УЧШ-д орох иргэдийн анхааралд
1. Та УЧШ-ын огноо болон цаг, минутыг өөрчлөх боломжгүй.
2. УЧШ-д цагаасаа өмнө ирэх ба тухайн цагт нэр дуудаж оруулна.
3. УЧШ-д хамрагдагсад иргэний үнэмлэх (эсвэл гадаад паспорт), бүртгэлийн тасалбарыг авчрах ёстой бөгөөд ажлын чадварыг үнэмлэх баримт бичиг (өргөдөл гаргагчид) урьдчилан бүртгүүлсэн бол шалгалтанд ирэхдээ өөрсдийн бичиг баримтыг / МСҮТ, Их дээд сургууль төгссөн сертификат, диплом, гэрчилгээг эх хувиар нь авчрах ёстой.
4. Хэрэв та шалгалтад тасалсан, хоцорсон тохиолдолд шууд хасагдах болно. АНХААРУУЛГА !
ШАЛГАЛТЫГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД НӨХӨЖ ӨГӨХ БОЛОМЖГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙНА !
5. УЧШ авах байршлын хаяг ба мэдээлэл авах хэлбэр
а. Зарлах арга:
1. ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn)
2. БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)
3. ХЭЗОТ-ын СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)
б. Холбоо барих утас: ХХҮЕГ-ын утас 77121285, БНСУ-ын АҮХНХЭГ-ын төлөөлөгчийн газрын утас -11310949
Шалгалт авах газрын хаяг:
1. "Монгол-Солонгосын политехник коллеж " хаяг: ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө-3
2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ХУВААРИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ
Ур чадварын шалгалтын үнэлгээний хуудсыг дараах холбоосууд дээр даж татаж авна уу.