг |
Агуулга |
Цахим хуудасны хаяг |
HRD Korea |
Textbook file (PDF, Sound source) |
http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2 |
EPS-TOPIK |
Textbook file (PDF, Sound source) |
◈СХТТТШ-д тэнцсэнээр зөвхөн БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд зуучлагдана гэсэн баталгаа болохгүй. ◈ Мөн эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй, Солонгос Улсад хууль бусаар оршин сууж байсан, виз хүсэх шаардлага хангахгүй бол ажил хайгчаар бүртгэх боломжгүй. ◈БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины шинжилгээнд тэнцээгүй иргэдийг нутаг буцаахыг анхаарна уу. ◈Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь гадаадад ажиллах хүч илгээх албан ёсны эрхтэй, цорын ганц байгууллага болно. ◈СХТТТШ-д тэнцсэн иргэнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгэлжүүлсний дараа Монгол Улсын ажил хайгч иргэнийг солонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ. ◈Аливаа хувийн зуучлагч компани, сургуулиуд үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. ◈ХЭЗОТ-ны СХТТТШ-ын хураамж 28 ам.доллар (бүртгэлийн үеийн валютын ханшаар бодох) байх бөгөөд шалгалтад тэнцсэний дараа БНСУ-д ирэх зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тогтооно. Иймд БНСУ-д ажилд зуучилна гэсэн аливаа хувь хүн, байгууллагын зард хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья. Өнгө ялгах чадваргүй, нурууны диск, гар сарвууны бэрхшээлтэй бол эцсийн шалгаруулалтаас хасагдах болохыг анхаарна уу. |