Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
hil nevtreh uridchilsan bolomjit odor 6 sariin 16nd genee teheer en odoroo yvn gesn uguu
ХАРИУЛТ: Ямар нэгэн асуудал үүсэхгүй бол энэ өдрөө явна. Гэхдээ ХЭҮСМҮТ-ийн хариуцсан мэргэжилтнээс нь сайн тодруулах хэрэгтэй.
2015-05-29
bvrtgvvleed her udsanii daraa shalgalt ni ywagddag we? engiin ni
ХАРИУЛТ: 2014 онд бол 3 сард бүртгэл явагдаж 6-11 сард шалгалтыг авсан. Бүртгүүлсэн иргэдийн шалгалтанд орох хуваарийг БНСУ-ын АҮХНХЭГ-аас гаргадаг тул иргэд шалгалтанд орох хуваариа харж тухайн өдөр цагт шалгалт авах байранд бэлэн байх ёстой байдаг. Тиймээс хүн бүрийн хувьд харилцан адилгүй.
2015-05-29
Anh udaa ywah gj bga humuusiin burtgel hezee ywgdah we bs haana burtguleh we admin aaa
ХАРИУЛТ: Бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй байна. Бүртгэл аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс дээр явагддаг.
2015-05-29
anh udaa ywah gej bgaa humuusiig heden sard burtgeh bol
ХАРИУЛТ: Бүртгэл хэзээ явагдах нь хараахан тодорхой болоогүй байна.
2015-05-28
DARAAGIIN SHALGALT HEZEE WE
ХАРИУЛТ: Дараагийн тусгай шалгалтыг асууж байна уу? Тийм бол 8 сарын эхээр бүртгэл нь хийгдэж 9 сарын эхээр шалгалтыг авна.
2015-05-28
gereenii burtgel hoisholson ged bsan awsan ymuu ? daraachiin burtgel hzee we ?
ХАРИУЛТ: Энэ жилийн бүртгэл явагдаагүй байна. Бүртгэл хэзээ явагдах нь одоогоор тодорхойгүй байна.
2015-05-27
Admin : Sain baiuu bi anh udaa burtguuleh gej bgaamaa todorhoi medeell awah gesiin er.n burtgel awna bzdee anh udaa burtguulj bui humuusiig =D
ХАРИУЛТ: Энэ жилийн бүртгэл хэзээ явагдах талаар бидэнд ч гэсэн мэдээлэл байхгүй байна.
2015-05-26
Сайн байна уу. Солонгос улсад 3 сараар ажиллах хүсэлтэй байна. би Монгол улсад байнга оршин суух үнэмлэхтэй,нөхөр хүүхэд монголын иргэд, суурин ажиллаж Нийгмийн даатгал төлж байгаа (15 жил), Солонгост ажиллах зөвшөөрөл яаж авах вэ? хэлж өгч туслана уу
ХАРИУЛТ: Уучлаарай. Таны асуултыг сайн ойлгосонгүй. Та Монгол улсад байгаа бол манай төвийн 310949 утсаар хандана уу.
2015-05-26
geregeer baijh baigaad harlaad barigdaj irsen humuus dahiad burtguulie gewel tusgai shalgaltand burtguulhuu.anh udaa burtguulj bga humuustei hamt burtguulehuu.erni ingej burtguuleed vizni zuwshuurugduud ywsan hun bdag bolwu.helj ugch tus bolooch.
ХАРИУЛТ: Энгийн шалгалтанд л бүртгүүлэх боломжтой. Байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Учир нь визний зөвшөөрөл нь олгогдоод гэрээгээр явсан хүмүүсийн хэн нь өмнө нь БНСУ-д хууль бусаар байсан талаарх мэдээлэл бидэнд байдаггүй.
2015-05-25
Kbot ni haagdtsan gesen vv tegeheer ajliin sanal irehgvi gesen vg vv hedii hvrtel haagdsan be
ХАРИУЛТ: 5 сард квот нээгдсэн хугацаанд тавьсан ажлын саналууд 6 сарыг дуустал ирээд 7 сард квот нээгдэнэ.
2015-05-25
2015-05-25
солонгос хил дээр VOID гэсэн тэмдэг даруулсан дахиж визэнд ороход хэдэн сар хүлээх вэ мэдэх хүн бна уу
ХАРИУЛТ: Визний талаар БНСУ-ын элчин сайдын яамнаас лавлана уу. Пасспортны хуулбараа авч очоод БНСУ-ын хилээр нэвтрэх эрх нээгдсэн эсэхээ шалгуулж болдог.
2015-05-25
tusgai shalgaltand beltegdeg nom sait gej bn uu humuus ee.
ХАРИУЛТ: Материал цэсэнд байгаа СХТТШ-ын материал татаж авах заавар гэснийг үзнэ үү.
2015-05-24
anh udaa ywah gej bgaa hvmvvsiig 5sardaa bagtaj bvrtgeh ym bolow uu?
ХАРИУЛТ: Бүртгэл хэзээ явагдах талаар шийд нь гараагүй байгаа тул хэлж мэдэхгүй байна.
2015-05-24
Bi 2008 oni 10 sard e9-5 viseer dalaigaar garaad gereende 1 jil orchim bj bgad harlaad 2010 oni 5 sard barigdaad irsiima.odoo dahiad geregeer ywh bolomj bga bolwu helj ugch tus bolooch.
ХАРИУЛТ: Солонгост хууль бусаар байсан иргэд шалгалтанд бүртгүүлж шалгалт болон эрүүл мэнддээ тэнцсэнээр Солонгост ажил хайгчаар байршиж болох боловч ажлын санал авсны дараа эдгээр иргэдэд визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол хааяа гардаг. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж бүртгүүлэх эсэхээ шийдээрэй.
2015-05-23
Солонгос улсруу 3н сарын виз аваад тэр шугамаараа сологосын нэг үйлдвэр эсвэл хөдөлмөрийн бирж дээр нь очоод гэрээ байгуулж визээ солиулаад шууд гэрээт ажилтан болж болох болов уу?
ХАРИУЛТ: Болохгүй. Учир нь Солонгост гэрээгээр ажиллах нь хоёр улсын харилцан ойлголцох санамж бичгийн дагуу гадаад ажилчин илгээх болон хүлээн авах байгууллагаар дамжин хийгддэг олон үе шаттай үйл ажиллагаа юм.
2015-05-23
Odoo burtegl hezee ywah we admin aaa
ХАРИУЛТ: Бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй хэвээр байна. Бүртгэл хэзээ явагдах нь тодорхой болонгуут шалгалтын зар сайт дээр шууд тэвигдана. Тиймээс шалгалтын зар тавигдтал дахин дахин асуулт бичихгүй байхыг хүсье.
2015-05-23
hi, adminaa kowt ni dahiad haagdsan yum uu.
ХАРИУЛТ: Тийм. 5 сард квот нээх хугацаанд тавьсан ажлын саналууд 6 сар хүртэл ирээд 7 сард дахин квот нээгдэнэ.
2015-05-22
gereege hiichlee teheer yvn gesen batalga bolhuu admina
ХАРИУЛТ: Ажлын санал цуцлагдахгүй, визний зөвшөөрөл олгогдсон тохиолдолд гэрээгээр явахад саад байхгүй.
2015-05-21
Ajliin sanal irsen hvmvvsiin viz her hurdan garah bloo.
ХАРИУЛТ: Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан иргэдийн өмнөөс ХЭҮСМҮТөв БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл хүсдэг. Визний зөвшөөрөл олголт нь 14-90 хоногт гардаг.
2015-05-21
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН