Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
Jild neg boldog bvrtgeliig oiroltsoogoor hedii her hugtsaanii umnu zarldgiin bol.
ХАРИУЛТ: Жил бүр бүртгэл явагдах хугацаа харилцан адилгүй байснаас зарласан хугацаа нь ч өөр байсан. 2014 онд 21 хоногийн өмнө зарласан. 2015 онд 10 хоногийн өмнө зарласан.
2016-01-28
Sn bnuu neg yum asuux gesiima.2011onii 7sard irsiima.68-1 daruulaad sain duraaraa irsiin.odoo garax bolomj bga bolwuu.viz xusexed.xariu ogch tuslaarai
ХАРИУЛТ: Солонгост хууль бусаар амьдарч байсан иргэд СХТТШ-д бүртгүүлж тэнцэн, ЭМҮШ-нд тэнцсэнээр Солонгост ажил хайгчаар байрших боломжтой. Гэхдээ ажлын санал авсны дараа эдгээр иргэдэд визний зөвшөөрөл олгогдохгүй байх тохиолдол хааяа гардаг. Тиймээс үүнийг тооцож үзээд гэрээгээр бүртгүүлэх эсэхээ шийдээрэй.
2016-01-27
hi ogt solongos yvj bgagai yma solongos yvj ajil hiimeer bdag ene bolomjtoi bolovu 23 nastai
ХАРИУЛТ: Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг жилд 1 удаа солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бүртгэдэг. СХТТШ-ын бүртгэл аймаг болон дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд дээр явагддаг. СХТТШ-нд бүртгүүлээд, шалгалт өгөөд тэнцэн, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцсэн тохиолдолд байрших бүртгэлээ хийлгэнэ. Байршсаны дараа ажлын санал авсан тохиолдолд гэрээгээр явах боломжтой.
2016-01-27
ajiliin sanal irj bga vgvvg harj boloh sait baidag yumu baidag bol helj ogooch
ХАРИУЛТ: Ажлын санал ихээр ирсэн үед ХЭҮСМҮТ-ийн www.hudulmur.mn сайт дээр тавьдаг.
2016-01-27
өмнө нь солонгосд гэрээгээр ажиллаж байгаад ирсэн. ахин гэрээгээр явахын тулд яах ёстой. шинэ бүртгэлийн хүлээж байгаад ахиж бүртгүүлэх үү?
ХАРИУЛТ: БНСУ дахь хөдөлмөрийн гэрээгээ дуусгаад визний зөрчилгүй буцаж ирсэн иргэд дахин гэрээгээр явах бол тусгай шалгалт өгч болно. 2016 оны 1 дэхь тусгай шалгалтын бүртгэл 2 сарын 1-3ны өдрүүдэд ХЭҮСМҮТ дээр явагдана.
2016-01-26
er ni ner bairshih hugtsaa hed honog bdgiin bl on garhaas omno materialaa ogsiin maa odoo barag sar blj bn ilgeesen gsen bairshaagui bn ghiin er ni her udaj bairshdgiin bl 2 saraas omno bairshih blwe hariult ogdogt chini bayarlalaa
ХАРИУЛТ: Байршуулах ажил хуваарийн дагуу хийгддэг тул хугацаа нь харилцан адилгүй байдаг. Байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийг байршуулах ажил ид явагдаж байна. Тиймээс удахгүй байршина. Талархал илэрхийлсэнд баярлалаа.
2016-01-25
2016-01-25
2016 onii bvrtgel hezee bvrgehiin be
ХАРИУЛТ: 2016 оны бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй хэвээр байна.
2016-01-25
2016 Oni shineer ywah humuusiin burtgel heden sard be.
ХАРИУЛТ: 2016 оны бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй хэвээр байна.
2016-01-25
Burtgel uusgej harsan humuus yaj harsan aa delgerengui helj uguuch
ХАРИУЛТ: Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар -дээр дарж ороод зааврыг сайн уншина уу.
2016-01-24
Todorhoi helj ogooch passportiin dugaaraar haih gedeg rvv ni orj harahiimuuu todorhoi zaabar zagbar bhgui yu
ХАРИУЛТ: Та шинээр бүртгэл үүсгэх гэж байгаа бол хайх гэдэг рүү орохгүй. Sign up гэдгийг дарж ороод өөрийн пасспортын дугаар болон төрсөн он сар өдрөө оруулж бүртгэл үүсгэнэ. Үүсгэсэн бүртгэлээрээ нэвтэрч ороод өөрийн мэдээллээ шалгана.
2016-01-23
Shalgaltiin anketiin dugaaraar haih ymuu Passportiin dugaaraar garch irehgui bhiin yaagaad be?
ХАРИУЛТ: Бүртгэлийн дугаар болон төрсөн он сар өдөр эсвэл бүртгэлийн дугаар болон шалгалтын дугаараа оруулж бүртгэл үүсгэнэ. Үүсгэсэн бүртгэлээрээ нэвтэрч ороод өөрийн мэдээллийг шалгана.
2016-01-23
medeelel oldsongui gej garch ireed bhiin yaj haanas ni haij harahiin be
ХАРИУЛТ: Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар -дээр дарж ороод зааврыг сайн уншина уу.
2016-01-23
helj ogooch
ХАРИУЛТ: Өөрийн үүсгэсэн бүртгэлийн дагуу нэвтрэх нэр, нууц дугаараа зөв хийсэн эсэхээ шалгаарай. Хэрвээ нууц дугаараа мартсан бол нууц дугаар хайх хэсэг рүү орно. Шинэ нууц дугаар таны бүртгүүлсэн мэйл хаяг руу ирэх болно.
2016-01-23
sain bna uu 12 sariin 28n nd ervvl mendiin shalgalt aa uguud ter udurtuu hudulmuriin birj deer abaachij ugsun hvmvvsiin ner ni odoo bairshsan bolob uu hereb bairshaagvi bol her udaj bairshih be .
ХАРИУЛТ: Байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн нэрс байршиж байгаа. www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгэн өөрийн мэдээллээ шалгаж болно.
2016-01-23
сайн байна уу? Мэдээлэл цэсний зарлал хэсэг нэр байршсан үгүйг шалгах заавар ороогүй байна хэзээ хийсийн болоо? Чаддаг хүн байвал хараад өгөөч намайг байршсан үгүйг.
ХАРИУЛТ: Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоон /ХЭЗОТ/ дахь өөрийн мэдээллийг харах заавар гэсэн нэртэйгээр зааврыг оруулсан. Өөрийн мэдээллийг нийтэд ил тавихгүй байхыг хүсье. Учир нь таны мэдээллийг ашиглан өөр этгээд бүртгэл үүсгэчихвэл та өөрөө бүртгэл үүсгэх боломжгүй болно. Тиймээс зааврыг сайтар уншаад өөрөө оролдож үзнэ үү.
2016-01-22
hi udriin mend. say eps d burtgel uusgej orloo ner bairshsan bn.thde minii tursun oniig buruu oruulsan bn 1985 gehiig 1995 on gesen bn eniig yaj zasdag we.
ХАРИУЛТ: Хэрвээ таны мэдээлэл алдаатай байгаа бол та ХЭҮСМҮТ-ийн Гадаадад ажиллах хүч илгээх албанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй.
2016-01-22
Sain baina uu? neg vildwertee togtwortoi ajlaad irsen. Vildwerteigee geree khiigeegvi irsen. ajilj baigaa khvnii toonoos khamaarch shalgalt ogokh ogokhgvi gej baigaa yum shig baina ter talaar medeelel ogno vv.
ХАРИУЛТ: Гэрээ хийгээгүй ирсэн бол тусгай шалгалтад бүртгүүлнэ. Тусгай шалгалтанд орох эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг тусгай шалгалтын бүртгэл явагдахаас 7 хоногийн өмнө шинэчлэн ирүүлдэг. Тиймээс тусгай шалгалтын бүртгэл явагдах үеэр очиж нэрээ шалгуулах хэрэгтэй.
2016-01-21
sain bn uu eruul mendiin yzlegt orood bichig barimta burduuled ugtsun teged neree bairshsn eshee yaj mdh uu nada ymarch kod uguguushdee
ХАРИУЛТ: Байрших бүртгэл хийлгэхэд код өгдөггүй. Өөрийн бүртгэлийн дугаар болон төрсөн он сараараа эсвэл шалгалтын дугаараа оруулж www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэнэ. Үүсгэсэн бүртгэлээрээ нэвтэрч ороод өөрийн мэдээллээ шалгаж болно. www.eps.go.kr сайт дээр бүртгэл үүсгэх зааврыг МЭДЭЭЛЭЛ цэсний Зарлал хэсэгт оруулсан байгаа.
2016-01-21
Сайнуу. Нэр байршсан гэсэн байна. Гэхдээ not voluntary returnee гэсэн байхын. гэрээгээр байж байгаад хугацаанаасаа өмнө ирсэн. Захиралдаа явлаа гэж хэлсэн дахиж ирнэ гэж хэлээгүй. Тэмдэглэгээнд нь алдаа гарсан бол явахад нөлөөлөхгүй биздээ???
ХАРИУЛТ: Нөлөөлөхгүй. Нэр байршсан байнаа гэдэг нь өмнө нь ямар нэгэн асуудалгүй гэсэн үг.
2016-01-21
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН