Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид хандах боломжтой. Та бүртгүүлнэ үү. Гишүүн бол логин нэвтэрнэ үү.
2016.3 bvrtgeelees uur ene ondoo bvrgel ywahdah uu,
ХАРИУЛТ: Энгийн шалгалтын бүртгэл жилд 1 удаа явагддаг.
2016-03-15
2016-03-15
hervee viznii tatgalzsan hariu irvel yamar temdgelgee hiigddeg ve ? neg udur ajiliin sanal deere gariin useg zursan humuusih viznii zovshoorol ni ircheed miniih irehgui yumaa sanaa zovood bn zaaval hariulj uguurei bayarllaa
ХАРИУЛТ: Тэмдэглэгээ хийгдэхгүй. Харин олгогдоогүй гэсэн хариу нэгдсэн байдлаар ирдэг тул 90-с дээш хоног болж байж хариу ирнэ.
2016-03-15
ajiliin sanal irsen bol nerniih n ard yu gj garhuu
ХАРИУЛТ: Солонгос ажил олгогчийн зүгээс танд ажлын санал тавьсан бол Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олголт гэдэг дээр Гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдэнэ.
2016-03-14
2016-03-14
viznii zushuurul irehgui baigaa yumuu?hezee ireh tuluvtei baigaa we?
ХАРИУЛТ: ХЭҮСМҮТ-ийн хариуцсан мэргэжилтнээс нь лавлана уу.
2016-03-14
Gereegeer ywah geed bvrtgvvlsiin gurwan sariin viz medvvleh geed ogtson baigaa yum tatgalzwal gereegeer garahad mini noloooloh bolowuu
ХАРИУЛТ: Энэ талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Учир нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл олгогдоогүй шалтгааны талаар нарийн тайлбар хийдэггүй.
2016-03-14
sain bna uu? urd n burtguulj bsan ym ternii code iig alag bologtson ymaa odoo shuulgej bariad oloh bolomjtoi boluu herwee bolomjtoi bol yaj shuulgehuu?
ХАРИУЛТ: ХЭҮСМҮТ-ийн Гадаадад ажиллах хүч илгээх албанд хандаж бичиг баримтаа үзүүлээд шүүлгэж болно.
2016-03-13
ene jil emegtei hun avahgui gsn yumu zuragtaar tgsen gd bhn esuul ajiliin sanal bga irne gj bgnm u uuln emegtei hun avhgui gsen bol burtgehese umnu hlne bzde
ХАРИУЛТ: Гэрээгээр явж байгаа иргэдийн 10 хүрэхгүй хувийг эмэгтэй ажлын санал эзэлдэг. Өөрөөр хэлбэл 1000 хүн гэрээгээр явахад 100 хүрэхгүй нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй ажлын санал бага ирдэг гэсэн үг. Мөн байршаад ажлын санал аваагүй эмэгтэйчүүд их бий. Тиймээс эмэгтэй хүний хувьд ажлын санал авах магадлал бага гэдгийг хэлж байгаа юм.
2016-03-13
Gereegeer ajillah irgediig hezeenees hezee burtgej bn Hugatsaag ni olj harsangui
ХАРИУЛТ: 2016 оны бүртгэл 3 сарын 4,7,9,10,11-ний өдрүүдэд явагдсан.
2016-03-13
nerniih n ard approval gsen bn ene yu gsen ug ve
ХАРИУЛТ: БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан гэсэн үг.
2016-03-13
2016-03-13
humuusn ner n birshihgui udaad bn geh yum uuln ner bairshihad asuudalgui gd humus zarim n yriad solongos dah taluud n mongolchuud n hund surtaltai neriin yvuulahgui udaadag geh yum ene asudlaa shiidmeer yum bs tsentseel bol shud bairshuulad yvj boldgu mu
ХАРИУЛТ: Байрших бүртгэлээ хийлгэсэн иргэдийн мэдээллийг Монгол талаас илгээж Солонгос талаас баталгаажуулснаар байршина. Байршихад 14-90 хоног болдог. БНСУ-ын гадаад ажиллах хүч хүлээн авах байгууллагын ажлын хуваарийн дагуу хийгдэнэ.
2016-03-13
Шалгалтын тов хэдэнд гарах вэ?
ХАРИУЛТ: Шалгалт өгөх өдөр цагийг бүртгүүлэгч тус бүрээр гаргаж 3 сарын 31-ний өдөр зарлана.
2016-03-12
Nodnin 7n sard bvrtegvvleed bsan xvmvvs yawsan uu?
ХАРИУЛТ: 2015 оны 7 сард бүртгүүлсэн иргэд 2016 оноо ажлын санал авч эхэлсэн.
2016-03-12
hi sayhan gereegee sunguulsiimaa hvselt ilgeegdlee gsn iim tohioldod ajiliiin sanal irvvl yaadag we
ХАРИУЛТ: Сунгалтын хүсэлт илгээгдсэн үед ажлын санал авах эрх нь хэвээр байна. Тиймээс энэ хугацаанд ажлын санал авах боломжтой гэсэн үг.
2016-03-11
shalgaltand orh 900 testiig haanaas tataj avah uu heleed ogooch pls
ХАРИУЛТ: СХТТШ-ын материал татаж авах заавар-ыг дарж харна уу.
2016-03-11
Sn bnu?Minii ner bairshsan irgediin nersees harahaar (send) gj bhiiin tegeed (eps) site ruu orohoor ner bairshsan gj bn. minii ner yg bairshsan ym bolov uu? ter send bh ni hamaatai yu hamaaralguin boluu? hariulj uguuch adminaa bayarlalaa
ХАРИУЛТ: Байршсан гэсэн үг. Байршсан иргэдийн нэрсийг сард 1 удаа шинэчилж байгаа болохоор send байгаа нь байршихын өмнө мэдээлэл юм.
2016-03-11
2016-03-10
2003 s 2006 ond gereegeer ajillaj bsan 13 sariin tsalin avj bolhuu
ХАРИУЛТ: 13 дахь сарын цалингаа нэхэмжлээгүй иргэдийн нэрсийг сайтад оруулсан байгаа. Тэндээс нэрээ шүүж үзнэ үү. Хэрвээ нэр тань байвал манай төвд материалаа бүрдүүлэн өгч болно.
2016-03-10
АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.
А.Д. КРОНИН