БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яам ба Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хамтарсан 2019 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоо хэрэгжүүлэх төлөвлөгөө дараахитай адил байна.
Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл(өнгө ялгах чадвар, нурууны диск, гар хурууны бүрэн байдал зэрэг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м хүн бүрийн чадварууд дээр нэгдсэн үнэлгээ хийх арга юм.
Онооны тогтолцооны 1 дэх шалгалт (СХТТШ) -д нийт авах боломжит 100 онооноос 47.5 оноо (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 47.5 оноо нь 95 оноотой ижил байна.)-ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноо авсан дарааллаар сонгоно. Ингэхдээ төлөвлөсөн хүний тооноос 1.5 дахин их тоонд багтаан 1 дэх шалгалтад тэнцүүлэх бөгөөд
1дэх шалгалтанд тэнцсэн хүмүүсээс 2дахь шалгалт (ур чадварын шалгалт, мэргэжлийн чадварын үнэлгээ) -ыг авсаны дараа 1,2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр онооны дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.
2 дахь шалгалт буюу мэргэжлийн ур чадварын үнэлгээнд мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсролтой холбоотой бичиг баримтыг хавсаргаж өгнө. Ур чадварын шалгалтанд заавал хамрагдана.Хамрагдаагүй бол эцсийн шалгаруулалтаас хасахыг анхаарна уу.
Өнгө ялгах чадвартай эсэхээ хувь хүн урьдчилан шалгасаны дараа бүртгүүлээрэй.
Мөн ур чадварын шалгалтын явцад өнгө ялгах чадваргүй нь батлагдвал хасагдах бөгөөд салбар бүрийн онцлогыг харгалзан эрүүл мэндийн хувьд нийцэхгүй буюу тухайн салбарт хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж шалгалтын комисс дүгнэсэн тохиолдолд эцсийн шатны шалгаруулалтаас хасна.
2019 оны 3 сарын 1
Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ
Хамтран зохион байгуулагч : Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
Гадаадаас ажиллах хүч авах Онооны систем гэж юу вэ? |
1. Зорилго ○ Одоогоор хүчинтэй байгаа ажил хайгчдын хувьд солонгос хэлний чадвараар сонгогдож байршсан байгаа нь ажил гүйцэтгэх чадвар,, бие бялдар, ажлын туршлага зэрэг нь ажил олгогчын олон талын шаардлагыг хангаж чадахгүй байгаа бөгөөд - энэ нь бодит байдал дээр солонгос хэлний чадвар бага ч гэсэн ажил мэргэжлийн ур чадвартай тогтвортой ажиллаж чадах гадаад иргэд сонгогдон явж чадахгүй хязгаарлагдаж байна. ○ Эдгээр бэрхшээлийг даван солонгос хэлний чадвар төдийгүй бие бялдар, ур чадвар, ажлын туршлага г.м хүн тус бүрийн чадварт нэгдсэн үнэлгээ хийх аргаар сонгон шалгаруулах тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн - Ажил хайж буй иргэний солонгос хэлний чадвар, ур чадварын шалгалтын оноо, МСҮТ төгссөн байдал,мэргэжлийн үнэмлэх, боловсролын зэрэг, ажлын туршлага г.м мэдээллээр ажил олгогчийг хангана. - Мөн солонгосд ажиллах сонирхолтой иргэн нь солонгос хэлний чадвар муу ч гэсэн ур чадварын өндөр оноотой ажлыг туршлага сайтай бол Солонгос улсад ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.
2. Бүтэц º Сонгон шалгаруулах дараалал : ① 1дэх шалгалт (СХТТШ) → ② 2дахь шалгалт ур чадварын шалгалт + мэргэжлийн ур чадварын үнэлгээ → ③ оноог нэгтгэх º Эцсийн байдлаар хариу гаргах : нэгтгэсэн нийт оноогоор өндөр оноо авсан дарааллаар эцсийн байдлаар шалгаруулах <Үнэлгээний оноо хуваарилалт>
2. 1 дэх шалгалт (СХТТШ) º Шалгалтын цаг хугацаа : нийт 50 минутаас унших 20 асуулт 25 минут, сонсох 20 асуулт 25 минут. тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж болно. º 4 сонголттой даалгавар бүхий унших сонсох тест нь үргэлжлэн явагдана. º Аж үйлдвэрийн салбарт 100 оноо өгөх ба 1 асуулт тус бүрт 2,5 оноо өгнө 3. 2 дахь шалгалт (ур чадвар + мэргэжлийн ур чадварын үнэлгээ) ① ур чадварын шалгалт º биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүтнэ. º Биеийн тамир 30, ярилцлага 30, суурь ур чадвар 40оноотой байх буюу нийт 100оноо өгнө. ② мэргэжлийн ур чадварын үнэлгээ º Хамрах хүрээ : 1 дэх шалгалт (СХТТШ)-нд тэнцсэн буюу аж үйлдвэртэй холбоотой ажлын туршлагатай, МСҮТ-ын гэрчилгээтэй, улсын мэргэжлийн үнэмлэх, эсвэл дээд сургууль төгссөн дипломтой иргэн º бичиг баримт бүрдүүлж өгөх арга : өргөдөл (өргөдлийн маягтыг бүртгэл хийх газраас авах буюу цахим хуудаснаас татаж авна) аж үйлдвэрийн салбарт хамаарах ажлын туршлага, ажлын газрын тодорхойлолт, МСҮТ төгссөн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, дээд сургууль төгссөн диплом)-ыг 2 дахь шалгалтын бүртгэлийн үеэр бүрдүүлж өгнө. Дээрх нотлох баримт байхгүй бол өгөх шаардлагагүй болно. º Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч материал бүрдүүлж өгсөн нь нотлогдвол шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасна. ( хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнийг зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ. )
|
Ⅰ. 1 дэх шалгалт (СХТТШ)
- 2019оны 3 сарын 1-нд зарлана. - 1 дэх шалгалт буюу СХТТШ-ын бүртгэл : 2019 оны 3 сарын 13-наас- 15-ны өдрүүдэд явагдана. - Шалгалт өгөх хуваарийг 2019 оны 3 сарын 26 -нд зарлана. - СХТТШалгалт 2019 оны 4 сарын 5-наас 6 сарын 6 -ны хооронд явагдана. - 1 дэх СХТТШ-нд тэнцсэн хүмүүсийн нэрийг 2019 оны 6 сарын 13 -нд зарлана. |
1. 1 дэх шалгалт (СХТТШ)-наас сонгож авах хүний тоо : 2850 хүн
(үнэлгээний оноо 100 байна)
- Эцсийн шалгаруулалтаас сонгож авах хүний тоо 1900
※ 1 дэх шалгалт (СХТТШ) -д нийт авах боломжит 100 онооноос 47.5 оноо (нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 47.5 оноо нь 95 оноотой ижил байна.)-ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноо авсан дарааллаар сонгоно. Ингэхдээ төлөвлөсөн хүний тооноос 1.5 дахин их тоонд багтаан сонгож авна.
2. аж үйлдвэрийн салбарын суурь ур чадварын дэд салбарыг сонгоно.
(хавсралт 1)
а. бүртгэлийн анкет бөглөхдөө дэд салбараас заавал нэгийг сонгож бөглөнө.
1. угсрах 2. хэмжих 3. холбох энэ 3-аас аль нэгийг сонгоно. (шалгалтын дараа сонголтыг өөрчлөх боломжгүй)
б. 1 хүн 1 бүртгэлийн анкет бөглөж өгнө. (давхар бүртгүүлж болохгүй)
3. Тавигдах шаардлага
а. 18-аас 39 настай байх (1979 оны 3-р сарын 14-нээс 2001 оны 3-р сарын 13-ний өдрийн хооронд төрсөн байх)
б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
г. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
д. өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
е. мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх
4. СХТТШ -ын бүртгэл
а. 2019 оны 3 сарын 13-наас 3 сарын 15-ны хооронд 3 өдөр
б..Хөдөлмөр халамжийн үйлчилгээний аймаг дүүргийн хэлтсүүд дээр явагдана.
в. Бүртгүүлэгч нь өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
г. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
① Бүртгэлийн анкет (анкетийг бүртгэлийн газраас тараана)
※. анкет дээр бүртгэлийн дугаар хэвлэгдсэн байх тул 1 хүнд зөвхөн 1 анкет өгөх буюу засвар хийх тохиолдолд штрихээр засаж өгнө. ※ Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хамаарах иргэн нь бүртгэл явагдах газар эсвэл ХХҮЕГ-ын цахим хуудаснаас өргөдөлийг татаж аван бүртгэлийн хугацаанд багтаж бөглөж өгнө. |
② Гадаад паспорт эсвэл (иргэний үнэмлэх)-ын хуулбар 1 хувь
※ Бүртгэлийн анкет дээр паспортын хуулбарыг наана. ※ Боломжтой бол нэрийг англиар бичсэн иргэний үнэмлэхийг наана уу. ※ СХТТШ-ын бүртгэлийн анкет дээр байгаа хувийн мэдээлэл паспортаас бага зэрэг зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй бөгөөд бүртгүүлэгч иргэний өөрийн хариуцлага учраас бүртгэлээс өмнө гадаад паспорт гаргуулж авахыг анхаарна уу. ※ Бүртгэлийн анкет дээр байгаа латин овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг солонгост ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй |
③ Гадаад паспортын зураг (хэмжээ 3,5*4,5см), 2 хувь ( сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх.
※ шаардлага хангаагүй зураг наасан тохиолдолд шалгалтанд орох боломжгүй болно |
④ Бүртгэлийн хураамж : 24 ам.доллартай тэнцэх монгол төгрөг.
※ Бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал бүртгэлийн хугацаанд багтаж цуцлуулан хураамжыг буцаан авах боломжтой. (бүртгэл дууссаны дараа хүлээн авах боломжгүй.) |
⑤ Шалгалт авах газар ба хуваарь зарлах тухай
Иргэдийн шалгалт өгөх хуваарийг 2019 оны 3 сарын 26-нд hudulmur-halamj.gov.mn, monkor.net, epstopik.hrdkorea.or.kr зэрэг цахим хуудсуудаар зарлана.
6. Шалгалт явагдах хугацаа, цагийн хуваарь
2019 оны 4 сарын 5-наас 6 сарын 6-ны өдрүүдэд ХХҮЕГ-ын 2 давхарт шалгалтын танхимд явагдана.
ээлж |
Шалгалт авах комисын гишүүдийн хурал |
Шалгалтын заавар |
Шалгалтын цагийн хуваарь |
|
Унших 25минут |
Сонсох 25 минут |
|||
1-р ээлж |
09:20-09:30 |
09:30-10:00 |
10:00-10:25 |
10:25-10:50 |
2-р ээлж |
10:50-11:00 |
11:00-11:30 |
11:30-11:55 |
11:55-12:20 |
3-р ээлж |
13:20-13:30 |
13:30-14:00 |
14:00-14:25 |
14:25-14:50 |
4-р ээлж |
14:50-15:00 |
15:00-15:30 |
15:30-15:55 |
15:55-16:20 |
※ Иргэд шалгалт өгөхөөр ирэхдээ 09:30 (1-р ээлж) 11:00 (2-р ээлж), 13:30 (3-р ээлж), 15:00 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ үү
※ 1өдөрт явагдах дээрх цагийн хуваарьт тухайн үеийн нөхцөл байдлаас
хамаарч өөрчлөлт орж болзошгүй.
7. Шалгалтын бүтэц
Бүтэц |
Асуулт |
Аж үйлдвэр |
Үргэлжлэх хугацаа |
Унших |
20 асуулт |
100 оноо |
25минут |
Сонсох |
20 асуулт |
25минут |
|
Нийт |
40 асуулт |
100 оноо |
50минут |
Тухайн шалгалт өгөх өдөр бүртгэлийн тасалбар, гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, бүртгэлийн анкет дээр наасантай адил бичиг баримтыг авч ирнэ.
※ бичиг баримтаа авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүй.
8. СХТТШ (1 дэх шалгалт) -нд тэнцсэн хариуг 2019 оны 6 сарын 13-нд www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net, (epstopik.hrdkorea.or.kr) цахим хуудсуудаар зарлана.
Ⅱ. 2 дахь шалгалт (Ур чадварын ба мэргэжлийн ур чадварын үнэлгээ )
- Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд орох иргэнийг 2019 оны 6 сарын 17- 19-ны хооронд бүртгэнэ. - 2019 оны 6 сарын 20-нд ур чадварын шалгалтын хуваарийг зарлана. - 2019 оны 6 сарын 27-29-ны хооронд мэргэжлийн ур чадварын бичиг баримтын үнэлгээ хийнэ. - 2019 оны 7 сарын 10-нд эцсийн хариуг зарлана. |
1. Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оруулах бичиг баримтыг өгөх
а. хамаарах иргэн . 1дэх шалгалтанд тэнцсэн аж үйлдвэрийн салбарт 1 жилээс дээш хугацаанд ажилласан, МСҮТ-д 120-иос дээш цагийн сургалтанд хамрагдсан, дээд боловсролтой, мэргэжлийн үнэмлэхтэй иргэн
- 1 дэх шалгалтанд тэнцсэн иргэн нь ур чадварын шалгалтанд заавал хамрагдана. тусдаа бүртгэл явагдахгүй. харин мэргэжлийн ур чадварын үнэлгээ хийлгэх иргэн нь бүртгэлийн хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр оноо нэмүүлэх боломжтой.
б. 2019 оны 6 сарын 17-нээс -19-ны хооронд
в. ХХҮЕГ-ын орон нутгийн хэлтсүүд дээр
г. өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.( бүртгэлийн хураамж байхгүй.)
д. Бүртгүүлэх үеийн бичиг баримт :
① иргэний үнэмлэх, СХТТШ-ын тасалбар,
② мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет, бусад нотлох баримт (маягтуудыг цахим хуудаснаас татаж авч бөглөнө. )
※ Ур чадварын шалгалтанд ороогүй бол сонгон шалгаруулалтаас шууд хасагдана.
ангилал |
Холбогдох бичиг баримт |
Бичиг баримтын агуулга |
Бусад |
Ажлын туршлага |
Ажлын газрын тодорхойлолт (сонгоно) |
Компани (Гадаадад ажилласан бол зуучлагч компаниар бичүүлэх) нь ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх боломжтой тохиолдолд |
Компаниас олгосон байна. |
Ажлын туршлагын тодорхойлолт(сонгоно) |
Компани нь ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөхөд хэцүү тохиолдолд өөрөө бөглөж батлан даагчаар (төрөл садан болохгүй) гарын үсэг зуруулна. |
Батлан даагч 2 хүнээр гарын үсэг зуруулж иргэнийн үнэмлэхийг хавсаргана. |
|
МСҮТ ба Дээд боловсрол |
МСҮТ -ийн гэрчилгээ (эх хувь) |
Улсын болон хувийн хэвшлийн МСҮТ- ээс олгосон гэрчилгээ |
Хуулбарыг өгч бүртгүүлнэ. эх хувийг шалгалт өгөхдөө авч ирнэ. |
Дээд сургуулийн(төгсөх ангид суралцаж буй) диплом |
Тухай сургуулиас олгосон төгсөлтийн диплом (гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй. ) |
Хуулбарыг өгч бүртгүүлнэ. эх хувийг шалгалт өгөхдөө авч ирнэ. |
|
Мэргэжлийн үнэмлэх |
Мэргэжлийн үнэмлэх эх хувь, эсвэл тодорхойлолт ын эх хувь |
Улсын мэргэжлийн үнэмлэх олгох тогтолцооны дагуу улсын шалгалтанд орж авсан үнэмлэх |
Гадаадад авсан үнэмлэхийг хүлээж авахгүй, хуулбарыг өгсний дараа шалгалт өгөх өдрөө эх хувийг авч ирнэ. |
v БНСУ-д Хөдөлмөр эрхэлж байсан бол тухайн ажлын дадлага туршлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд тус улсын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас олгодог ажлын газрын дадлага туршлагын маягтаас гадна ХЭЗТ-ны (EPS) системээс хэвлэн авдаг ажлын газрын лавлагааг хүлээн зөвшөөрнө.
v МСҮТ-ын сургалтад хамрагдсан тухай гэрчилгээний агуулгад судалсан хичээлийн нэр, кредит цаг, хичээлийн агуулга тусгагдсан байх ёстой.
v Дипломд (Төгсөх ангийн оюутан байж болно) тэнхимийн нэр тусгагдсан байх.
※ Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг
хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол тухайн шалгалтыг хүчингүй болгож
шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасна. (Илгээгч байгууллагатай харилцан
зөвшилцөж тухайн улсын холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх арга
хэмжээ авна.)
Дараах ажлын туршлага , МСҮТ-ийн гэрчилгээ (Боловсролын гэрчилгээ)-г хүлээн зөвшөөрөхгүй |
v (Ажлын туршлага) Бүртгүүлэгч нь аж үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой компанид ажиллаж байсан ч энгийн худалдаа, менежмент (нягтлан бодох бүртгэл, хүний нөөц г.м), боловсрол, төрийн албан хаагч болон олон нийтийн байгууллагын ажилтан (инженерийн чиглэлээс бусад), үйлчилгээний салбар (хоол, шатахуун түгээх станц, ресторан, үсчин г.м) зэрэг энгийн ажлын туршлагыг мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн, боловсролын салбарын туршлагатай бол тухайн салбарын инженер, техниктэй холбоотой боловсрол олгодог байсан бол хүлээн зөвшөөрнө. Жишээ нь: МСҮТ-ийн байгууллагад тоног төхөөрөмж ашиглалтын багш хийдэг байсан бол хүлээн зөвшөөрнө. ※ (Мэргэжлийн үнэмлэх) Аж үйлдвэрийн салбартай хамааралгүй үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь: жолооч, хэлний курс, мэргэжлийн зэргийн үнэмлэх( эмч эм зүйч, өмгөөлөгч г.м), тогооч, үсчин гоо сайханч зэрэг үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх, дээд боловсролын диплом г.м
v (МСҮТ -ийн гэрчилгээ) боловсрол сургалт явуулах зорилго нь аж үйлдвэрийн ажлуудтай холбогдолгүй МСҮТ гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй. жич: асран хамгаалагч бэлтгэх курс, ня-бо, менежер удирдагч бэлтгэх курс г.м v (Боловсролын гэрчилгээ) аж үйлдвэрийн салбарын ажил мэргэжилтэй хамааралгүй бол хүлээн зөвшөөрөхгүй. Улс тус бүр өөрийн орны онцлогийг харгалзан үзэж тэнхимийг илгээгч байгууллагаас хүлээн зөвшөөрөх төвшинг тогтоох. Жишээ нь: Эрүүл мэндийн тэнхим, биеийн тамирын тэнхим, сувилагчийн тэнхим, нягтлан бодох бүртгэлийн тэнхим г.м аж үйлдвэрийн салбартай хамааралгүй тэнхим. |
2. 2 дахь шалгалтын мэдээлэлийг 2019.06.20-нд hudulmur-halamj.gov.mn, monkor.net, epstopik.hrdkorea.or.kr-нд зарлана
3. Ур чадварын шалгалт
а. Ур чадварын шалгалтын бүтэц ба онооны хуваарилалт
Салбар |
Нийт оноо |
Ур чадварын шалгалт |
||
Биеийн тамир |
Ярилцлага |
Суурь чадвар |
||
Аж үйлдвэр |
100 |
30 |
30 |
40 |
б. Ур чадварын шалгалт 2019.06.27-29-ны өдрүүдэд явагдана
v Шалгалтын хугацаа нь бүртгэлийн дүнгээс(Бүртгүүлсэн иргэдийн тоо) шалтгаалан өөрчлөгдөж болох тул хүн тус бүрийн шалгалтын хуваарийг хуваарь зарлах өдөр зарлаж мэдээлнэ.
в. Ур чадварын шалгалтын тухай
v Батлагдсан шалгалтын өдөр болон газрыг өөрчлөх боломжгүй, иргэний үнэмлэхээ орхиж ирсэн болон шалгалтын цагаас хоцорч ирсэн бүртгүүлэгчийг шалгалтад оруулах боломжгүй
v Ур чадварын шалгалтын өдрүүдэд мэргэжлийн ур чадварын бичиг баримтын үнэлгээг хийнэ.
Ⅲ. Эцсийн хариу зарлах
- Эцсийн хариуг 2019.07.10-нд hudulmur-halamj.gov.mn)
monkor.net, epstopik.hrdkorea.or.kr цахим хуудсуудаар зарлана.
- Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан
өдрөөс хойш 2 жил (’19.7.10~’21.7.09)
Ⅳ. Анхаарах зүйлс
1. Өнгө ялгах чадваргүй иргэн шалгаруулалтаас хасагдана. Зөвхөн, нурууны дисктэй, гарын хуруу дутуу гэх зэрэг тохиолдолд 2 дахь ур чадварын шалгалтын ажил хийхэд тохирох эсэхийг шийдвэрлэх бөгөөд ажил хийх чадваргүй гэсэн шийдвэр гарвал сонгон шалгаруулалтаас хасагдана.
2. Шалгалтын үеэр гар утас, кассетны хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно.(эдгээрийг авч орсон тохиолдолд хуулсанд тооцно.)
3. Бүртгүүлэгч нь хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож ХЭЗТ-ны шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасна.
- Ялангуяа ажлын туршлагыг тодорхойлох бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тухайн бүртгүүлэгчийн шалгалтыг хүчингүй болгож ХЭЗТ-ны шалгалт өгөх эрхийг 3 жилээр хасна.
4. СХТТШ-ын бүртгэлийн хуудаст дурдсан зүйл (Ялангуяа, Латинаар овог нэрээ бичих, төрсөн он сар өдрөө зөв гаргацтай бичих) гадаад паспортын мэдээлэлтэй зөрүүтэй бол хэдийгээр шалгалтад тэнцсэн хэдий ч хөдөлмөрийн биржид нэр байршуулах, БНСУ-д нэвтрэх боломжгүй болно.
5. Ажлын туршлагыг батлах бичиг баримт (Лавлагаа) нь тухайн лавлагааг олгосон хүн, баталсан хүний гарын үсэг холбогдох утасны дугаар гэх зэрэг чухал мэдээлэл байхгүй тохиолдолд тус бичиг баримтыг хүчингүйд тооцно. мөн бичиг баримтад штрих ашигласан бол тус бичиг баримтыг хүчингүйд тооцно.
v (БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулах) Сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулах эрхийг авсан гэсэн үг бөгөөд энэ нь БНСУ-д заавал Хөдөлмөрийн гэрээгээр явна гэсэн баталгаа биш юм. v (Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ) Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл урьд өмнө БНСУ-д хууль бусаар амьдарч байсан гэх зэрэг визийн зөрчилтэй бүртгүүлэгч нь илгээх үйл ажиллагаанаас хасагдахыг анхаарна уу. v (Хар тамхины сорил) БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй иргэн нь нутаг буцна. v (Бүртгүүлэгчид тавих шаардлага) БНСУ-д Е-9, Е-10 визээр 5- с дээш жил ажиллаж амьдарсан бол СХТТШ-д бүртгүүлэх боломжгүй юм v ( СХТТШ-ын босго оноо ) СХТТШ-ын босго оноог 47,5 (нийт оноо 100) -аар тогтоосон. v (Мэргэжлийн ур чадварын үнэлгээний оноо) аж үйлдвэрийн салбартай холбоотой ажлын туршлага, боловсролтой, мсүт төгссөн гэрчилгээтэй бол нэмэлт оноо өгнө Бичиг баримтыг заавал өөрийн биеэр авчирж өгнө. |