Мэдээллийн индекс |
---|
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ |
2-р бүлэг |
3-р бүлэг |
4-р бүлэг |
5-р бүлэг |
6,7-р бүлэг |
8,9-р бүлэг |
10-р бүлэг |
11,12-р бүлэг |
13,14-р бүлэг |
15-р бүлэг |
Бүх Хуудсууд |
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
141 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
141.1. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
141.1.1. ажилтныг хууль бусаар албадан хөдөлмөрлүүлсэн албан тушаалтныг 5000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.2. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
141.1.3. хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, эрэгтэй, эмэгтэй, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварласан, хязгаарласан, давуу байдал тогтоосон, иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлогтой холбоогүйгээр ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.4. тахир дутуу болон одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй байгаа тохиолдолд уг шалтгаанаар түүнийг ажилд авахаас татгалзсан албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.5.энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох;
141.1.6.эмэгтэй болон насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажил гүйцэтгүүлсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг хэвийн бус нөхцөлтэй болон түүний оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах ажлын байранд, эсхүл амралтын өдөр, шөнө буюу илүү цагаар ажиллуулсан, ажилтныг энэ хуулийн 74 дүгээр зүйлийн заалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан албан тушаалтныг 15000-30000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох;
141.1.7. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
141.1.8.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хийх хэлэлцээнд оролцохоос зайлсхийсэн, хугацаанд нь эхлүүлээгүй, хамтын маргааныг зуучлагч болон хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээс үндэслэлгүй татгалзсан албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.9. хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны ажлын байранд гаднаас ажилтан авч ажиллуулсан, хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд энэ хуулиар хориглосон заалтыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас нь өөрчилсөн, халсан албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.10. хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаараа талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд нь хөндлөнгөөс оролцсон иргэн, албан тушаалтныг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.11.хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох;
141.1.12.ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалсан албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.13.ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгоогүй, саатуулсан болон ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.14.энэ хуулийн 122.1-д заасныг зөрчиж, ажил хаяхыг хориглосон байгууллагад ажил хаялт зохион байгуулсан иргэн, албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр шүүгч торгох;
141.1.15.хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишгийг баталж мөрдөөгүй албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/;
141.1.16./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
141.1.17./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
141.1.18. хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.
141.2.Энэ хуулийн 141.1.6-д заасан үйлдлийн улмаас ажилтны эрүүл мэндэд гэм хор учирсан бол Иргэний хуулийн гэм хорын тухай холбогдох заалтаар хохирлыг нөхөн төлүүлнэ.
141.3.Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.
142 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
142.1.Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
/Энэ хуулинд 2001 оны 11 дүгээр сарын 30-ны, 12 дугаар сарын 27-ны, 2002 оны 7 дугаар сарын 10-ны, 2003 оны 1 дүгээр сарын 2-ны, 2003 оны 5 дугаар сарын 22-ны, 2006 оны 1 дүгээр сарын 12-ны, 2008 оны 1 дүгээр сарын 15-ны, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./