БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

Хэвлэх

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ

ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулж, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт авах болсныг мэдэгдье.

*ТУСГАЙ ШАЛГАЛТ гэдэг нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирээд (3 жил, 4 жил 10 сараар ажилласан) дахин Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан солонгос хэлний түвшин тогтоох ТУСГАЙ шалгалт (СХТТТШ) юм.

Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй гадаадын иргэд нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах И Пи Эс Топик шалгалтад тэнцснээр БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам

Зохион байгуулагч: БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран зохион байгуулагч : Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

1. Шалгалтын хуваарь

Бүртгэлийн хугацаа

Шалгалтын хуваарь зарлах

Шалгалт авах хугацаа

Шалгалтын хариу зарлах

Бүртгүүлэх боломжит насны хязгаар

7-р сарын

29, 30 –ны өдөр

8-р сарын 25-ны өдөр

9-р сарын

27, 28 –ны өдөр

10-р сарын

20-ны өдөр

1981.07.30 ~2003.07.29 -ны хооронд төрсөн иргэн

* Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хэрэгжилтээс хамаарч шалгалтын хуваарьт өөрчлөлт орж болно.

2. Шалгалт өгөх салбар : Аж үйлдвэр

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр дахин ажиллах хүсэлтэй иргэн нэг жилээс дээш тасралтгүй ажилласан сүүлийн үйлдвэрт сонгогдон ажиллах хүсэлтэй бол шалгалтад бүртгүүлэхдээ тухайн үйлдвэрийн чиглэлийн дагуу дэд салбарын төрлийг сонгох шаардлагатайг анхаарна уу.

3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : БНСУ-ын дотоодын хөдөлмөрийн зах зээлд уялдуулан зарлана.

Сонгон шалгаруулах иргэдийн тоог нийт 200 оноотой шалгалтаас 100 онооноос дээш оноо авсан иргэдээс өндөр онооноос дараалуулан тогтооно.

4.Шалгалт авах газар ба хуваарь зарлах

Шалгалт авах газар: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын компъютерт суурилсан шалгалтын танхим

Шалгалтын хуваарь зарлах: 2021 оны 08 дугаар сарын 25 -ны өдөр.

Зарлах мэдээллийн хэрэгсэл:

- И Пи Эс Топик шалгалтын цахим хуудас (http://epstopik.hrdkorea.or.kr)

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас

(http://hudulmur-halamj.gov.mn)

5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

· БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн хугацаа нь 2010 оны 01 дүгээр сарын 01 -нээс хойш;

· 18-39 настай;

· Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй;

· Солонгос Улсаас албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй;

· Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

· БНСУ-д Е-9, Е-10 визийн ангиллаар 5 болон түүнээс дээш жил хөдөлмөр эрхлээгүй байх;

*Жич: БНСУ-ын Гадаад иргэн, харъяатын тухай хууль 2017 оны 11 дүгээр сард шинэчлэн батлагдахаас өмнө Солонгос Улсад Е-9, Е-10 визийн ангилалаар 5 болон түүнээс дээш жил хөдөлмөр эрхэлсэн иргэдийн нэрс тусгай шалгалт өгөх боломжтой иргэдийн жагсаалтад байх хэдий ч шалгалтад бүртгүүлж, хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй юм.

6. Бүртгэл

Бүртгэл явагдах хугацаа : 2021 оны 07 дугаар сарын 29, 30 –ны өдөр (2 өдөр)

Бүртгүүлэх арга : http://solongos.hudulmur-halamj.gov.mn/ хаягаар орж, цахимаар бүртгүүлнэ.

Цахимаар бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт (*цахимаар оруулах):

· Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн зураг;

· 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)

· Шалгалтын хураамж:24$ ам.доллар

Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлуулах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн хураамжийг иргэнд буцаан олгоно. (Бүртгэл цуцлуулсаны дараа дахин бүртгүүлэх хүсэлт гаргах боломжгүй.)

1.

Цахим бүртгэл явагдах хугацаа

2021 оны 7-р сарын 29-ний өдрийн 09:00 ~ 18:00 цаг

2021 оны 7-р сарын 30-ний өдрийн 09:00 ~ 18:00 цаг

2.

Бүртгүүлэх, дугаар олгох системийн нэр

http://solongos.hudulmur-halamj.gov.mn

3.

Системд нэвтрэх

Ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс системд нэвтэрнэ.

*Цахим бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mn –д нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд:

- Системд бүртгүүлэх заавар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

- Та зөвхөн өөрийн оршин суугаа аймаг, дүүргийг сонгоно.

- Өөрийн байгаа газраас ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс холбогдон нэвтрэх боломжтой.

- Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй тул анхааралтай уншиж бөглөнө.

- Системийн цонхонд бүртгүүлж дуусахад “ТА БҮРТГЭГДЛЭЭ. Бүртгэлийн 90........” гэж гарч ирнэ. Энэ мэдээллийг өөртөө хадгалж авна.

- Та, бүртгүүлж амжаагүй бол 2022 оны бүртгэлд хамрагдах боломжтой.

Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл

Овог нэр монголоор бичигдсэн байна.

СХТТШ-д бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлага болохыг анхааруулж байна.

Бүртгүүлэх үед тэмдэглэсэн овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж зураг, бичиг баримтын зураг зэрэг нь дараа нь тухайн иргэнийг солонгост ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй байдаг.

Бүртгэлийн хураамж: 24 ам.доллартай тэнцэх Төрийн банкны тухайн өдрийн зарласан /зарах ханшаар/ монгол төгрөгөөр тооцож тушаана.

Тусгай СХТТШ-ын нэмэлт оноо ба хураамжаас чөлөөлөх шалгуур

ангилал

хураамж чөлөөлөх

Нутаг буцах иргэдийг дэмжих мэргэжлийн сургалт төгссөн ажилтан

он

Солонгос хэлний курс (20 оноо)

Ажилд орох буюу аж ахуй эрхлэх сургалт(5 оноо)

бүртгэлийн хураамж /24ам.доллар/ чөлөөлнө.

Төгссөн иргэн

ТОПИК-ийн 3-р түвшин буюу түүнээс дээш оноотой иргэн

Төгссөн иргэн

2016

Байхгүй

20 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө

5 оноо нэмнэ

2017оноос хойш

5 оноо нэмж, хураамжаас чөлөөлнө.

Улирлын ажлыг дуусгаж буцсан ажилтан

Улирлын ажил эрхэлж дууссаны дараа хилээр гарсан бол 10 оноо нэмнэ.

Хамааралгүй

U-turn компанийн ажилтан

ТОПИК-ийн 3-р түвшинтэй бол 20 оноо нэмнэ.

хамааралгүй

Шаардлага хангаж буй иргэд хавсралтад буй маягтыг бөглөн Мэргэжлийн сургалтын гэрчилгээ болон солонгос хэлний топикийн 3-р түвшиний курс төгссөн гэрчилгээний хамт өгнө.

7. Шалгалтын бүтэц

Бүтэц

Асуултын тоо

Оноо

Цаг

Унших

20

100

25 минут

Сонсох

20

100

25 минут

Нийт

40

200

50 минут

o Шалгалтын оноо

Нийт оноо

Унших

Сонсох

Нэмэлт оноо

Нутаг буцах иргэдийг дэмжих мэргэжлийн сургалт төгссөн ажилтан

Улирлын ажлыг дуусгаж буцсан ажилтан /ангилал сольсон/

U-turn компанид ажиллаж ТОПИК-3 авсан ажилтан

200

100

100

5,10,20,25 оноо

10

20

Шалгалтын цагийн хуваарь

Ангилал

Шалгалтын бэлтгэл ажил

Шалгуулагчдад заавар өгөх

Шалгалтын цаг

Унших

(25 минут)

Сонсох

(25 минут)

1-р ээлж

09:20-09:30

09:30-10:00

10:00-10:25

10:25-10:50

2-р ээлж

10:50-11:00

11:00-11:30

11:30-11:55

11:55-12:20

3-р ээлж

13:20-13:30

13:30-14:00

14:00-14:25

14:25-14:50

4-р ээлж

14:50-15:00

15:00-15:30

15:30-15:55

15:55-16:20

*Шалгуулагч заавар өгөх цагаас өмнө ирсэн байх.

O Тестийн төрөл

- Олон төрлийн сонголтын асуултууд

- Унших, сонсох шалгалт нь завсарлахгүй шууд үргэлжлэн явагдана.

O Шалгалтын асуултууд нь “The standard textbook for EPS-TOPIK” тестийн эмхэтгэлд үндэслэн бэлтгэсэн нийтэд ил болгоогүй асуултуудаас бүрдэнэ.(http://epstopik.hrdkorea.or.kr )

Шалгалтад ирэхдээ авчрах бичиг баримт:

- Иргэний үнэмлэх буюу гадаад паспорт(ТҮЦ машины лавлагаа);

Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспортыг авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.

8. Хариу зарлах

Хариу зарлах өдөр : 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Зарлах мэдээллийн хэрэгсэл:

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар : www.hudulmur-halamj.gov.mn

- Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPS төв) ( www.monkor.net)

- Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)

Шалгалтын хүчинтэй хугацаа шалгалтын хариу зарласан өдрөөс эхлэн 2 жил байна.

9. Анхаарах зүйлс

Сайн дураараа нутаг буцаагүй болох нь нотлогдвол шалгалтад тэнцсэн ч тус шалгалт хүчингүй болох тул хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

Тусгай шалгалтад тэнцсэнээр хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулах явц хурдан, явахын өмнөх сургалтаас чөлөөлөгдөх гэх мэт буцаж явах процессийг богиносгох давуу талтай.

Шалгалтын үеэр гар утас, кассетын хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно (Эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно);

Шалгуулагч нь хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.

Шалгалтын журам зөрчиж зүй бус үйлдэл гаргасан иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж байгаа бөгөөд журам зөрчиж БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх болно.

Шалгалтад бүртгүүлсэн иргэний гадаад паспортын хувийн мэдээлэл нь анкетад бөглөсөн овог нэр, төрсөн он, сар, өдөртэй зөрсөн тохиолдолд ажил хайгчаар бүртгэх болон БНСУ-д хилээр нэвтрэхийг зөвшөөрөхгүй, хувийн мэдээллийн алдаатай байдлаас үүдэн гарах хариуцлагыг хувь хүн өөрөө бүрэн хариуцна.

O Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх үүднээс шалгалтын даалгаврыг “ The standard Textbook for EPS-TOPIK “ тестийн эмхэтгэлд түшиглэн нийтэд ил болгоогүй

даалгавар (шинээр боловсруулсан даалгавар )-уудаас 100 хувь боловсруулна.

EPS-TOPIK стандарт сурах бичиг нь дараах цахим хуудаст байршиж байгаад бөгөөд иргэд үнэгүй татаж авах боломжтой.

EPS-TOPIK Стандарт сурах бичгийг татаж авах цахим хуудсын жагсаалт >

Бүлэг

Агуулга

Цахим хуудасны хаяг

HRD Korea

Textbook file (PDF, Sound source)

http://www.hrdkorea.or.kr/3/3/3/1/2

EPS-TOPIK

Textbook file (PDF, Sound source)

http://epstopik.hrdkorea.or.kr

10. Ковид- 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх анхааруулга

o Шалгалт өгөх иргэд амны маск заавал зүүх ба бусдын аюулгүй байдлыг хангаж албан хаагчдын заавар зөвлөгөөг дагах үүрэгтэй.

o Шалгалтын танхимд орохын өмнө биеийн халуун шалгуулах, гар ариутгах үйлдлийг заавал хийх ба хэрэв халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл шалгалтад оруулах боломжгүй.

o Гар барих, тэврэх зэрэг бие шүргэлцэх үйлдлээс татгалзаж, ханиаж, найтаахдаа ханцуйгаа ашиглах зэргээр ёс зүйг баримтлана.

- СХТТТШ-д тэнцсэнээр зөвхөн БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд зуучлагдана гэсэн баталгаа болохгүй.

- Мөн эрүүл мэндийн шинжилгээнд тэнцээгүй, Солонгос Улсад хууль бусаар оршин сууж байсан, виз хүсэх шаардлага хангахгүй бол ажил хайгчаар бүртгэх боломжгүй.

- БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины шинжилгээнд тэнцээгүй иргэдийг нутаг буцаахыг анхаарна уу.

- Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь гадаадад ажиллах хүч илгээх албан ёсны эрхтэй, цорын ганц байгууллага болно.

- СХТТТШ-д тэнцсэн иргэнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгэлжүүлсний дараа Монгол Улсын ажил хайгч иргэнийг солонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ.

- Аливаа хувийн зуучлагч компани, сургуулиуд үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.

- ХЭЗТ-ны СХТТТШ-ын хураамж 24 ам.доллар(бүртгэлийн үеийн валютын ханшаар бодох) байх бөгөөд шалгалтад тэнцсэний дараа БНСУ-д ирэх зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тогтооно. Иймд БНСУ-д ажилд зуучилна гэсэн аливаа хувь хүн, байгууллагын зард хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.

- Өнгө ялгах чадваргүй, нурууны диск, гар сарвууны бэрхшээлтэй бол эцсийн шалгаруулалтаас хасагдах болохыг анхаарна уу.

{Хавсралт}

ТУСГАЙ СХТТШ-ын хураамжаас чөлөөлөх, нэмэлт оноо авах хүсэлт-г ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.

 
You are here: Home ТУСГАЙ СХТТШ Тусгай шалгалтын зар СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ЗАР

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН