БНСУ-ын Хөдөлмөрийн Яамны Монгол дахь төлөөлөгчийн газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

Шуурхай мэдээ

Солонгос хэлний шалгалтанд бие даан бэлтгэж буй хүмүүст зориулсан мэдээлэл

Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхлэхийг хүсэж буй та бүхэнд зориулан шалгалтын  2000 тестийг багтаасан Гэрээний ажилчдад зориулсан Cолонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тестийн сан EPS-TOPIK (PBT) хос ном ( Унших+Сонсох+CD ) анх удаа бүрэн эхээр Cолонгос Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа .Утас: 9589-8579

“ТУСГАЙ” ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тусгай шалгалтанд тэнцсэн иргэд 2013 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ын амбулаторын  113 тоот өрөөнд өглөө 8:00-14:00 цагийн хооронд Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ /ЭМҮШ/-д хамрагдана.

ЭМҮШ-д хамрагдахад шаардлагатай бичиг баримт:

Хоцрохгүй, өлөн байх, шинжилгээний өмнө спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг, өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байхыг анхаарна уу.

1.    Гадаад паспорт

2.    Шалгалтын шар тасалбар

3.    3,5х4,5 хэмжээтэй 1 хувь цээж зураг

4.    ЭМҮШ-ний хураамж /45000/ төгрөгийг бэлнээр авчирна.

 Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэд 7 хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд ирж шинжилгээний хариу авна уу.

Халдварт өвчин судлалын үндэсний төв: 11-453849,55253016

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд: 70121285,70139022

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013-06-20 )
 

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (EPS-TOPIK) ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Монгол улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу "БНСУ-д ажилчид илгээх харилцан ойлголцлын санамж бичиг"ийн хүрээнд 9 дахь удаагийн СХТТШ-ыг дараах байдлаар авах болсныг мэдэгдэж байна. Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгос улсад ажиллахыг хүсэж буй иргэд БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн  гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно. 

2013.06.17

Санаачлагч : БНСУ-ын Хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч : БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн хэрэг эрхлэх газар

Хамтран ажиллах байгууллага : Монгол Улсын Хөдөлмөрийн яам,

                                                       Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв

1. Хуваарь :

2013. 08.24 (Бямба) –2013.08.25 (Ням)

1-р ээлж- 09:30-11:40

2-р ээлж - 14:00-16:10

    Шалгуулагч нь шалгалтын өмнөх сургалтанд суухын тулд 09:00 (1-р ээлж), 13:30 (2-р ээлж) цагт тус бүрийн ангидаа хүрэлцэн ирсэн байх ёстой.

2. Шалгалт өгөх салбар : аж үйлдвэр, үйлчилгээ

    - СХТТШ-ыг аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллах иргэдээс авах тул бүртгэлийн анкетыг бөглөхдөө ажиллахыг хүсэж буй салбараа “аж үйлдвэр” эсвэл “үйлчилгээ” гэж бичих хэрэгтэй бөгөөд сонгож бичсэн ажиллах салбарыг дараа нь өөрчилж бичих боломжгүй тул сонголтондоо анхааралтай хандахыг хүсье.

Дэлгэрэнгүй...
Сүүлд шинэчлэгдсэн ( 2013-06-17 )
 

БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан иргэдэд зориулсан мэргэжлийн сургалт явагдаж байна.

БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан иргэдэд зориулсан "Монгол дахь Солонгосын хөрөнгө оруулалттай компаниудын ажлын байрны хэрэгцээнд нийцүүлсэн мэргэжлийн сургалт" экскаваторын операторчин, гагнуурчин, хүнд машин механизмын операторчин чиглэлээр 6 сарын 3-наас эхлэн явагдаж байна. Сургалтанд 2013 оны 5 сараас хойш Монголд ирсэн, гэрээгээр яваад гэрээт хугацаандаа нутаг буцаж ирсэн иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Гагнуурчин болон хүнд машин механизмын операторчины ангид нэмэлт бүртгэл хийгдэж байна. Амжилттай төгсөгчдийг ажлын байранд зуучилна.

Утас: 9668-8679

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013-06-05 )
 

ТУСГАЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

2013 оны 2 дахь тусгай шалгалтын бүртгэл 5 сарын 20-ноос эхлэн явагдаж байгаа бөгөөд бүртгэл өнөөдөр дуусна. Тусгай шалгалтанд бүртгүүлэх хүсэлтэй иргэд амжиж бүртгүүлнэ үү.

Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төв 

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

·         БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар

·         Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)

v Бүртгэлийн анкетан дээр шалгалтын дугаар хэвлэгдсэн байх тул нэг хүнд нэгийг өгч бүртгэх бөгөөд алдаатай бичсэн бол штрихээр засна уу.

Бүртгэлийн анкетан дээр боломжтой бол овог нэр англи үсгээр бичигдсэн пасспортын хуулбарыг наана уу.

            3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)

·                Шалгалтын хураамж төлсөн баримт

v Шалгалтын хураамж:24$ доллар

    Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013-05-22 )
 
Бусад мэдээллүүд...
Хуудас 17-с 1

Судалгаа

Нутаг буцаж ирсэн иргэдэд дараах үйлчилгээний аль нь чухал шаардлагатай вэ?
 

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр424
mod_vvisit_counterӨчигдөр376
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1973
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног3600
mod_vvisit_counterЭнэ сар9836
mod_vvisit_counterӨмнөх сар15736
mod_vvisit_counterНийт288625

We have: 8 guests, 1 members, 2 bots online
Таны IP: 50.16.36.153
 , 
Огноо: 2013-06-20
You are here: Home

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН