БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

1900: asuult

Sain bnu?eruul mendiin uzlegn heze ym boloo? ne ur chadwariin shalgalkt ogoh snhumun daraa eruul mendde orohiin boluu hariu.bayrlala.

ХАРИУЛТ: ЭМҮШ-ний хуваарь гараагүй байна. Хуваарь гарангуут www.labornet.mn сайтаар зарлана.

2015-12-01

Ura: Evmsh

Ervvl mendiin vzlegiin huwaari ni garj ehelsiin bolwuuu?www.labornet.mn r orj harhaar huwaari ni bhgvi bhiin. Huwaari ni garsan garaagvig heleed ogooch

ХАРИУЛТ: Гараагүй байна. Хуваарь гарангуут www.labornet.mn сайтаар зарлана.

2015-12-01

baagii_@yahoo.com: hariulaj ugch

zaawal hariya gzrtai bvrtgvileh ystoi yu ali neg salbar deer ochiod bvrdgvilej bolhuu

ХАРИУЛТ: Болно. Бүртгэл явагдахүеэр харъяаллын дагуу биш өөрт ойр байгаа хөдөлмөрийн хэлтэст очиж бүртгүүлж болно.

2015-12-01

zorigton: adminaa

Sn bnuu gereegeer jil garan bolchood sn duraaraa irsen yumaa ajilaa 3udaa solitson dahij gereegeer garj bolohuu

ХАРИУЛТ: Ажлаа сольж байсан эсэх нь шалгалтын бүртгэлд нөлөөлөхгүй. Шалгалтад бүртгүүлж болно.

2015-12-01

bnja: bb

2.8 jil gereeger ajillasan hun tusgai shalgaltand orj boloh uu

ХАРИУЛТ: Болохгүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаагаа бүрэн дуусгаад визний зөрчилгүй нутаг буцаж ирсэн иргэд тусгай шалгалтанд орох боломжтой байдаг.

2015-11-30

haranhui: urgeljlel

garah odor : not volutary Returnee gej baihiin bi eruul menddee tentseed solongos ruu yvj chadah bolov uu? hariulj ogch tuslaach.uuchlaarai taslaad yvuulchlaa

ХАРИУЛТ: Ажлын байраа орхиж явсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн тохиолдолд дахин байрших боломжгүй байдаг.

2015-11-30

haranhui: sain bn uu admin aa

bi gereegeer ajillaj baigaad hugatsaanasaa omno huviin shaltgaanaar nutag butsaj irsen yma. tehdee zahiraldaa butsaj irne gej helchheed ochij chadaagui neg uildvertee 2,8 jil ajilsan . 2015 onii shalgaltand tentssen. Eps ruu orood medeellee harsan chin garah odor deer : not volutary returnee

ХАРИУЛТ: Захиралдаа буцаж ирнэ гэж хэлчихээд очиж чадахгүй болчихлоо гэдгээ мэдэгдээгүй тохиолдолд үйлдвэрийн зүгээс ажлын байр орхиж явсан гэдгийг хөдөлмөрийн биржид мэдэгддэг.

2015-11-30

ppurbe: hariulaad ogooch

80 aas deesh onoo avsan hun tentsdeggui bish biluu.611 huniig heden onoogoor tentsuulsen yum be.iim tsoohon hun avah bsan yum bol yah gej tiim ih hun burtgej avsan yum be.

ХАРИУЛТ: Бүртгэл явагдах үеэр

· Өмнөх оны СХТТШ-нд тэнцсэн иргэдийн дийлэнх нь БНСУ-руу яваагүй, мөн энэ оны БНСУ-ын Гадаадаас ажилчин авах бодлогоос хамаарч энэ жилийн шалгалтнаас маш цөөхөн хүн шалгаруулж авна. /Монгол улсад зохион байгуулах СХТТШ-наас сонгон шалгаруулж авах хүний тоог 600 орчим гэж тогтоосон байна/ Иймд тэнцүүлэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас 80-аас дээш оноо авсан ч тэнцэхгүй байх магадлалтай байгааг сайн анхаарах хэрэгтэй бөгөөд Солонгос хэлний шалгалтанд сайн бэлдсэн иргэдийг бүртгэнэ.

гэж нийтэд зарласан. Тэнцсэн иргэдийн доод оноо 96 байгаа.

 

2015-11-29

1900: asuult

ur chadwariin shalgalt gj awdgiig medeeguin ulmaas burtguulj chadsangui.shalgalt ogoh odorn ochood shalgaltaa ogch bolohuu.hariu bayrlala

ХАРИУЛТ: Болохгүй. Бүртгүүлсэн иргэд л хуваарийн дагуу шалгалт өгч болно.

2015-11-29

Altanuurga: Asuult bna

16 onii 1sar gehed hezee bvrtgeh ni medegehvv

ХАРИУЛТ: Хэлж мэдэхгүй байна. Бүртгэлийн тов гарангуут сайт дээр зарыг тавьдаг.

2015-11-27

Monhuush3: asuult

Sn bnu my ner bairshaad 2-5 nd 2 jil bolj bgan tegd yag ene odortoo duushu 2 sardaa bagtaaj ajiliin sanal ipeh bolomjtoi yu .?

ХАРИУЛТ: Тухайн өдрөө л байрших хүчинтэй хугацаа нь дуусна. Тиймээс 2 сарын 5-наас хойш санал авах боломжгүй.

2015-11-27

dulamjaw: Asuuyaaaa

2014ond bvrtgvvleed tsentssen Hvn ur chadwariin shalgaltand orj bolohuu

ХАРИУЛТ: Болохгүй. Энэ удаагийн ур чадварын шалгалтанд 2015 онд шалгалт өгч тэнцсэн иргэд л хамрагдана.

2015-11-26

tseegii0105: asuult

sain bnuu margaash 27 nd ur chadwariin shalgalt ogoh hvmvvsiig bvrteghvv

ХАРИУЛТ: Тийм. Ур чадварын шалгалтын бүртгэл 11 сарын 26-27ны өдрүүдэд явагдана.

2015-11-26

baagii_@yahoo.com: hariulj uguuch

anh bvrtgvilehdee ymr ymr material bvrdvvleh be?/

ХАРИУЛТ: Гадаад паспорт юмуу иргэний үнэмлэх хуулбарын хамт, сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 2% зураг хэрэгтэй.

2015-11-26

onor: сайн байна уу

2015 онд шалгалт өгөөд тэцчихсэн мөртлөө ур чадварын шалгалтанд бүртгүүлж чадаагүй юмаа ур чадварын шалгалтанд ороогүй ч гэсэн эрүүл мэндийнхээ үзлэгт орно биздээ???

ХАРИУЛТ: Тийм. Ур чадварын шалгалтад орсон ороогүй хамаарагүй ЭМҮШ-нд хамрагдана.

2015-11-26

munkhtuya1210: sain bnauu

sain bnuu 2015 ond shalgalt ogood tentssen irged ur chadvariin shalgalt zaaval ogoh ystoi yu? eruul mendiin uzlegiin huviar hezee garah ve??

ХАРИУЛТ: Ур чадварын шалгалт өгөхгүй байж болно. ЭМҮШ-ний хуваарийг ХЭҮСМҮТ-өөс гаргаж www.labornet.mn сайтаараа зарлана. Тиймээс www.labornet.mn сайтаас харна уу.

2015-11-26

hanhuu: yaraltai hariulj uguuch

sn bnuu? ur chadvariin shalgaltiig yagaad tusgai shalgalt uguud tentssen hun ugch bolku ym boloo? ugni ur schadvariin sha;galt uguud tentsvel hurdan songogdoh magadlal undur ym bn tiimu?

ХАРИУЛТ: Ур чадварын шалгалт нь зөвхөн энгийн шалгалт өгсөн иргэдэд хамаатай. Ур чадварын шалгалтад өндөр оноо авсан иргэд түрүүлж ажилд зуучлуулах боломжтой болдог.

2015-11-26

dalka: Хариулж өгөөч

Сайн байна уу? Ажил хайгчаар яаж бүртгүүлэх вэ?

ХАРИУЛТ: Шалгалт өгч тэнцсэн иргэд ЭМҮШ-нд орж тэнцсэний дараа Солонгосын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших бүртгэлээ ХЭҮСМҮТ дээр очиж хийлгэнэ.

2015-11-26

Bolor19: hi

Sain bnu? 2015 ond shalgalt ugch tentssen irged ur chadvariin shalgalt uguhgui baij bolohu? Eruul mendiin uzlegiin huvaari hezee garah ve?

ХАРИУЛТ: Ур чадварын шалгалт өгөхгүй байж болно. ЭМҮШ-ний хуваарийг ХЭҮСМҮТ-өөс гаргаж www.labornet.mn сайтаараа зарлана. Тиймээс www.labornet.mn сайтаас харна уу.

2015-11-25

Ura: Hurdan hariulj ogooch

Ur chadwariin shalgaltiig ogsonoor tvrvvlj songogddog ym boluu tentsehgvi bol yah we.

ХАРИУЛТ: Ур чадварын шалгалтанд өндөр үнэлгээ авсан* иргэн нь эхний ээлжинд ажилд зуучлуулах ба харин ур чадварын шалгалт өгсөн иргэн нь удаах ээлжинд ажилд зуучлуулах эрхтэй болж байгаагаараа давуу талтай юм.

2015-11-25

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 67
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН