БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 2023 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦЭЖ, УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ШАЛГАЛТАД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хэвлэх

2023 оны 07-р сарын 18

БНСУ-д ажиллах хүсэлтэй ажил хайгч иргэдийн II ээлжийн шалгалт 2023 оны 06 дугаар сарын 12-30-ны өдрүүдэд явагдсан бөгөөд СХТТШ-д 110 онооноос дээш оноо авч тэнцсэн ЭНД ажил хайгч иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын үр дүнг зарлан мэдээлж байна.

Шалгалтад тэнцсэн нэр бүхий ажил хайгч иргэд II шатны шалгалт болох Ур чадварыг үнэлэх шалгалтад заавал хамрагдана. Уг шалгалтад хамрагдаагүй бол сонгон шалгаруулж авах иргэдийн тооноос хасагдахыг анхаарна уу.

Ур чадварыг үнэлэх шалгалтын 2 –р ээлжийн хуваарийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дараах сайтуудад зарлан мэдээлнэ. http://hudulmur-halamj.gov.mn , http://www.monkor.net .

○ Шалгалтын оноог

- http://www.eps.go.kr –с харна.

Монгол ажилтан сонгон шалгаруулах дараалал :

① 1 дэх шалгалт (СХТТШ) → ② 2 дахь шалгалт ур чадварын шалгалт + мэргэжлийн ур чадварын үнэлгээ → ③ оноог нэгтгэх - Эцсийн байдлаар хариу гаргах: Нийт нэгтгэсэн оноогоор өндөр оноо авсан дарааллаар эцсийн байдлаар шалгаруулна.

- (2 дахь шалгалт) ур чадварыг үнэлэх шалгалтын нийт оноотой харьцуулахад 60 хувь хүртэлх оноо авсан хүмүүс тэнцэхгүй. ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

 
You are here: Home ЭНГИЙН СХТТШ EPS-TOPIK буюу ХЭЗТ-СХТТШ СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 2023 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦЭЖ, УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ШАЛГАЛТАД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН