БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

Хэвлэх

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн бөгөөд дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй  иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтыг авах болсныг мэдэгдье.

БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас томилсон Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад заавал тэнцсэн байх ёстой бөгөөд зөвхөн энэхүү шалгалтад тэнцсэн иргэн л Солонгос Улсын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

2022 оны 7 дугаар сарын 8

Санаачлагч:                                       БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам;

Зохион байгуулагч:                           БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар;

Хамтран зохион байгуулагч :           Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар;

1. Шалгалтын хуваарь

Бүртгэлийн хугацаа

Шалгалтын хуваарь зарлах

Шалгалт авах хугацаа

Шалгалтын хариу зарлах

Бүртгүүлэх  боломжит насны хязгаар

2022.08.9-11

2022.08.31

2022.09.26-27

2022.10.20

1982.08.10-2004.08.09-ны хооронд төрсөн байх

* Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хэрэгжилтээс хамаарч шалгалтын хуваарьт өөрчлөлт орж болно.

2. Шалгалт өгөх салбар : Аж үйлдвэр

Солонгос улсад дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн нь нэгээс дээш жил тасралтгүй ажилласан сүүлийн үйлдвэртээ сонгогдон ажиллах хүсэлтэй байгаа бол шалгалтад бүртгүүлэхдээ тухайн үйлдвэрийнхээ салбарын төрлийг сонгох шаардлагатайг анхаарна уу.

3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Дараа нь зарлана.

Сонгон шалгаруулах иргэдийн тоог нийт 200 оноотой шалгалтаас 110 онооноос дээш оноо авсан иргэдээс өндөр онооны дарааллаар тогтооно.

4.Шалгалт авах газар ба хуваарь зарлах

Шалгалт авах газар: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын компъютерт суурилсан шалгалтын танхим.

Шалгалтын хуваарь зарлах: 2022.08.31-ний өдөр.

Зарлах мэдээллийн хэрэгсэл:

- И Пи Эс Топик шалгалтын цахим хуудас(http://epstopik.hrdkorea.or.kr)

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас(http://hudulmur-halamj.gov.mn)

5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

· БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн хугацаа нь 2010.01.01-нээс хойш;

· 18-39 настай;

· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй;

· Солонгос Улсаас албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй;

· Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

· БНСУ-д Е-9, Е-10 визийн ангиллаар 5 болон түүнээс дээш жил хөдөлмөр эрхлээгүй байх;

*Жич: БНСУ-ын Гадаад иргэн, харъяатын тухай хууль 2017 оны 11 дүгээр сард шинэчлэн баталдахаас өмнө Солонгос Улсад Е-9, Е-10 визийн ангилалаар 5 болон түүнээс  дээш жил хөдөлмөр эрхэлсэн иргэдийн нэрс тусгай шалгалт өгөх боломжтой иргэдийн жагсаалтад байх хэдий ч шалгалтад бүртгүүлж, хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй юм.

6. Бүртгэл

Бүртгэл явагдах хугацаа : 2022.08.09-11 (3 өдөр)

Бүртгүүлэх арга : http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ хаягаар орж, цахимаар бүртгүүлнэ.

Цахимаар бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт (*цахимаар оруулах):

· БНСУ-аас буцах үеийн гадаад паспортын зураг;

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн зураг;

· 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)

· Шалгалтын хураамж:28$ ам.доллар

Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлуулах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн хураамжийг иргэнд буцаан олгоно. (Бүртгэл цуцлуулсаны дараа дахин бүртгүүлэх хүсэлт гаргах боломжгүй.)

Тусгай СХТТШ-ын нэмэлт оноо ба хураамжаас чөлөөлөх шалгуур

ангилал

хураамж чөлөөлөх

Нутаг буцах иргэдийг дэмжих мэргэжлийн сургалт төгссөн ажилчин

он

Солонгос хэлний курс (20 оноо)

Ажилд орох буюу аж ахуй эрхлэх сургалт(5 оноо)

бүртгэлийн хураамж /24ам.доллар/ чөлөөлнө.

Төгссөн иргэн

ТОПИК-ийн 3-р түвшин буюу түүнээс дээш оноотой иргэн

Төгссөн иргэн

2016

Байхгүй

20 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө

5 оноо нэмнэ

2017оноос хойш

5 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө.

Улирлын ажлаа дуусгаж  буцсан ажилчин

Улирлын ажил эрхэлж дууссаны дараа хилээр гарсан бол 10 оноо нэмнэ.

Хамааралгүй

U-turn компанийн   ажилчин

ТОПИК-ийн 3-р түвшинтэй бол 20 оноо нэмнэ.

хамааралгүй

Шаардлага хангаж буй иргэд хавсралтад буй маягтыг бөглөн Мэргэжлийн сургалтын гэрчилгээ болон солонгос хэлний топикийн 3-р түвшний курс төгссөн гэрчилгээний хамт өгнө.

A, B, C оноог давхцуулж өгөхгүй бөгөөд бүртгүүлэгч нь A юмуу  B онооны аль нэгийг сонгох тохиолдолд А ба B онооны нэгийг өөрөө сонгоно.

7. Шалгалтын бүтэц

Бүтэц

Асуултын тоо

Оноо

Цаг

Унших

20

100

25 минут

Сонсох

20

100

25 минут

Нийт

40

200

50 минут

o Шалгалтын оноо

Нийт оноо

Унших

Сонсох

Нэмэлт оноо

Нутаг буцах иргэдийг дэмжих мэргэжлийн сургалт төгссөн ажилчин

Улирлын ажлаа дуусгаж  буцсан ажилчин /ангилалаа сольсон/

U-turn компанид ажиллаж ТОПИК-3 авсан   ажилчин

200

100

100

5/10/20/25

10

20

Шалгалтын цагийн хуваарь

Ангилал

Шалгалтын бэлтгэл ажил

Шалгуулагчдад заавар өгөх

Шалгалтын цаг

Унших

(25 минут)

Сонсох

(25 минут)

1-р ээлж

09:20-09:30

09:30-10:00

10:00-10:25

10:25-10:50

2-р ээлж

10:50-11:00

11:00-11:30

11:30-11:55

11:55-12:20

3-р ээлж

13:20-13:30

13:30-14:00

14:00-14:25

14:25-14:50

4-р ээлж

14:50-15:00

15:00-15:30

15:30-15:55

15:55-16:20

*Шалгуулагчдад заавар өгөх цагаас өмнө ирсэн байх.

O  Тестийн төрөл

- Олон төрлийн сонголтын асуултууд

- Унших, сонсох шалгалт нь завсарлахгүй шууд үргэлжлэн явагдана.

O  Асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” номонд үндэслэн бэлдсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.(http://epstopik.hrdkorea.or.kr )

Шалгалтад ирэхдээ авчрах бичиг баримт

- Шалгалтын тасалбар;

- Иргэний үнэмлэх буюу гадаад паспорт;

Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспортыг авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.

8. Хариу зарлах

Хариу зарлах өдөр : 2022 оны   10 дугаар сарын   20  -ны өдөр

Зарлах мэдээллийн хэрэгсэл

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар : www.hudulmur-halamj.gov.mn

- Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPS төв) ( www.monkor.net)

- ХЭЗТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)

Шалгалтын хүчинтэй хугацаа шалгалтын хариу зарласан өдрөөс эхлэн 2 жил байна.

9. Анхаарах зүйлс

Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтад тэнцсэн ч тус шалгалт

хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ;

Тусгай шалгалтад тэнцсэнээр хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулах явц хурдан, явахын өмнөх сургалтаас чөлөөлөгдөх гэх мэт буцаж явах процессийг     богиносгох тус тус давуу талтай;

Шалгалтын үеэр гар утас, кассетын хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно (Эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно);

Шалгуулагч нь хуулж, хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг     хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.

Шалгалтын журам зөрчиж зүй бус үйлдэл гаргасан иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж байгаа бөгөөд журам зөрчиж БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх болно.

Шалгалтад бүртгүүлсэн иргэний гадаад паспортын хувийн мэдээлэл нь анкетад    бөглөсөн овог нэр, төрсөн он, сар, өдөртэй зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх   болон БНСУ-д хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй, хувийн мэдээллийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн бүрэн өөрөө хариуцна.

O Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаврыг “ The  standard Textbook for EPS-TOPIK “ сурах бичигт түшиглэн нийтэд ил болгоогүй

даалгавар (шинээр боловсруулсан даалгавар )-уудаас 100 хувь боловсруулна.

EPS-TOPIK стандарт сурах бичиг нь дараах цахим хуудаст байршиж байгаад бөгөөд иргэд үнэгүй татаж авах боломжтой.

EPS-TOPIK Стандарт сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >

Бүлэг

Агуулга

Цахим хуудасны хаяг

HRD Korea

Textbook file (PDF, Sound source)

http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2

EPS-TOPIK

Textbook file (PDF, Sound source)

http://epstopik.hrdkorea.or.kr

10. Ковид- 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх анхааруулга

o Шалгалт өгөх бүх иргэд ангид амны маск заавал зүүх ба бусдын аюулгүй байдлыг хангаж албан хаагчдын заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.

o Шалгалтын танхимд орохын өмнө халуун шалгуулах, гар ариутгах үйлдлийг заавал хийх ба хэрэв халуун, ханиалга гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл шалгалтад оруулах боломжгүй.

o Гар барих, тэврэх гэх зэрэг бие шүргэлцэх үйлдлээс татгалзаж, ханиаж, найтаахдаа ханцуйгаа ашиглах зэргээр ёс зүйг баримтлах хэрэгтэй.

- СХТТТШ-д тэнцсэнээр  зөвхөн БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд зуучлагдана гэсэн баталгаа болохгүй.

- Мөн эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй болон Солонгос Улсад хууль бусаар оршин сууж байсан, виз хүсэх шаардлага хангахгүй бол ажил хайгчаар бүртгэх боломжгүйг анхаарна уу.

- БНСУ-руу хилээр нэвтэрсний дараа хар тамхины шинжилгээнд тэнцээгүй иргэдийг нутаг буцаахыг анхаарна уу.

- Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь гадаадад ажиллах хүч илгээх албан  ёсны эрхтэй, цорын ганц байгууллага болно.

- СХТТТШ-д тэнцсэн иргэнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгэлжүүлсний дараа  Монгол  Улсын ажил хайгч иргэнийг  солонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ.

- Аливаа хувийн зуучлагч компани, сургуулиуд үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.

- ХЭЗТ-ны СХТТТШ-ын хураамж 28 ам.доллар(бүртгэлийн үеийн валютын ханшаар бодох) байх бөгөөд шалгалтад тэнцсэний дараа БНСУ-д ирэх зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тогтооно. Иймд  БНСУ-д ажилд зуучилна гэсэн аливаа хувь хүн, байгууллагын зард хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.

- өнгө ялгах чадваргүй, нурууны диск, гар сарвууны бэрхшээлтэй бол эцсийн шалгаруулалтаас хасагдах болохыг анхаарна  уу.

-Зүй бус үйлдэл гаргасан шалгуулагч буюу өөрийн оронд хүн оруулсан тохиолдолд авах хуулийн арга хэмжээг улам чангатгаж байна. Зөрчил гаргаж БНСУ-д хил нэвтэрсэн орсон бол хууль хяналтын байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авахыг анхаарна уу.

{Хавсралт} ЭНД ДАРЖ ХАРНА УУ

 
You are here: Home ТУСГАЙ СХТТШ Тусгай шалгалтын зар СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН