2022 оны 5 дугаар сарын 23
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ
Хамтран зохион байгуулагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна.
НЭГ. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 05-р сарын 26-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ байршуулна.
v Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:
ü 18- 39 настай байх (1982 оны 5 дугаар сарын 26-наас 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
ü Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
ü БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
ü Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
ü Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
ü Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
ü Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
ü Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
v Бүртгүүлэхэд урьдчилан бэлтгэх зүйл:
① Цээж зураг (Хуулбарыг файлаар бэлтгэх)
ü Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхнээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно. ※ 15 kb-аас доош хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg) ü Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байна. (сүүлийн 3 сарын дотор). ü 1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэсэн байх. ü Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоно. |
② Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл
ü Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байна. ü СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлагатай холбоотой тул бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспортыг бэлтгэхийг зөвлөж байна. ü Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос Улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй. ü Цахим бүртгэлд паспортын хуулбар (эсвэл иргэний үнэмлэх) хавсаргах шаардлагатай. * "~100 kb"-аас доош хэмжээтэй (600 пиксел. Jpg) ü Бүртгүүлэгч өөрийн овог, нэрээ солихоор шийдвэр гаргах бол шалгалтад тэнцсэний дараа БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэр байршуулах бүртгэл хийгдэхээс өмнө уг шийдвэрийг гаргаж бүртгэлийг хийлгэхэд онцгой анхаарна. Энэ нь нэр сольсон тохиолдолд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр хил нэвтрэхэд боломжгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сануулж байгаа болно. |
③ . Бүртгэлийн хураамж : 24 америк доллартай тэнцэх Монгол төгрөг
Бүртгэл зарлагдсан өдөр тухайн өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож Төрийн банкинд тушаана.
※ Бүртгэлийн хугацаанд өөрийн бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бүртгэлийн хугацаанд (2022 оны 5 сарын 26-31-нд) цуцлуулах хүсэлт гаргаж, хураамжийг буцаан авах боломжтой. |
ХОЁР.ШАЛГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Онооны тогтолцоо нь Солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн бүтэн байдал зэргийг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ажил үүрэг гүйцэтгэх чадвар гэх мэтээр шалгуулагч бүрийн чадварыг үнэлэх нэгдсэн үнэлгээний арга юм.
5 дахь удаагийн онооны тогтолцоо нь Ковид 19-ийн халдвараас сэргийлэхийн тулд шат дамжлагыг багасгаж, хялбаршуулсан ур чадварын шалгалтыг авна.
*Ур чадварын шалгалт: 1. бие бялдар /өндөр, жин /, 2. Өнгө ялгах чадварын тест
Өнгө ялгах чадвартай эсэхээ хувь хүн урьдчилан шалгасны дараа бүртгүүлэх шийдвэр гаргана.
Мөн Ур чадварын шалгалт (УЧШ)-ын явцад өнгө ялгах чадваргүй нь батлагдвал хасагдах бөгөөд салбар бүрийн онцлогыг харгалзан бусад эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасагдана.
Шалгалтын хуваарь |
||
§ Цахим бүртгэл хийх өдөр : 2022 оны 5 дугаар сарын 26 –ны өдөр /Пүрэв гараг/ § Шалгалт өгөх хуваарийг зарлах: 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр /Даваа гараг/ § Шалгалт авах хугацаа: 2022.08.22 ~ 2022.09.27 § Шалгалт авах газар: ХХҮЕГ-ын 2 давхарын Компъютерт суурилсан шалгалтын танхимд § Тэнцсэн иргэдийн хариу зарлах: 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр /Лхагва гараг/ |
v Шалгалтад эцсийн байдлаар шалгаруулж авах хүний тоо:
Салбар |
Сонгож авах хүний тоо |
Шалгуур |
Аж үйлдвэр |
355 |
1 дэх шалгалт /СХТТШ/ болон 2 дахь шалгалт /ур чадвар/ -ын дараа өндөр онооны дарааллаар салбар тус бүрд сонгон авахаар төлөвлөсний дагуу авна. /Өнгө ялгах чадваргүй тохиолдолд тэнцээгүйд тооцож хасна/ |
v Шалгалтын бүтэц:
Төрөл |
Даалгавар |
Нийт оноо |
Хугацаа |
Аж үйлдвэр |
|||
Унших |
20 |
100 оноо |
25 мин |
Сонсох |
20 |
25 мин |
|
Нийт |
40 |
100 оноо |
50 мин |
· Шалгалтын бүтэц: ① олон хувилбарт тест, ② унших, сонсох шалгалт нь завсарлахгүйгээр үргэлжилнэ.
· Шалгуур: Нийт 200 оноо авах ёстойгоос 110 онооноос дээш авсан тохиолдолд 2 дахь шалгалт буюу ур чадварын шалгалтыг үргэлжлүүлэн хялбаршуулсан байдлаар авна.
Онооны тайлбар : (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 55 оноо нь 110 оноотой ижил байна.)
v Шалгалт авах хугацаа:
Ээлж |
Зааварчилгаа өгөх цаг |
Хугацаа |
|
Унших (25мин) |
Сонсох (25мин) |
||
1-р ээлж |
09:30~10:00 |
10:00~10:25 |
10:25~10:50 |
2-р ээлж |
11:00~11:30 |
11:30~11:55 |
11:55~12:20 |
3-р ээлж |
13:30~14:00 |
14:00~14:25 |
14:25~14:50 |
4-р ээлж |
15:00~15:30 |
15:30~15:55 |
15:55~16:20 |
v IШалгалтын хуваарийг зарлах, мэдээлэх:
- Иргэдийн шалгалт өгөх хуваарийг 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зарлана.
- Зарлах мэдээллийн хэрэгсэл:
① ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)
② БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас (monkor.net)
③ Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо СХТТШ-ын цахим хуудас
(epstopik.hrdkorea.or.kr) http://www.eps.go.kr
① Шалгалтад бүртгүүлсэн иргэн тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийг авч ирнэ.
② Бичиг баримт авч ирээгүй бол шалгалтад оруулахгүй.
○ СХТТШ-ын ОНОО ХАРАХ цахим хуудас: www.eps.go.kr
○ Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2 жил /2022.10.12~2024.10.13/ буюу эхний нэг жилийн байрших хугацаанд ажлын санал ирээгүй бол 2 дахь жилийн байрших сунгалт хийлгэх хүсэлтийг биеэр болон утсаар гаргана.
v Шалгалт өгөхөд анхаарах зүйл:
1. Өнгө ялгах чадваргүй иргэн шалгаруулалтаас хасагдана. Зөвхөн, нурууны үений диск, гарын сарвуу дутуу зэрэг тохиолдолд 2 дахь ур чадварын шалгалт ажил хийхэд тохирох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ажил хийх чадваргүй гэсэн шийдвэр гарвал сонгон шалгаруулалтаас хасагдана.
2. Шалгалтад гар утас, ухаалаг цаг, bluetooth, утасгүй чихэвч зэрэг электрон хэрэгсэл ашиглахыг хориглоно. Хэрэв эдгээрийг ашигласан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцно.
3. Бүртгүүлэгч нь хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны сонгон шалгаруулах шалгалт өгөх эрхийг 4 жилээр хасна.
4. СХТТШ-ын цахим бүртгэлд дурдсан (ялангуяа латин үсгээр овог нэрээ бичих, төрсөн он сар өдрөө зөв гаргацтай бичих) шаардлага гадаад паспортын мэдээлэлтэй зөрүүтэй бол шалгалтад тэнцсэн ч хөдөлмөрийн биржид нэр байршуулах, БНСУ-д нэвтрэх боломжгүй болно.
5. Ковид-19 –ын халдвараас хамгаалах санамж:
- Шалгалтын байранд амны хаалт зүүж бусдын аюулгүй байдлыг хангах;
- Шалгалтын байранд орохоос өмнө биеийн халууныг хэмжиж, гараа ариутгах;
- Хэрэв халуурах, ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй шинж тэмдэг илэрвэл шалгалтын байранд нэвтрэхгүй байх;
- Гар барих, тэврэх зэргээр хүний биед хүрэхгүй байх;
v Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах эрх олгогдож байгаа бөгөөд энэ нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явах баталгаа болохгүй. v Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл урьд өмнө нь БНСУ-д хууль бусаар амьдарч байсан зэрэг визийн зөрчилтэй бүртгүүлэгч нь илгээх үйл ажиллагаанаас хасагдана. v БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй иргэн нутаг буцна. v БНСУ-д Е-9, Е-10 визээр 5 болон түүнээс дээш жил ажиллаж амьдарсан бол СХТТШ-д бүртгүүлэх боломжгүй. v СХТТШ-ын босго оноо 110 байна. v Зүй бус үйлдэл гаргасан, хүний оронд шалгалт өгөх хууль бус оролдлого хийж, нотлогдсон иргэдэд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгаж байгаа бөгөөд БНСУ-д ажилд орсон нь баригдвал хуулийн байгууллагад мэдэгдэнэ. |
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС