БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
FAQ

Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.

zina: admind

solongos hvmvvs ni songoltoo hiih ni hamaagvishdee.ta nariig tsaash ni helj yarij ene asuudliig shiideech gej bicheed heleed bgashdee ug.jil bolgon ochnoon olon hvn bvrgtgeed l bhiin.urdah oln zuun myngan hvnee yawuulaagvi bjeej.nemj hvn bairshuulahgvi bol ted nar bgaa bairshsan hvneesee songoltoo hiine bizdee.olon zuun hvn yawch chadahgvi bnshdee.emegtei hvn awdaggvin bol baga hyzgaartai bvrtgeldee

ХАРИУЛТ: Шалгалтанд бүртгүүлэх эрх нь хүн бүрт нээлттэй. Харин бүртгүүлэх эсэхээ хувь хүн өөрөө сонгоно. Эмэгтэйчүүдийг цөөн тоогоор бүртгэнэ гэхэд эмэгтэйчүүдийн зүгээс хэнийг нь бүртгээд, хэнийг нь бүртгэдэггүй юм бэ гэсэн эсэргүүцэл гарсан. Тиймээс ажиллах хүч илгээх байгууллагын зүгээс эмэгтэйчүүдийг цөөн тоогоор бүртгэнэ гэсэн хориг тавих боломж байхгүй. Шалгалтын зар дээр тухайн жилд хичнээн тооны хүнийг шалгаруулж авахыг урьдчилан зарлаж байгаа. Солонгос ажил олгогчийн зүгээс ямар улсын иргэнд ажлын санал тавихаа өөрсдөө сонгодог. Тиймээс гэрээгээр очиж ажиллаж байгаа Монгол иргэд ажлаа хэр сайн хийнэ төдий чинээ Монгол ажилчин ажилд авах хүсэлтэй ажил олгогчдын тоо нэмэгдэнэ.

2016-02-23

blackberry: geree

gereegeer shalgaltand tentscheed songogdohgui udval niigmiin daatgalaaraa hootsoldood hurdan yvj boloh uu

ХАРИУЛТ: Гэрээгээр явах иргэд нь Е-9 виз авдаг бөгөөд энэ нь БНСУ-д хөдөлмөр эрхлэх эрхтэй виз юм. Харин аяллын виз нь хөдөлмөр эрхлэх эрхгүй. Таны визний хугацаа дуусаагүй байсан ч та хөдөлмөр эрхэлж байгаад Цагаачлалын албаны шалгалттай таарвал шууд баривчлагдана.

2016-02-23

blackberry: Admin

asuusan asuultand tsag aldalgui hariu ogch ajillaj chadaj bgaad bayrllaa

ХАРИУЛТ: Талархал илэрхийлсэнд баярлалаа.

2016-02-23

shootingaa: Adminaa

2016 onii gereenii burtgel hezee ve neg hariu helj ogoh tus bolooch

ХАРИУЛТ: Одоохондоо 2016 оны бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй байна. Бүртгэлийн тов гарангуут сайт дээр шалгалтын зарыг тавина.

2016-02-23

Dolgion: Adminaa

2016 oni burtegl hdulmur.mn deer tavigdsan tohioldold haanaas ni olj harah uu

ХАРИУЛТ: www.hudulmur.mn сайтны ҮЙЛ АЖИЛЛАГАА цэсэнд Ажиллах хүч илгээх-Солонгос хэлний түвшийн тогтоох шалгалт гэсэн цэс бий.

2016-02-22

Dolgion: 2016

2016 oni gereegeer shine humuusiin burtgel hezee ve 3 sarin 4.5.6 gej unen uu

ХАРИУЛТ: Ташаа мэдээлэл байна. Одоохондоо 2016 оны бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй байгаа.

2016-02-22

dulmaa: bvrtgel

2016 onii bvrtgel hze boloh we?

ХАРИУЛТ: Одоохондоо 2016 оны бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй байна.

2016-02-22

zina: adminaa

2014 ond bvrtgvvleed shalgaltaa ogood 2015 ond bairshsan hvmvvsiin sanal irj bnuu.hezeenees sanal ih irdiin bee.barag ajliin sanal irehgvi bgd bhiin irwel gants neg hvn bsn.iim olon hvn bairshihsan bhd yawuulahgvi dahiad deer ni nemj bairshuulaad bdg yadgiin be.yawj chadahgvi ochnoon olon hvn bnshde

ХАРИУЛТ: Хэдэн онд байршсан хэнд ажлын санал ирж байгаа талаар мэдээлэл манайд байхгүй. Байршсан иргэд ажлын санал авах эсэх нь зөвхөн Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаална. Тиймээс хэзээ хэдэн хүнд ажлын санал ирэхийг урьдчилан таах боломж байхгүй. Өмнөх оны байдлаас харахад хавар, зуны улиралд ажлын санал ахиу ирж, намар, өвлийн улиралд бага ирдэг нь ажиглагдсан. Мөн ажлын санал авч байгаа хүмүүсийн 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс эмэгтэй хүмүүст ажлын санал авах боломж тун бага байдаг.

2016-02-22

sainaatsotsi: sainaa

sn bnu ene jil ajilin gereger humus avahu tm bl hze ve todorhoi hariu ogj tus bolooch

ХАРИУЛТ: Одоохондоо 2016 оны бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй байна.

 

2016-02-20

Monhuush3: Asuult

Sain bnuu 2012 ond ner ni bairshsan xun 2015 onii 8 sard ywsan bsan. 3 jil bson hun ner ni irdeg yumu? 2 jil l bairshina gd bsan ni hudla yumu? Eswel 2 jil bolood sungax bolomjt yumu?

ХАРИУЛТ: Солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэр байрсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй. 2 жилээс хойш сунгах боломжгүй. Дахин шалгалт өгч байж байршина. Тухайн хүний хувьд ажлын санал авах үед байршилт нь хүчинтэй байсан гэсэн үг.

2016-02-20

Bairshix: awlah ym n

Sn bnuu neg ym asuuh gsiin eps shalgalt ogsiima tegsen onoo maani 80 s deesh bsan tgd ygd tentssen irgediin nersd oroogui ym bol ??

ХАРИУЛТ: 2015 онд шалгалт өгч тэнцсэн иргэдийн доод оноо 96 байгаа. 2015 оны шалгалтын зар дээр дараах байдлаар урьдчилан анхааруулсан.

· Өмнөх оны СХТТШ-нд тэнцсэн иргэдийн дийлэнх нь БНСУ-руу яваагүй, мөн энэ оны БНСУ-ын Гадаадаас ажилчин авах бодлогоос хамаарч энэ жилийн шалгалтнаас маш цөөхөн хүн шалгаруулж авна. /Монгол улсад зохион байгуулах СХТТШ-наас сонгон шалгаруулж авах хүний тоог 600 орчим гэж тогтоосон байна/ Иймд тэнцүүлэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас 80-аас дээш оноо авсан ч тэнцэхгүй байх магадлалтай байгааг сайн анхаарах хэрэгтэй бөгөөд Солонгос хэлний шалгалтанд сайн бэлдсэн иргэдийг бүртгэнэ.

2016-02-19

ajliin mangas: ner bairshsan hun

Ner ni bairshsan hun 3 sariin aylaliin viz yawhad yamar negen asuudal bdag viz garhgui har daruulchuul yah we haruilj uguuch

2016-02-19

Сүмбээ: asuult bnaa

Ner yagd baga irj bga ym bol hezeenees ih irdeg ym be hariulj ogooch admiinaa

ХАРИУЛТ: Ажил олгогчийн тавьсан тоогоор ажлын санал ирнэ. Ирсэн ажлын саналыг ХЭҮСҮМТ сайтдаа тавьж байгаа.

2016-02-19

Б.Уранчимэг: 2016 оны бүртгэл

Шинээр ажиллах хүсэлтэй хүмүүсийг хэзээнээс бүртгэх бол

ХАРИУЛТ: Одоохондоо 2016 оны бүртгэл хэзээ явагдах нь тодорхойгүй байна.

2016-02-19

tuggi: sain baitsgaana uu?

2015 ond shalgaltaa ogood bairshsan humuusees yavsan hun bna uu. manaihaan hariulaarai

2016-02-17

mondook: SAIN BAINUU

shalgaltiin burtgelees hotsorson baina odoo yagaad ch burtgehgui yu? herwee tiim bol 2r eeljnii shalgalt hezee bol zaawal hariulj tuslaarai

ХАРИУЛТ: Бүртгэлээс хоцорсон тохиолдолд бүртгүүлэх боломж байхгүй. Тусгай шалгалтыг улиралд 1 удаа авдаг. Тиймээс дараагийн тусгай шалгалт ойролцоогоор 3 сарын дараа болно.

2016-02-17

Ханхорвоо: Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

Энэ өдрийн амгаланг айлтгая. БНСУ-ын Хөдөлмөрийн Биржид нэр нь байршсан хүний ажлын санал хэр зэрэг удаж байж ирдэг юм бол? Солонгос улсын хувийн үйлдвэрийн эзэд гэрээний гадаад ажилчдыг өөрөө сонгох эрхгүй болсон гэж дууллаа энэ үнэн болов уу? Хариулж өгч туслана уу...Админаа.

ХАРИУЛТ: Солонгос ажил олгогчийн сонголтоос шалтгаалдаг учраас ажлын санал хэзээ ирэх нь байршсан иргэдийн хувьд харилцан адилгүй. Ташаа мэдээлэл байна. Ажил олгогч нар өөрсдөө ажилчдаа сонгодог нь хэвээрээ байгаа.

2016-02-16

WfcBnb: mgl

ner bairshsan humuusiin ard tald oor oor temdeglegee baihin tailbarlah bolomjtoi bolwu adminaa shineer bairshsan humuusiinhee neriih sar buriin ehend nemj oruuldag yum u hariult ogsond bayarlalaa

ХАРИУЛТ: www.hudulmur.mn сайтад тавьсан байршсан иргэдийн нэрсийн ард байгаа approval гэсэн нь байршсан, send гэсэн нь илгээсэн гэсэн утгатай. ХЭҮСМҮТ-өөс илгээсэн байрших бүртгэлийг БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллага хүлээж аваад байршуулдаг. Байршсан иргэдийн нэрсийг сард 1 удаа шинэчилнэ.

2016-02-15

WfcBnb: hi

ta buhend ene odriin medn hurgie ner ni bairshihgui udwal yh we tuhain baiguulgas ymar negen arga hemjee awdag uu hariult ogdogt chini bayarladag shu

ХАРИУЛТ: БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллагын ажлын хуваариас шалтгаалан илгээсэн нэрсийг 14-90 хоногт байршуулдаг. Таны нэр байршихгүй 90 хоногоос дээш удсан бол ХЭҮСМҮТ-д хандаж лавлаарай.

2016-02-15

nuuts: sain bn u

sain bn u ner bairshih yvtsad aldaa garwal tuhain hund medegddeg bz dee

ХАРИУЛТ: Үгүй. Иргэд өөрсдөө www.eps.go.kr сайтад бүртгэл үүсгээд шалгаж болно. Эсвэл ХЭҮСМҮТ-ийн www.hudulmur.mn сайтнаас байршсан иргэдийн нэрсийн жагсаалтаас харж болно. Мөн ХЭҮСМҮТ-өөс лавлаж болно.

2016-02-15

 

Дэлгэцэнд гаргах тоо Хуудас 143-с 59
Powered by Phoca Guestbook
You are here: Home Асуулт/Хариу

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН